| |

Харин бид энэ хугацаанд аялах мөрөөдлөө хэзээ ч хаяагүй. Түүндээ зориулж хуримтлуулсан хэвээр л байсан. Одоо л хүүхдүүд маань өсөж торнин ээж аавын гараас гарах болсон энэ үед бид хоёрт оюутан насны гэгээн мөрөөдлөө биелүүлэх боломж гарсан юм. Олон жил бага багаар тууштай хадгалсан хуримтлал маань хүүхдүүдтэй хамт аялах боломжийг ч олгосон. Ингээд бид тав Тайланд улс руу аялахаар төлөвлөж энэ зуны дурсамжаа бүтээх аялалдаа удахгүй гарах гэж байна. Ямар сайхан гээч. Хамгийн сайхан зүйл гэр бүлээрээ хамтдаа аз жаргалтай байх. Хүүхдүүдэд маань ч хүүхэд насны гайхалтай дурсамж үлдэх нь. Бага наснаасаа аялж, хорвоо ертөнцтэй эрт танилцах тусам тэр хэрээр хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлж сэтгэн бодох чадвар нь илүү нэмэгддэг гэж уншиж байсан юм байна. Аялал бидний хүүхдүүддээ оруулж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт байх. Бидний дурсамж илүү тод, өнгөлөгөөр сэтгэлд маань зураглагдан үлдэх мөч ойртсоор.
Өө нээрэн тийн, бид дараа дараагийн аялалдаа эртнээс бэлдэж эхэлсэн. Бидний эрэлт хэрэгцээнд нийцсэн зорилго тус бүрээ тусад нь тодорхойлоод өөрийнхөө санхүүгийн боломжинд тааруулан хадгалах боломжтой SocialPay аппликэйшний хүслийн жагсаалт цэс гарсан байна лээ шүү. Зорилго мөрөөдлөө тодорхойлоод яг түүндээ зориулсан хуримтлалын дансаа ганц товч дараад л нээчихнэ. Тодорхой хугацааны дараа таны нээсэн хуримтлал хүсэл, зорилгыг тань биелүүлэх хэмжээнд хүрсэн байна гээд бод доо. Амархан байгаа биз?
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

