logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ж.Мөнхбат: Монголын улс төрд завшилцал биш зөвшилцөл хэрэгтэй

Бичсэн:namuunaa
2015/10/28/, 10:29
Tweet

Бид хамтдаа” үндэсний форумын эхний өдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл” сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Иргэний нийгмийн болон улс төрийн намуудын төлөөлөгчид өө, Эрдэмтэн,судлаачид аа, Хатагтай, ноёд оо,

 

Эдийн засаг, улс төрийн хямралаас гарах гарц шийдлийг хамтдаа эрэлхийлж Монгол Ардын Намаас санаачлан, зохион байгуулж буй "Бид хамтдаа” Үндэсний Форумд оролцогч эрхэм зочид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Одоогоос 95 жилийн тэртээ 1920 оны хавар Монголын эх орончид улс орныг маань эзэрхийлэн түрэмгийлсэн гамин цэргийн генерал Сюй Шүжан хэмээгчийн хашаан дээр наасан эсэргүүцлийн бичигт "Одоо .../манай/ олон засаг ноёд эрдмийг судалж, улсыг засахыг эрхэмлэх байтугай нэгэн биеийн угсаа, өндөр эрх тушаалд эрдэж, энгийн, шударга номхон ардыг хилс дарлаж, алба гувчуурыг ёсны гадна авах ба хуулийг тэрслэн, журмыг умартаж, эрдэмтнийг аглагт цөлж, зусар бялдуучийг ойр байлган, дан биеийн гэдэс цатгалангаар жаргахыг хичээхээс өөр үгүй болсон нь олны сэтгэлд огт нийцэхгүйд хүрчээ” хэмээн өгүүлсэн нь өнөөгийн Монголын улс төрийн бодит байдлыг өөрийн эрхгүй санагдуулж байна. "Улс төрийн илтгэлээ миний бие түүхэн сургамж бүхий сурвалжийн үгээр эхэлж буй нь учиртай. Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд сүүлийн гурван жилд гарч буй хүндрэл бэрхшээлүүд улс төр судлаачдын дунд Монголд "Улс төрийн хямрал” бийболсонэсэхталаарихээхэн маргаан дагуулж байна.

        Судлаачдын нэг хэсэг нь Монголд өнөөдөр "системийн хямрал”, "системийн эвдрэл”, "Монголын ардчиллын мухардал”, "Ардчиллын сүйрэл” нүүрлээд байна хэмээн эрс байдлаар тодорхойлж байхад нөгөө хэсэг нь "Монголын ардчилалд гажуудал бий болж цаашид хямрал болж даамжрах шинж төлөвтэй байна” гэсэн нилээд прагматик дүгнэлтийг хийж байна.         

        Өнөөгийн эрх баригчдын улс төрийн харалган бодлогын алдаагаар ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдал өдөр ирэх бүр нэмэгдэж, ардчилал нэрээр халхавч хийн, эрх ашгаараа талцан хуваагдсан улс төр, эдийн засгийн фракц бүлэглэлүүдийн хоорондох зөрчил тэмцэл нь Монгол Улсад эдийн засгийн хямрал, засаглалын дампуурлыг бодитоор авчирлаа. Энэ бүхэн нь өнөөдөр Монголын улс төрд хямрал нүүрлэж, улмаар архагшин гүнзгийрэх үндэс болж байна гэжминий бие улс төр судлаач мэргэжилтэй улс төрч хүний хувьд дүгнэж байна.Үүнийг би дараах таван багц байдлаар тодорхойлж байгаа юм.

        Нэгдүгээрт, засаглал хуваарилалтын зарчим алдагдаж, институц хоорондын эрх үүргийн харилцан хамаарал хямралын байдалд хүрлээ. Үүний илрэл нь Засгийн газар нь УИХ-аа барьцаалсан, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглал болон дэр- гэдэх байгуулагууддаа хяналт тавьж хариуцлага тооцох чадамжаа алдсан, хараат бус байх ёстой хууль, шүүхийн байгууллага нь эрх баригч эрх мэдэлтнүүдийн нөлөөлөлд ав- тан улс төрийн зэвсэг нь бол- сон, Ерөнхийлөгчийн инсти- туц болон Засгийн газрын үйл ажиллагааны чиг үүрэг дав- хацсан явдал юм. Хоёрдугаарт, өнөөдөр хү- чин төгөлдөр үйлчилж буй сон- гуулийн тогтолцоо, хууль тогтоомж, нэр дэвшүүлэх, санал тоолох, маргаан шийдвэрлэх үйл явц нь сонгогчид болон сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад эргэлзээ хардлага төрүүлэх болсон. Улс төрийн сонгууль шударга болохгүй байгаагаас төр засгаа шударга, ил тодоор бүрдүүлж чадахгүй байгаа нь төрийн үйл ажиллагааны легитимт шинж алдагдах үндэс суурь болж байна. Гуравдугаарт, парламентат ёсны зарчим алдагдаж аливаа асуудлыг олонхын хүч түрэлтээр шийдэж, дураар авирлах явдал хэрээс хэтэрлээ. Төрийн дээр нам, фракц бүлэглэлүүд зайдалж, тэдний эрх ашгийн өмнө төрийн институцын үйл ажил- лагаа хүчин мөхөсдөх болжээ. Дөрөвдүгээрт, улс төрч- дийн ёс зүй, ёс суртахуун дорой- тож, эрх мэдэл, эд баялагт шунасан увайгүй үйлдэл нь хэрээс хэтэрч, авилга хээл ха- хуулийн сүлжээ ужгиран, нийг- мийг бүхэлд нь аалзны тор мэт хэрлээ. Авлига, шударга бус асуудалд нэр холбогдсон, хариуцлагагүй популизм хий- сэн улс төрчдийн тоо улам ол- ширсоор байна. Тавддугаарт, ардчилал "дүр эсгэсэн” хэлбэрт шилжиж, ард түмэн сонгож байгуулсан төр, засгийнхаа үйл ажиллагааг хянах, санал бодлоо илэрхий- лэх боломж нөхцөл хумигдаж, төрдөө итгэх итгэл үгүй болж байна. Өөр хоорондоо нягт харил- цан хамаарал бүхий дээрх та- ван үндсэн багц асуудал нь нэг нь нөгөөдөө халдварлан улс төрийн хямралын үндэс суурь болж байна. Монголчууд бид 25 жилийн өмнө улс орондоо бий болсон Улс төрийн хямралыг эвлэрэл зөвшлийн аргаар шийдвэрлэж чадсан ард түмэн. Тухайн үед бий болсон социалист системийн задралын нөлөөлөл болох гадаад хүчин зүйлээс үлэмж хамаарал бүхий нийгэм, улс төрийн хямралыг Жамбын Батмөнх тэргүүтэй тухайн үеийн эрх баригчдын хүлээцтэй зан чанар, холч ухаан, цаг үеэ мэдэрсэн мэдрэмжийн үрээр "Үндэсний зөвшилцөл” болгон өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлж, "хувьсгалын бус хувьслын замаар” хямралт байдлыг шийдвэрлэж чадсан гэж би үздэг. Тухайн үеийн эрх баригчид буулт хийж, нам-төрийн өндөр албан тушаалаасаа бүрэн бүрэлдэ- хүүнээрээ огцорч байсан нь өнөөгийн энэ цаг үеэс харахад өдгөөгийн ямар ч эрх мэдэлтэн, албан тушаалтанд байхгүй эр зориг, эх оронч сэтгэл байжээ гэдэг нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Үндэсний зөвшилцлийн үр дүнд Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлага болсон олон намын тогтолцоо бүхий улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг эргэлт буцалтгүй сонгосон билээ. Нийгмийн өөрчлөлт өрнөсөн цаг үеэс өнөөдрийг хүртэлх туулж ирсэн 25 жилийн замнал, алдаа оноогоо цэгнэж, цаашид Монгол Улс ямар замаар хэрхэн урагшлахаа сайтар хэлэлцэжярилцах түүхэн шаардлага нэгэнт бий болжээ. Сүүлийн үед шинээр ардчи- лагдсан улс орнуудын хувьд "...ардчиллаас огцом ухарч, дарангуйлал шууд сэргэх нь ховор ч ... ардчилсан тогтолцоо нь иргэдийнхээ хүсэл зоригийг биелүүлэхгүй байх, улс төрийн шударга өрсөлдөөн, хамтын ажиллагаа, зөвшилцлийг хэлбэр төдий байлгах, дарангуйлал болон ардчиллын аль алиных нь шинжийг агуулсан завсарын хэлбэр болох гибрид дэглэм тогтож болох ...” тухай өрнөдийн улстөр судлаачид анхааруулах болсон байна. Эрдэмтэн судлаачдын энэхүү болгоомжлолыг Монгол Улсад зочилсон Хүний эрхийн төлөө тэмцэгч Ан Сан Су Чины "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” гэсэн богинохон ишлэлээр илүү тодор- хойлж болох юм. Илтгэлийн эхэнд тодорхойл- сон хямралын үндсэн таван шалтгааныг засч залруулах гарц шийдэл хайхаар улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, нийт иргэд та бид хамтдаа Үндсэн хуулийн шинэчлэл, Сонгуулийн хуулийн шинэчлэл, Улс төрийн тогтолцооны төлөвшил, Төрийн албаны шинэчлэл, шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх гэсэн үндсэн асуудлуудад өнөөдөр төвлөрч ярилцана. Миний үзэж буйгаар төрийн институцүүдын чиг үүрэг ойлгомжтой, бие даасан болон харилцан хяналттай байдал нь хангагдсан, шийдвэр гаргах үйл явцад хууль тогтоогчдын дийлэнх олонхийн оролцоог хангасан өөрчлөлтүүдийг Үнд- сэн хуульд тусгах шаардлагатай байна. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг УИХ хүлээн зөвшөөрч ажлын хэсэг байгуулсан ч харамсалтай нь өнөөг хүртэл бодит үр дүн, ахиц гарсангүй ээ. Өнөөдөр Монголд нам нь төрөө зайдалж, улс төрчид нь хуулийн дээр гарч, төрийн хуулийг өөрсдийн эрх ашиг, таалалд нийцүүлэн өөрчилж, алдаатай харалган бодлого, үйл ажиллагаагаа дураараа тайлбарлаж, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй дур зоргын байдал газар ав- лаа. "Хуулийн дээр гишгэсэн хүний хурууг нь тайрна” гэсэн сонгуулийн амлалтыг эрх ба- ригчдаас ард түмэн нэхэж байна. УИХ-ын хуралдааныг удир- дан зохион байгуулах үүрэг бүхий "Спикер” нь эрх барьж буй намын даргын суудлаар далайлган Гүйцэтгэх засаглал, Ерөнхий сайдын ажлыг бараг гардан хэрэгжүүлж байна гэж хэвлэл мэдээллээр шуугиж байгаа нь Засаглалын эрх мэдлийг хуваарилах онолын үндэслэгчид болох Жон Локкын хэлсэн "Эрх мэдлийн хэт төв- лөрөл нь Төрийн цаашдын оршин тогтнолд нэн аюултай”, нэрт сэтгэгч Шарль Луй Мон- тескьегийн "Хууль тогтоох бо- лон гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлвэл тэнд эрх чөлөө гэж байхгүй болно” хэмээсэн үгсийг өөрийн эрхгүй санагдуулж байна. Улс төрийн өндөр албан тушаалтнуудад тавих хяналт, тэдэнд хариуцлага тооцох асуудал тун бүрхэг, ойлгомжгүй байгаа нь олон түмнийг бухимдуулж, улс тө- рийн хямралыг улам бүр ужгируулж байгаа ноцтой асуудал болж байна. Ардчилал хөгж- сөн орнуудад төрийн өндөр албан тушаалтан болон парламентын гишүүдэд хүлээл- гэх хяналт, хариуцлагын ме- ханизм тодорхой үйлчилж, улс төрийн үйлажиллагаа нь хуулийн дагуу нарийн зохицуулагддаг нь тогтсон жишиг юм. Хууль тогтоомж, дүрэм журмын зохицуулалтын зэрэгцээ улс төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө хариуцлагатай, ёс зүйтэй байх нь улс төрийн хямралыг илаар- шуулах нэн чухал хүчин зүйл мөн. Төрийн хүн идэх, цадахын төлөө бус харин түмний эрх ашгийн төлөө шударга зарч- мыг дээдэлдэг байх ёстой гэсэн өвөг дээдсийнхээ жудаг, цадиг хоёроос суралцах цаг нэгэнт болжээ. Монгол хүний "Тө- рийн минь сүлд өршөө” хэмээн дээжээ өргөдөг итгэл сэтгэлийг дээш нь өргөж явах нь төр түмний төлөө зүтгэж буй улстөрч хүн бүрийн үүрэг нь байх ёстой. Өнөөдөр Монгол Улсад авлигын эсрэг тусгай хууль хэрэгжиж, ихээхэн эрх мэдэл бүхий томоохон байгууллага ажиллаж байгаа ч ардчиллаар овоглосон намтөрийн эрх барьж байгаа энэ үед "хуульчлагдсан авилга” газар авч байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Ардчилсан шударга ёсыг тогтоож, авлигачидтай дайн зарлана гэсэн сонгуулийн амлалтаар засгийн эрхийг авсан эрх баригчид өнөөдөр авлигачдыг өөгшүүлж эрхлүүлсэн Өршөөлийн хуулийг хүч түрэн баталж, АТГ-аа татан буул- гах зорилго бүхий хууль санаачлаад явж буй нь монгол төрийн гүн эмгэнэл болж байна. Өршөөлийн хуулийг хэн нэгэн хувь улс төрч хаяглан тайлбарлах улс төрийн тоглол- тын цаана сүүлийн гурван жил олуулаа хууль зөрчин, хулгай хийсэн бүхнээ нууж хаацайлах гэсэн эрх баригч хүчний увайгүй санаархал нуугдаж буйг ард түмэн сайн мэдэж байгаа. Авлигын эсрэг олон улсын хөдөлгөөн, Авлигын эсрэг НҮБ- ийн конвенцийн эвсэл, Транспэранси Интэрнэшнл зэрэг олон улсын байгууллагын сануулга зөвлөмжийг үл хайхран, олон нийтийн эсэргүүцэл, дэлхий нийтийн түгээмэл чиг хандлагыг сөрж авлигын өршөөлийг олонхиороо түрэмгийлэн баталж байгаа нь Монголын төр хэчнээн их авлигажиж, авлигач- даар дүүрснийг маш тодорхой харууллаа. "Дээр нь зөвхөн хөх тэнгэр л бий” гэж бидний итгэдэг Үндсэн хуулийн Цэц Засгийн газраасаа авлигын шинжтэй дэмжлэг авсныг УИХ- аас томилогдсон ажлын хэсэг илрүүллээ. Засгийн газар нь Үндсэн хуулийнхаа манаач на- рыгулаанцаймавлигадажсуудаг улс орон Монголоос өөр байхгүй ээ. Саяхан Малайзын Куала Лумпур хотноо болсон авлигын эсрэг олон улсын чуулганы 300 гаруй төлөөлөгч авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх хууль баталж, авлигыг хөхүүлэн дэмжсэн Монголын парламентад эмгэнэл илэрхийлж, ХБНГУ-ын Берлинхотноо болсон олон улсын Авлигын эсрэг хөдөлгөөний хурлаас байр сууриа эргэн харахыг шаардсан уриалга гаргасан нь монгол төрийн нэр хүнд олон улсын тавцанд сэвтэж байгаагийн тод жишээ юм. Авлмгын эсрэг тэмцлийг үр дүнтэй болгохын тулд шүүх засаглалыг улс төрийн нөлөөнөөс нэн даруй гаргаж, шударга хараат бус ажиллах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Улс төрийн хямрал нүүрлэж буй өнөө үед төр засгаа сонгож байгаа Сонгуулийн хууль, санал хураалт, санал тоолох үйл явц нь ард түмний дунд ямарваа нэг эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой. Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгохгүйгээр, "хар машин”-ы асуудлыг шийдэхгүйгээр, ард түмний өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр өөрчилдөг байдлыг халахгүйгээр, сонгогчдыг хуурч мэхлэн саналыг нь худалдан авдаг байдлыг зогсоохгүйгээр сонгуулийг зохион байгуулж байгаа цагт "Улс төрийн хямрал” улам бүр хурцтах болно. Сүүлийн үед олон нийтийн дунд нийгэм, улс төрийн чиглэлээр санал асуулга зохион байгуулсанхэдхэдэнбиедаасан судалгааны байгууллагын судалгааны үр дүнг харьцуулж харахад: сонгогчдын улс төрийн намуудад итгэх хандлага таван жилийн өмнөхөөс эрс буурсан, улс төрд үл итгэх, үл ойшоох байдал өссөн, төрийн нэр хүнд унасан, улс төрчдийг үнэлэх үнэлэмж багасч, сонгогчдын 50 гаруй хувь нь ямар ч нам хүчин, улс төрчийг дэмжээгүй байр суурьтай байгаа нь улс төрийн хямрал нүүрлэсний тодорхой шинж тэмдэг юм. Мөн нийгэм, улс төрийн судалгааны "Социометр” байгууллагаас саяхан хийсэн "Сонгуулийн тухай” олон нийтийн санала суулгын дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 85 хувь нь намын нэрсийн жагсаалтаар сонгогддог явдлыг эсэргүүцэж, ард түмний шүүлтүүрээр ороогүй хэн нэгэн биднийг төлөөлөх ёсгүй хэмээн үзжээ. Мөн сонгуулийн саналыг тоолох "Хар машин”-д итгэхгүй байгаагаа, саналыг гараар дав- хар тоолох ёстой гэдгийг санал асуулгад оролцогчдын 91 хувь нь илэрхийлсэн байна. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль бүхий сонгуулиар л төр засаг эмхлэн байгуулагдаж байж гэмээ нь бид "шударга төр”, "ухаалаг төр”, "тунгалаг төр”-ийн тухай ярих боломжтой болно гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сонгуулийн хуулийг ард түмний хүсэл шаардлагад нийцүүлэн өөрчилж нэн даруй батлахыг УИХ болон улс төрийн намуудад уриалж байна. Төрийн албыг мэргэшүүлэх, улс төрөөс хараат бус бие даасан байдлаар төлөвшүүлэх үзэл баримтлалыг Монголчууд бид 20 гаруй жилийн турш хэрэгжүүлж ирсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хараат бус Төрийн албаны зөвлөл хэмээх байгууллага ч ажиллаж байна. Гэвч 2012 оны сонгуулиас хойш Монгол Улсын хэмжээнд төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 45000 орчим төрийн албан хаагч улс төрийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа хууль бусаар халагджээ. Гэсэн атал сүүлийн гурван жилд төрийн албан хаагчдын тоо 30000 орон тоогоор нэмэгдэж, олон нийт ч "Төрийн алба төрлийн алба болсон” хэмээн дүгнэж байна. Төрийн албыг улстөржүүлж нэг өдөр бүхэл бүтэн яам, бүхэл бүтэн агентлагаар нь төрийн албан хаагчдыг хууль бусаар хоморголон халдаг хямралт байдал өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр л байна. Энэ бүх хямралыг арилгаж төр улсаа эмхлэн цэгцлэх хамгийн зөв гарц бол эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсч, сал- барын мэргэжилтнүүдийнхээ ухааныг уралдуулах Үндэсний зөвшилцөл юм. Үндэсний зөвшилцөл бол Монгол төрийн бодлогод цоо шинэ зүйл огт бишээ.

        Монгол газар нутагт нүүдэлчдийн төрт улс бүрэлдэн тогтсон Их Хүннү гүрний үеэс Монгол үндэстэн олон зууны туршид улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолынхоо хувь заяатай холбоотой нарийн төвөгтэй түүхэн сонголт, шийдлийг Үндэсний зөвшилцлөөр шийдвэрлэсээр иржээ. Хүннү гүрний үед "Зонхилогчдын зөвлөлдөөн”, Их Монгол улсын үед "Төрийн их, бага хуралдай”, бага хаадын үеэс "Ноёдын чуулган” зэрэг зөвшилцлийн механизм ашиглаж хаанаа сонгож, улс төр, эдийн засаг, цэрэг дайны зэрэг томоохон асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж ирсэн түүхэн уламжлалтай. Монголчууд бид эвлэлдсэн үедээ хүчирхэгжин тэлж, ялан мандаж байсан ч эвдрэлцсэн үедээ доройтон хумигдаж, харь гүрний эрхшээлд орж байсан их түүхийн гашуун сургамж бий. Монгол төрийн сүүлийн 100 жилийн түүхэнд Үндэсний зөвшилцөл түүхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

        Харь гүрний эрхшээлд орсон Монголчуудын үндэсний ухамсар сэргэж, лам ноёд, баян, ядуу нэгэн зорилгоор зориглон хөдөлж, 1911 онд Халх, Ойрад, Барга, Буриад, Өвөрмонгол ноёд, шашны зүтгэлтнүүд хамтран "зөвшилцөж”, тусгаар Монгол Улсаа сэргээн тунхаглаж байсан түүхтэй. Төр улсын тусгаар байдал устах аюулд орсон 1921 онд ноёд, түшмэд, ард түмний төлөөлөл бүхий Хүрээний бүл- гэм, Консулын бүлгэм, түш- мэдийн болон ноёдын намууд эвлэлдэн нэгдэж Монгол Ардын Намыг байгуулан Монгол улсынхаа тусгаар тогтнолыг байлдан олж, эрх чөлөөгөө бататган бэхжүүлсэн нь Үндэсний зөвшилцлийн бахдам ялалтын жишээ юм. Ард олноороо нэ- гэн санааг эрхэм болгон эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан 1945 оны бүх нийтийн санал асуулга, 1990 оны Ардчилсан өөрчлөлтийн үйл явц, 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан зэрэг нь Монголчууд бидний зөвшилцөл ойл- голцлын шууд үр дүн байсныг энд онцлон тэмдэглэж байна.

        Эрхэм зочид оо, Хатагтай ноёд оо, МонголАрдын Нам 2013 онд хуралдсан XXVII Их хурлаараа улс орны тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийж Монгол Улсаа тогтвортой хөгжүүлэх хөгжлийн загвар хөтөлбөрийг хамтран боловсруулж, төрийн баримт бичиг болгон баталж, түүнийгээ аль ч нам Засгийн эрх барих үедээ хэлбэрэлтгүй мөрддөг болох санаачилга гар- гасан билээ. Монголчууд бид сонгуулиас сонгуулийн хооронд төрийн бодлогын залгамж шин- жийг алдагдуулсан, өмнөхөө үгүйсгэсэн, улс төржсөн шийдвэрээр явах бус улс орныхоо хэтийн зорилтыг тодорхойлсон Хөгжлийнцогцбодлогоорхөгжих нь нийгмийн захиалга, нийгмийн шаардлага болж байна.

        Энэхүү хөгжлийн цогц бодлого нь ард түмний бодит амьдралаас эх авч, улсорныхөгжлийнзорилтыг яв цав тодорхойлж, аль ч улс төрийн хүчин хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхүйц, салбар бүрийн эрдэмтэн судлаачдын санал бодлыг тусгасан хамтын шийдэл байх ёстой. Ийм зорилгын үүд- нээс иргэд олон түмнийхээ санаа бодлыг сонсож, санал шүүмжийг нь нэгтгэх "Бид хамтдаа” аяныг улс орон да- яар зохион байгууллаа. Улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн төлөө улс төр, нийгмийн амьдралын олон тулгамдсан асуудлаар сүүлийн хоёр жилд 12 удаа улстөрийн намуудын хүрээнд үндэсний зөвшилцөл яриа хэлцлийг зохион байгуулсан. МАН санаачлан бусад улс тө- рийн намтай хамтран ажил- лаж, зөвшилцсөний үр дүнд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч, Сонгуулийн хуулийн шинэ төслийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байна. Мон- голын улс төрд бий болж буй хямралт байдлыг олон намын, эрдэмтэн судлаачдын, салба- рын мэргэжилтнүүдийн, олон нийтийн Үндэсний зөвшилцөл, яриа хэлэлцээний замаар шийд- вэрлэх нь хамгийн оновчтой арга зам мөн. Ингэснээр бид нүүрлээд байгаа улс төрийн хямралыг цаг алдалгүй зогсоох, Монгол Улсын хөгжлийг хойш нь татаж байгаа багц асуудлыг шийдвэрлэх нэгдсэн байр суурьт хүрэх боломж бүрдэнэ. Монголын улс төрд өнөөдөр "Завшилцал биш Зөвшилцөл” хэрэгтэй байна. "Бид хамтдаа” Үндэсний форум нь аль нэгэн улс төрийн нам, нэг хэсэг улс төрчдийн талцан маргалдах, цэц булаалдах талбар бус харин эрдэмтэн судлаачид, иргэдийнхээ санал бодлыг сонсч Монголын хөгжлийн гарц, асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлсэн ажил хэрэгч чуулган байх учир- тай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэсэн өвгөдийнхөө сургаалыг санаж, буруугүй зөв бодлого, хиргүй тунгалаг төрийн төлөө эдийн засаг, улстөрийн хям- ралаас гарах гарц шийдлийг БИД ХАМТДАА олж чаднаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төр улсынхаа төлөө, ашиг хонжоо хайсан хоноцын сэтгэлээр биш, түмэн олноо гэсэн хоёргүй сэтгэлээр сэтгэж зүтгэцгээе.

Төрийн хоймор ариун

Түмний хийморь өөдөө байг

Анхаарал тавьсанд баярлалаа.

unen.mn


Төстэй мэдээллүүд

С.Дэмбэрэл: Хэвтрийн биш “Зомби” эдийн засаг

С.Дэмбэрэл: Хэвтрийн биш “Зомби” эдийн засаг

2015/10/26, 14:38
Мэдэгдэл

Мэдэгдэл

2015/07/08, 10:51
Хаврын

Хаврын "Халуун" сэдэв ҮНДСЭН ХУУЛИЙН өөрчлөлт байх нь

2015/03/30, 16:58
МАН-ын даргын сар шинийн мэндчилгээ

МАН-ын даргын сар шинийн мэндчилгээ

2015/02/20, 21:26

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.