| |
Өршөөлийн хууль гацсан уу, өршөөгдөгч улстөрчдөөс хамааралтайгаар улс төрийн үйл явц гацсан уу гэдэг нь энэ өдрүүдэд бүр ч тодорхой болоод ирлээ. Өршөөл үзүүлэх тухай хууль аравдугаар сарын 29-нд батлагдаж, 30-нд уг хуулийн эцсийн найруулгыг сонсгосон. Энэ хуулийг батлах мөч хүртэл АН-ынхан завсарлага авах тулгалт, хүсэлтэд орсон гэх баттай бус мэдээлэл байсан ч ямартай ч тэд завсарлага авалгүйгээр, бас нээлттэйгээр Өршөөлийн хуулийг баталж чадлаа. Гэтэл үүний маргааш нь буюу 31-ний шөнө ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчилсан юм. Мөн үүнтэй зэрэгцүүлэн Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан гэх мэдээлэл ч байна. "Самсунг С&Т” компани нь албан ёсны "Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө нь хэвлэлээр цацагдаж байсан билээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

