logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Н.Баяртсайхан: Хийх ажил их, тулгарч буй сорилтууд том

Бичсэн:chuham
2019/06/13/, 12:39
Tweet

Монголбанкны Ерөн­хий­лөгч Н.Баяртсайхантай эдийн засагт гарч буй өөрчлөлт, "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашдын сорилтын талаар ярилцсаныг уншигч Та бүхэнд хүргэж байна.

Сүүлийн 3 жилд эдийн засагт ямар өөрчлөлтүүд гараад байна вэ?

Эдийн засгийн нөхцөл байдал 2016 оны намар ямар хүнд байсныг Та бид мэдэж байгаа. Тухайн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралтаас гадна Монгол Улсын цаашдын дунд, урт хугацааны төлөвт эрсдэл учрах нөхцөл байдал үүсээд байв. Ялангуяа төсвийн болон гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, өрийн дефолтоос зайлсхийх асуудал том сорилт болж байлаа. Тухайлбал, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт 2017 оны 3 дугаар сард, Хятадын Ардын банк (ХАБ) болон Монголбанкны хооронд байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлээр Монголын талын авч ашигласан юанийн эргэн төлөлт 2017 оны 8 дугаар сараас эхлэх, Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлт  2018 оны 1 дүгээр сард, Димсам бондын 1 тэрбум юань (160 орчим сая ам.доллар)-ий эргэн төлөлт 2018 оны 6 дугаар сард хийгдэхээр шилээ даран хүлээгдэж байлаа.

Бидний өмнө эдийн засгийг тогтворжуулах, төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сэргээн нэмэгдүүлэх, эдийн засгийн хөөсрөлт-хагаралтын мөчлөгийг бууруулах, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зэрэг олон зорилт, сорилтууд байв.

Монголбанк сүүлийн 3 жилд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл, чийрэг болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхижуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрлээ. Эдгээрээс цөөн хэдэн баримтыг дурдъя. Хугацаа нь тулаад байсан гадаад өр, төлбөрүүдийг амжилттай шийдвэрлэлээ. Эдийн засгийн өсөлт сүүлийн 2 жил гаруй хугацаанд эрчимжсэнээр өнөөдөр 8.6 хувьтай, инфляци сүүлийн 3 жилд зорилтот түвшинд, төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн ДНБ-ий харьцаа буурсан, ГВАН 3.8 тэрбум ам.долларт (8-9 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд) хүрсэн, 2018 оны эцэст зээлийн хүү сүүлийн 6 жил дэх хамгийн бага түвшинд хүрч буурсан зэрэг нааштай өөрчлөлтүүд гараад байна. 

Эдийн засгийн энэхүү сэргэлтэнд Монголбанкны үүрэг, оролцоо юу байв?

Бид сүүлийн 3 жилд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг нэгтгэн 5 бүлэгт хуваан үзэж байгаа.

Нэгд, Монголбанк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргээ амжилттай  хэрэгжүүлж байна. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна.

Хоёрт, Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орох, орсны дараах үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна. Дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээл дээрх таатай байдал, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсөв болон мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн шийдвэртэй арга хэмжээний үр дүнд эдийн засагт сэргэлт гарч байна. 2017, 2018 онуудад эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилт­тай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жилүүд болж өнгөрлөө.

Гуравт, Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал) -3 их наяд төгрөг байсныг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, цаашид эерэг болгох зорилт тавин ажиллаж байна. Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй, санхүүгийн сахилга батыг хангаж ажилласны үр дүнд 2017, 2018 онуудад ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгийг -1.8 их наяд төгрөг болгоод байна. Бидний тооцоогоор одоо баримталж буй зарчим, үйл ажиллагаагаа цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд өөрийн хөрөнгийг эерэг болгохын төлөө ажиллаж байна.

Дөрөвт, Монголбанк гадаад валютын албан нөөцийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 3.8 тэрбум ам.долларт хүргэж чадлаа. Юуны өмнө төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол нь эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг хангах замаар нөөц хуримтлагдахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох хэрэгтэй. Үүний зэрэгцээ Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.  Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүлэв. Томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулж байна. Мөн дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татахад дэмжлэг үзүүлж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Ханшийн сулрах дарамт багатайгаар ГВАН-ийг ийнхүү нэмэгдүүлэх нь амар ажил байгаагүй.

Тавд, Монголбанкны дотоод үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байна.  Монголбанкны бүтэц, зохион байгуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн шинэчилж, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгон ажиллаа. Үүний зэрэгцээ Монголбанкны ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Сүүлийн жилүүдэд хаягдаад байсан Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, Монгол Улсын эрдэнэсийн сан ном гаргаж, хосгүй үнэт үзвэрээс бүрдсэн музей болгон тохижуулж нийтэд нээлттэй болгох зэрэг олон ажлыг хийж байна.

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монголбанк хэрхэн оролцдог вэ? хэрэгжилтийн явц ямар байна вэ?

Монголбанк энэ хөтөлбөрт орох, орсны дараах үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна. ОУВС-тай урьдчилан зөвшилцөлд хүрч, хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй 2016 оны 10 дугаар сард, 2017 оны 2 дугаар сард хөтөлбөрт хамрагдах, түүний хүрээнд хийх ажлын үүрэг, амлалт бүхий захиа, хүсэлтийг мөн л гарын үсэг зурж хүргүүлснээр Монгол Улс тус хөтөлбөрт 2017 оны 5 дугаар сард орсон билээ. ОУВС-тай тухайн үед хийсэн уулзалт, хэлцэл маш хүнд байдалд байсныг энд онцлох нь зүйтэй. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орохоос өөр сонголт байгаагүй.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанк мөнгөний бодлого болон банкны салбартай холбоотой зорилт, үүрэг амлалтыг хэрэгжүүлэн, бүх талаар дэмжин ажиллаж байна. ОУВС-гийн ажлын хэсэг 3 сар тутамд Монголд ирж, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж байна. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг, амлалтыг биелүүлээгүй тохиолдолд хөтөлбөрийн үнэлгээ эцэслэж, ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, эх үүсвэр орж ирэх ажил хойшлоход хүрнэ. ОУВС-гийн шийдвэрийг бусад донорууд, рейтинг тогтоогч байгууллагууд, хөрөнгө оруулагчид бүгд анхааралтай харж, өөрсдийн шийдвэрээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, бусад доноруудын хөтөлбөрийн хүрээнд тохирсон санхүүжилтүүд хойшлоход ч нөлөөлөх үр дагавартай юм. Иймд хөтөлбөрийн хэрэгжилтийг ягштал биелүүлж явах асуудал чухал.

Монголбанк хөтөлбөрийн хүрээнд тохирсон төв банкны дотоод цэвэр активын дээд хязгаар, гадаад цэвэр активын доод хязгаарын тоон зорилтууд болон урьдчилан авах хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн хөтөлбөрийн үнэлгээг амжилттай хийлгэж ирлээ. ГВАН-ийг нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд тохирсон зорилтыг бүрэн ханган хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм. ГВАН-ийн зорилтыг ханшийн огцом сулралтгүйгээр хангах гэдэг хүндхэн сорилтын дундуур бид явж байна. Хөтөлбөрөөр хүлээсэн үүрэг, зорилтыг биелүүлэхгүй байх нь хөтөлбөр зогсох хүртэл сөрөг үр дагавартай.

Монголбанк тус хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт шинэчлэл хийн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлэн ажиллаж байна. Арилжааны банкуудыг төлбөрийн чадварыг бодитойгоор тодорхойлох зорилгоор олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар активын чанарын үнэлгээ /AQR/-г бүх банкуудад амжилттай хийлээ. Энэ үнэлгээг Монгол Улс Ази тивийн орнуудаас анх удаа Европын Төв банкны аргачлалын дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн нь Монголын банкны салбарт болон төв банкны хяналт шалгалтын тогтолцоонд томоохон дэвшил болов. Банкны систем ийнхүү олон улсын стандартын дагуу эрүүл мэндийн үзлэгт орсноор гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, хамтын ажиллагаатай орнуудын итгэлийг хадгалахад чухал. Мөн банкны секторын үйл ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, улмаар эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарч цаашид тогтвортой санхүүгийн зуучлалыг хадгалж эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах банкны тогтолцоог хөгжүүлэхэд томоохон алхам болов. Активын чанарын үнэлгээний үр дүнд Монголын банкны салбар, систем тогтвортой байна гэсэн дүгнэлт гарав. Харин 1-2 банк дээр асуудал, хүндрэл үүсээд байсныг нийтэд нээлттэй мэдээлсэн билээ. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас хяналт шалгалтын арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрт орж, тохирсон зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн сэргэж, эдийн засгийн дархлаа сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засагт итгэх итгэл сэргэж, улмаар дефолтын эрсдэлээс зайлсхийж, хөтөлбөрийн хүрээнд тохирсон зорилтуудаа амжилттай хангаж байна. Хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт үргэлжлүүлж хийх ажлууд ч байна. Бид холбогдох талуудтай ойлголцож, хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж, анхны зорилт, үр дүндээ бүрэн хүрэхийн төлөө байна.

Монголбанк "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд үүний төлөө зүтгэн ажиллаж байна.

Таныг мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байна гэж шүүмжлэх хэсэг байна. Мөнгөний бодлогыг сулруулах, мөнгөний нийлүүлэлтийг тэлэх бодит нөхцөл байдал ямар байна вэ?

Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байна гэж дүгнэх нь олон талаар учир дутагдалтай.  Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд заасан инфляцийн зорилт (8 хувь орчим тогтворжуулах) болон бусад арга хэмжээг авч бүрэн биелүүлж ирлээ. Бид инфляцийг зорилтот түвшинд хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гэхдээ эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд сүүлийн 3 жилд инфляцийг зорилтыг хангаж, эдийн засгийн өсөлт тасралтгүй нэмэгдсээр өнөөдөр 8.6 хувьтай болж, ажил эрхлэлт нэмэгдээд байна. Ийм үр дүнтэй байгаа бодлого бол хатуу бодлого биш. Энд хэлэхэд олон улсын байгууллагуудын шинжээчид бидний баримталж ирсэн бодлогыг сул талдаа байсан гэж үзэх гээд байдаг тал бий. Харин бид Монголын эдийн засгийн онцлог, сэргэлтийг дэмжих нөхцөл шаардлага зэргийг сайтар тайлбарлаж, ойлголцож, бодлогоо амжилттай хэрэгжүүлсний дүнд өнөөдрийн эдийн засгийн сэргэлт, үр дүн гараад байна.

Бидэнд хийх ажил их, тулгарч буй сорилтууд том байна. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтаа Монгол Улс биелүүлэх хүрээнд "зайлшгүй хэрэгжүүлэх ёстой” арга хэмжээнүүдэд улс төрийн болон олон нийтийн дэмжлэгтэй явж ирлээ. Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө, дунд хугацааны тогтвортой байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд дэмжлэг, зөвшилцөл дунд амжилттай хэрэгжиж байна. Төв банк мөнгөний нийлүүлэлтийг ‘механик’-аар, төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар нэмэгдүүлээд явдаг байдлыг дахин гаргахгүй гээд хөтөлбөрт нэгдэн орсон баримт бичиг дээр Сангийн сайдын болон миний гарын үсэг байгаа. Нөгөө талдаа, ‘миний гар, хөл хүлээстэй байна’. Өмнөх жилүүдэд Монголбанк, Монголбанкны Ерөнхийлөгчийн дангаар бие даан шийдэж болдог байсан олон асуудлууд өнөөдөр хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд, доноруудын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаар хязгаарлагдаж байна. Төсвийн шинжтэй үйл ажиллагааг Монголбанк дахин эрхлэхгүй байх, мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч дангаар бус Мөнгөний бодлогын хорооны хамтын шийдвэрээр гаргах зэрэг олон амлалт, зохицуулалтууд бий болоод байна.

Миний итгэл үнэмшил бол Мөнгөний бодлогыг одоогийн түвшнээс сул байдлаар хэрэгжүүлэх нь инфляци, ханшийн сулралт, улмаар ГВАН хуримтлагдахгүй байх, улмаар эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдал сөрөг үр дагавартай байхаар байна. Бид урагшаа харж, улс орны эрх ашгийг эрхэмлэж, дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахын төлөө бодлого, шийдвэрээ гарган хэрэгжүүлж байна.  

Та эдийн засгийн цаашдын төлөв, сорилтуудыг хэрхэн харж байна вэ?

Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байгаа. Гэхдээ эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр, бидэнд хийх ажил их байна.  Тухайлбал, Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад ГВАН-өөс 4 дахин давсан гадаад валют шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна. Энэхүү өр, төлбөрийг дефолтоос зайлсхийж, амжилттай шийдвэрлэх сорилт нь дан ганц Монголбанкны бус, Монголчууд бидний шандас шөрмөсийг шалгах болно. Энэ сорилтыг даван гарахын тулд өнөөдрийн бидний хийх ёстой эн тэргүүний зүйл бол ГВАН-ийг нэмэгдүүлэх явдал.

Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд доноруудын өмнө хүлээсэн зарим үүрэг амлалт нь богино хугацаандаа ‘өвдөлт’ мэдрүүлэхээр байсан хэдий ч дунд, урт хугацаатай ‘эрүүл, чийрэг’ болгоход тус дэмтэй билээ. Үүрэг, амлалтаа амжилттай хэрэгжүүлж, цаашид ‘нэр нүүртэй’ хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангах, тэдний дэмжлэгийг авч тулгарч буй сорилтыг хамтдаа амжилттай даван туулахад стратегийн чухал ач холбогдолтой. Иймд хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх нь чухал байна.

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын "өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу "хар саарал жагсаалтад” орох эрсдэл өндөр хэвээр байна. Үр дагаварт нь бид санхүүгийн гүйлгээний хувьд ‘хаалттай’ нөхцөл байдалд орно. Иймд дан ганц Монголбанкнаас гадна Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг хууль, хүчний байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч, нягт хамтран ажиллаж энэ сорилтыг амжилттай даван туулах шаардлагатай байна.

Дэлхийн худалдааны дайн бодитоор бий болж байгаагаас глобал зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэл өндөр байна. "Үүлэн чөлөөний нар”-тай байгаа дээр ‘байшингийнхаа дээврийг засах’ буюу  дунд хугацааны сорилтуудыг даван туулах бэлтгэл ажлуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Тухайлбал, гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чандлан сахих, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, банк, санхүүгийн салбарын эрүүл мэнд, эрсдэл даах чадварыг сайжруулах, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох шаардлага өндөр хэвээр байна.

Монголбанкны хувьд ойрын хугацаанд юун дээр илүүтэй анхаарч ажиллах вэ?

Монголбанк Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох, үндсэн чиг үүргээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өмнө тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг эрх бүхий байгууллагуудтай хамтран цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ.

Төв банкны нээлттэй, ил тод болон бие даасан, хариуцлагатай байх зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгийн тогтвортой байдал, ирээдүйн өсөлт хөгжлийн чухал тулгуур болсон реформ, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэх болно.

Ярилцсанд баярлалаа.

Төстэй мэдээллүүд

Д.Ган-Очир: Монголбанк сүүлийн 3 жилийн хугацаанд улс орны эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээ авч, үр дүнд хүрлээ

Д.Ган-Очир: Монголбанк сүүлийн 3 жилийн хугацаанд улс орны эдийн засгийг сэргээхэд

2019/05/27, 12:33
Монгол Улс ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 184.5 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн авчээ

Монгол Улс ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 184.5 сая ам.долларын

2018/07/10, 09:20
Монгол Улс ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 184.5 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн авчээ

Монгол Улс ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 184.5 сая ам.долларын

2018/07/10, 09:03
ОУВС-гаас 30.55 сая ам.доллар Монгол Улсын дансанд орж ирлээ

ОУВС-гаас 30.55 сая ам.доллар Монгол Улсын дансанд орж ирлээ

2018/04/04, 10:24

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

6 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

6 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

18 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

14 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

17 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

19 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

19 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

15 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

13 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

15 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

11 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

13 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

21 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

17 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

18 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

22 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

23 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

17 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

17 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

17 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

19 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

17 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

16 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

27 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

23 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

28 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

29 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

23 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

40 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

29 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

34 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

31 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

50 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

35 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

40 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

31 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47396 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42456 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37281 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21568 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19810 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18313 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17626 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16856 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16687 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16526 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15842 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15739 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14924 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14380 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14350 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14167 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13955 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13435 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47396 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13389 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13435 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11749 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11799 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9814 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10833 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11062 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8680 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8301 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12159 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7048 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6833 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.