| |
Жил бүрийн энэ өдрийг олон улсад өргөнөөр тэмдэглэж, банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах чиглэлтэй олон арга хэмжээг зохион явуулдаг байна.
Манай улсын хувьд анх 2012 оноос эхлэн Монголын банкны холбооны санаачилсанаар арилжааны банкууд дор бүрдээ өөр өөрийн онцлог урамшуулалт үйлчилгээгээр харилцагч нартаа бэлэг барих болон иргэдэд үнэ төлбөргүй хадгаламж нээх зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулан тэмдэглэж иржээ. Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци нь 2014 оноос эхлэн Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтарч олон нийтийг хамруулсан өргөн цар хүрээнд тэмдэглэх болсон байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

