logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Д.Ган-Очир: Монголбанк сүүлийн 3 жилийн хугацаанд улс орны эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээ авч, үр дүнд хүрлээ

Бичсэн:chuham
2019/05/27/, 12:33
Tweet

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний тэдгээрийн үр дүнгийн талаар ярилцлаа.


Эдийн засгийн сэргэлт, өсөлт бий болоход Засгийн газар, Монголбанкнаас яг ямар дорвитой үүрэг гүйцэтгэсэн бэ?

 

Манай эдийн засагт сүүлийн 2 жил гаруй хугацаанд хэрэгжсэн макро эдийн засгийн бодлого нь Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байна. Харин эдийн засгийн бүтцийн бодлогын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт олгохоор дэмжиж орж ирсэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг бусад донор байгууллагуудын зүгээс тавьж буй нөхцөл, шаардлагыг биелүүлэх хүрээнд ажлууд хийгдэж байна. Энэхүү том малгай хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан ажлуудад төвлөрч ирлээ. Монгол Улс "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т 2017 оны 5 дугаар сард 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр нэгдэн орохдоо хэд хэдэн чухал зорилт тавьсан билээ. Тухайлбал, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, төсвийн секторын өрийг бууруулах, гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сэргээн нэмэгдүүлэх, эдийн засгийн хөөсрөлт-хагаралтыг мөчлөгийг бууруулах арга хэмжээ авах болон тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилтуудыг тавьсан билээ.

 

Эдгээр зорилтот чиглэсэн бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт сүүлийн 2 жил гаруй хугацаанд эрчимжсээр өнөөдөр 8.6 хувьтай, инфляци сүүлийн 3 жилд зорилтот түвшиндээ, төсвийн алдагдал, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа буурсан, ГВАН 3.8 тэрбум ам.доллар (8-9 сарын импортын хэрэгцээг хангах), зээлийн хүү сүүлийн 6 жил дэх хамгийн бага түвшинд хүрсэн зэрэг нааштай өөрчлөлтүүд гараад байна. Төсөв, мөнгөний нэгдсэн үр дүнд чиглэсэн хосолсон бодлогогүйгээр эдгээр үр дүнд өөрөө бий болдоггүйг бидний өмнөх сургамж, бусад орны туршлага ч нотолно. Төв банкны хувьд банкны салбарт хууль эрх зүйн болон хяналт шалгалтын шинэчлэл хийх, мөнгөний бодлогыг инфляцийн зорилтыг хангах, өсөлтийг дэмжих, ГВАН-ийг хуримтлуулах зорилтуудад нийцтэйгээр хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлж эхлэх, эдийн засгийн сэргэлтийг санхүүгийн хүртээмжээр дамжуулан иргэдийн амьжиргаанд хүргэхэд дэмжлэг үзүүлэх чиг зорилт, арга хэмжээнд төвлөрч ажиллаа. Харин засгийн газрын хувьд төсвийн алдагдлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, улмаар өрийг бууруулж, төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах, татварын шинэчлэл болон бусад бүтцийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Төсвийн сахилга бат сайжирч, дотоод өрөө бууруулж ирсэн нь мөнгөний бодлогын хүүний нөлөөг сайжруулж, бодлогын хүүний бууралтыг даган банкуудын хадгаламж, зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэнийг энд онцлох нь зүйтэй.

 

Эдгээр үр дүнд хүрэхэд иргэд, олон нийтийн дэмжлэг, ойлголцол ч чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох хэрэгтэй. Төсвийн сахилга батыг хангах, зардлын тэлэлтийг боломжит түвшинд хязгаарлах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, өрхийн өрийн хэт өндөр өсөлтийг хязгаарлах, ГВАН-ийг хуримтлуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээ нь иргэдийн амьдралд нөлөөлж ирсэн. Гол нь дунд, урт хугацааны эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад эдгээр арга хэмжээ чухал гэдгийг ойлгож, дэмжиж ирсэн нь туйлаас чухал юм.

 

Гэхдээ бидэнд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, дараагийн учирч болзошгүй хүндрэлийг зардал багатай даван туулахад шаардлагатай эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэсэн хийх ажил их байна. Тухайлбал, банкны салбарыг эрүүл, хүчирхэг болгох чиглэлд эхлүүлсэн ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгах, эдийн засгийн өнөөгийн таатай, ‘үүлэн чөлөөний нар’-тай үеийг ашиглан төсвийн болон гадаад валютын нөөцийн буффер бий болгох, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь чухал байна. Үүний зэрэгцээ одоогийн өндөр өсөлтийг цаашид хэрхэн тогтвортой хадгалах, урт хугацааны тогтвортой өсөлтөд чухал үүрэгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөгүйгээр хэрхэн шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг айл, өрх бүрийн хаалгаар оруулж, хүртээмжтэй болгох, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг шил шилээ дарсан олон сорилтууд хүлээж байна.

 

Монголбанк хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнгээ хэрхэн харж байна вэ?

 

Монголбанк сүүлийн 3 жилийн хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл, чийрэг болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэж харж байгаа. Тухайлбал, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргээ амжилттай  хэрэгжүүлж байна. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Банкны салбарыг эрүүл, дархлаа сайтай болгох ажлыг эхлүүлээд байна.

Түүнчлэн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орох, орсны дараах үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна. 2017, 2018 онуудад эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилт­тай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жилүүд болж өнгөрлөө. Эдийн засгийн өсөлт эрчимжиж, инфляци зорилтот түвшний орчим тогтвортой байна. Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрээд байна. Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал) -3 их наяд төгрөг байсныг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, цаашид эерэг болгох зорилт тавин ажиллаж байна.

Өөр нэг онцлох үр дүн бол гадаад валютын албан нөөцийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 3.8 тэрбум ам.долларт хүргэж чадлаа. Монголбанк Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.  Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүлэв. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав. Үүнд засгийн газрын оролцоо, дэмжлэг өндөр байв.

Эдгээрээс гадна Монголбанкны дотоод үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байна. Монголбанкны ажилчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээх, судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, чанарыг олон улсын түвшинд хүргэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.

Монголбанк цаашид эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох, банкны салбарыг хүчирхэг болгох үндсэн чиг үүргээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өмнө тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг эрх бүхий байгууллагуудтай хамтран цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ. 

 Эдийн засгийн өсөлтийг харвал 8.6 хувийн 3.5 нэгж хувийг нь уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Үлдсэн хувь нь уул уурхай дагасан үйлчилгээ зэрэгтэй холбоотой байна. Тэгэхээр эндээс үзэхэд эдийн засгийн зөв бодлого гэхээсээ илүү түүхий эдийн үнээс хамаарсан өсөлт мэт анзаарагдаж байна. Та харин юу гэж үзэж байна вэ?

 

Засгийн газар, төв банкнаас хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлого нь эдийн засаг цаашид тогтвортой өснө гэсэн бизнес эрхлэгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх аятай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн өртгийг бууруулж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж ирлээ. Тухайлбал, инфляцийг 8 хувийн зорилтот түвшинд тогтвортой барьж ирсэн нь бизнес төлөвлөлтөө бодитой хийх, үйл ажиллагаагаа тэлэх нөхцөлийг бүрдүүлж байна. ГВАН нэмэгдсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ‘жолоо алдаж’ сулрахгүй байх эдийн засгийн баталгаа болж байна. Засгийн газрын банкуудаас зээлдэхээ болж, өрөө бууруулсан нь бизнесийн салбарт олгох зээл, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, хүү буурах нөхцөл болов. Санхүүгийн салбарын тогвортой байдлыг хангаж, зээлийн хүү буурч, макро зохистой бодлогоор хэрэглээний зээлийн хэт өндөр өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь бизнесийн байгууллагад дотоод зах зээлээс эх үүсвэрийг хямд зардлаар бүрдүүлэх боломжийг бүрдүүлж байна. Эдийн засгийн сэргэлтийг даган төсвийн орлого нэмэгдэж, төсвийн тогтвортой байдал эргэн сэргэж, төсвийн орон зай бий болж байгаа нь төсвийн хөрөнгө оруулалтаар дамжин бизнесийн салбаруудын үйл ажиллагаа тэлэх боломжийг ч бүрдүүлж байна. Төсвийн байгууллагын цалин өсч, ажил эрхлэлт нэмэгдэж байгаа нь бизнесийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг ч нэмэгдүүлж байна. Том зургаараа харилцан хосолсон макро бодлогууд, тэдгээрийг хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээний дүнд бий болж буй нааштай өөрчлөлтийн эцийн үр дүн нь одоогийн эдийн засгийн өндөр өсөлт юм. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн бодлого нь бизнесийн бүх салбарт өргөжилт, дэвшил гарах суурь орчин, нөхцөлийг бүрдүүлэв. Мэдээж эдийн засгийн онцлог, гадаад зах зээл дээрх таатай нөхцөл байдал нь эдгээр бодлогын үр дүн илүү хурдан, өргөн далайцтай илрэхэд эерэгээр нөлөөлж байна.

 

Энэ оны эхний улирлын өсөлт 8.6 хувь гарсныг үйлдвэрийн аргаар нь задалж үзвэл 3.5 нэгж хувийг уул уурхай, олборлолт, 3.9 нэгж хувийг үйлчилгээ, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилга, 0.1 нэгж хувийг хөдөө аж ахуй, 0.8 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ. Эндээс харахад эдийн засгийн бүх салбарт өсөлт гарч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сэргэлт, эрчимжилт нь салбар бүр дэх компаниудын орлогын өсөлтөөр дамжин өрхүүдэд эерэгээр нөлөөлж байна.  Гэхдээ манай эдийн засгийн бүтцийн онцлогоос хамаарч салбар бүр дэх өсөлт харилцан ялгаатай байна. Эрдэс бүтээгдэхүүний зах зээл дээрх таатай нөхцөл байдал, экспортод гарч буй баяжмал дахь үнэт металлын агууламж өнгөрсөн онтой харьцуулахад өсч эхэлсэн зэргээс уул, уурхай олборлох салбарт өндөр өсөлт (14.4 хувь) гарч нийт өсөлтөд эерэгээр нөлөөллөө. Харин үйлчилгээний салбарын өсөлтийн хувьд бүхэлдээ уул уурхайн салбарыг дагасан гэж дүгнэх нь учир дутагдалтай. Тухайлбал, үйлчилгээний салбар дотроо бөөний жижиглэн худалдаа 1.6 нэгж хувь, тээвэр, мэдээлэл, холбооны салбар 0.6 нэгж хувь, бусад үйлчилгээ 1.8 нэгж хувийг бүрдүүлж байна.

 

Харин өсөлтийн эцсийн ашиглалтын аргын задаргааг авч үзвэл 3.1 нэгж хувийг эцсийн хэрэглээ, 12.1 нэгж хувийг хөрөнгийн нийт хуримтлал, -6.6 нэгж хувийг цэвэр экспорт бүрдүүлжээ. Эцсийн хэрэглээ тэлж байгаа нь өсөлт нь иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж эхэлсний нэгэн нотолгоо юм. Түүнчлэн одоогийн өндөр өсөлтийн дийлэнхийг хөрөнгө оруулалтын тэлэлт бүрдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлт цаашид ч үргэлжлэн хадгалагдахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь хөрөнгө оруулалтыг даган бүтээмж нэмэгдэх, зардал буурах, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ бий болох тул дараагийн ажлын байр, үйлдвэрлэл, орлогын өсөлтийг бий болгоно. Эдгээрээс харахад эдийн засгийн сэргэлт нь ажил эрхлэлт, орлогоор дамжин хэрэглээг нэмэгдүүлэх замаар дараагийн өндөр өсөлтийг бий болж байна. Эдийн засагчдын хэллэгээр засгийн засгийн өсөлтийн процесст ‘хоёр дахь үеийн нөлөө’ хүчтэй ажиглагдаж эхлээд байна.

 

Гэхдээ бидний хувьд эдийн засгийн төрөлжилтийг хангах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой суурийг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг бууруулах, орлогын дахин хуваарилалтын механизмыг боловсронгуй болгох, бүтээмж өндөртэй, чанартай ажлын байрыг бий болгох, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, хүмүүн капитал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг төсөвт ачаалал багатайгаар шийдвэрлэх (төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх) чиглэлд хийх ажил их байна.

 

Эдийн засагт тулгарч болзошгүй хүндрэл, сорилтыг хэрхэн харж байна вэ?

 

Эдийн засгийн цаашдын төлөвийг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим хадгалагдахаар хүлээгдэж байна.

Гэхдээ эдийн засагт дунд хугацаанд томоохон сорилтууд тулгарсан хэвээр, цаашид анхаарах асуудлууд олон байна.  Тухайлбал,  Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 14.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна. Эдгээр өрийн дийлэнхийг гадаад зах зээл дээр дахин санхүүжүүлэх дүр зураг харагдаж байна. Ингэхэд гадаадын хөрөнгө оруулалтын итгэлийг хүлээх, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авах онцгой шаардлагатай. Үүний тулд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө өмнө авсан амлалт, үүргээ биелүүлэх нь чухал байна. Түүнчлэн макро эдийн засгийн болон бүтцийн бодлогын сүүлийн 3 жилд барьсан ‘сахилга бат’-ыг цаашид ч үргэлжлүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хөрөнгө оруулагчид, рейтинг тогтоогч байгууллагууд анхааралтай харж байгаа.

Өөр нэг том эрсдэл бол Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын "өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу "Саарал жагсаалт”-д орох эрсдэл өндөр хэвээр байна. Хэрэв энэхүү жагсаалтад орох тохиолдолд бид санхүүгийн гүйлгээний хувьд ‘хаалттай’ нөхцөл байдалд орно. Энэ нь санхүү, эдийн засгийн ноцтой сөрөг үр дагавартай. Иймд энэ асуудалд онцгой анхаарч, нягт хамтран ажиллаж энэ сорилтыг амжилттай даван туулах шаардлагатай байна.

Дэлхийн худалдааны дайн эрчимжиж буй өнөөгийн нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн өсөлт саарах, глобал зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн дараагийн унах мөчлөг ойртох эрсдэл илүү өндөр болж байна. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 орчим хувь, төсвийн орлогын 25-аас бага хувийг дангаар бүрдүүлж байна. Бидний судалгаагаар эрдэс бүтээгдэхүүний үнэ унах, эрэлт саарах болон Хятадын өсөлт удаашрах нь манай эдийн засагт хүчтэй нөлөөтэй. Иймд эрдэс бүтээгдэхүүний үнийн дараагийн уналтын мөчлөгөөс урьтаж эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Бид эдгээр сорилтуудыг хамтын хүчээр амжилттай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, хөгжилд хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.

Эдийн засаг өсөж байгаа ч иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин, орлого үүнээс бага өсөж байгаа нь инфляцийн нөлөө гэж харж байна. Энэ тал дээр Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

 

Монголбанк сүүлийн жилүүдэд ‘инфляцийн зангуу’-г бий болгоход чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Өөрөөр хэлбэл, инфляцийг зорилтот түвшний орчимд тогтвортой байлгах, ингэснээр олон нийтийн инфляцийн талаарх хүлээлтийг зорилтот түвшний орчим тогтворжуулах явдал юм. Ийнхүү олон нийтийн инфляцийн талаарх хүлээлтийг удирдсанаар инфляцийн зорилтыг ч цаашид тогтвортой барих боломж бүрдэх юм. Иймд эдийн засгийн төлөв, инфляцийн төсөөллийг гаргаж, инфляцийн тайлан болон мөнгөний бодлогын мэдэгдэлээр дамжуулан нийтэд тогтмол мэдээлэх, авсан арга хэмжээний үндэслэл, хүлээгдэж буй үр дүнг тайлбарлах, төв банкны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох чиглэлээр олон ажлуудыг хийж ирлээ. Үр дүн ч эхнээсээ гарч иргэд, аж ахуйн нэгжүүдийн инфляцийн талаарх хүлээлт ерөнхийдөө зорилтот түвшний орчим тогтворжиж байгаа түүвэр судалгааны үр дүнгүүд гарч байна.

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулах хэмээн баталж, үүний дагуу Монголбанкны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж ирэв. Монголбанк сүүлийн 3 жилд инфляцийн зорилтыг бүрэн биелүүлж ирлээ. Инфляцийг ийнхүү тогтвортой хадгалах нь эцэстээ иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж буй явдал билээ.

 

Үндэсний статистикийн хорооноос гаргадаг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнгээс харахад  өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, инфляцийн нөлөөг цэвэрлэсэн хэдий ч өрхийн бодит орлого улсын хэмжээнд 4.3 нэгж хувиар өссөн байна. Иймд өрхийн бодит орлого буурсан, үүнд инфляци хэт өндөр байсан нь нөлөөллөө гэдэг нь үндэслэлгүй, ташаа ойлголт болж байна.

 

Харин эдийн засаг тэлж, Монгол Улсын дундын доод орлоготой улсын ангилалд орж, эдийн засгийн ерөнхий чадавхи, потенциаль тэлж байгаа тул инфляцийн зорилтот түвшин одоо 8 хувь байгааг дараа оноос 6 хувь болгон бууруулахаар ажиллаж байна. Инфляцийг ийнхүү 6 хувийн зорилтот түвшинд хадгалж чадсанаар өрхийн амьжиргаанд эерэг нөлөөтэйн дээр хадгаламж, зээлийн хүүг бууруулахад ч энэ шаардлага бий болж байна. Гэхдээ манай орны хувьд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн нөлөө буюу шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл өндөр байгаа нь сорилт болж байна. Нөгөө талдаа инфляцийн нам түвшинд тогтворжуулах нь дунд хугацаандаа хүүг бууруулах, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх илүү эерэг нөлөөтэй тул богино хугацаанд мөнгөний тодорхой хатуу бодлогыг ч шаардаж болзошгүй. Засгийн газраас нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн нөлөөг бууруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн хангах тохиолдолд инфляцийн 6 хувийн зорилтыг үргэлжлүүлэн хангах боломжтой юм.

 

Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийг тогтворжуулахын тулд Монголбанк ямар мөнгөний бодлого барих бол?

 

Үнэнийг хэлэхэд Монголбанкнаас нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг тогтворжуулах, тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хатуу түлш, шатахууны үнийн өсөлтийг бууруулах чиглэлд хийж чадах зүйл байхгүй. Монголбанк 2012-2016 онуудад төсвийн шинж чанартай арга хэмжээ байдлаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн боловч удаан хугацаанд үргэлжилсэн гадаад шоконд эдийн засгийн сууриар баталгаажаагүй хэт их төгрөгийн нийлүүлэлтээр хариу үйлдэл үзүүлсэн нь гадаад валютын нөөцийг шавхаж, эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсэн сургамж бидэнд бий. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд бидэнд тусалж буй олон улсын байгууллага, доноруудын зүгээс Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд огт оролцож болохгүй талаар үүрэг, амлалтыг байнга авч байгаа билээ.

 

Харин мөнгөний бодлогын арга хэрэгслээр нийлүүлэлтийн шалтгаантай түр зуурын инфляцид хариу арга хэмжээ авах нь ажил эрхлэлт, үйлдвэрлэл буурахад сөргөөр нөлөөтэй. Иймд түр зуурын шинжтэй, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцид Монголбанк мөнгөний бодлогын арга хэрэгслээр арга хэмжээ авахгүй байх зарчим баримталж байна. Харин тус шалтгаанаар өдөөгдсөн инфляци нь зорилтот түвшний орчим эргэж богино хугацаанд тогтворжихгүй, өндөр түвшинд үргэлжлэхээр байгаа тохиолдолд Монголбанк арга хэмжээ авах юм. Учир нь инфляци зорилтот түвшнээс хэт өндөр түвшинд удаан хугацаанд үргэлжлэх нь нийгэмд зардалтайн дээр олон нийтийн инфляци зорилтот түвшинд байна гэсэн хүлээлт алдагдахад хүрэх үр дагавартай юм. Мэргэжлийн хэллэгээр нийлүүлэлтийн хүчин зүйлээр өдөөгдсөн ‘инфляцийн хоёр дахь үеийн нөлөө’ хүчтэй байхгүй тохиолдолд мөнгөний бодлогын хүүгээр хариу үйлдэл үзүүлэхгүй.

 

Монголбанкны зүгээс нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг бага байлгах чиглэлд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, логистикийг боловсронгуй болгох, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, санхүүжилтийн схем гаргах зэрэг мэргэжлийн арга зүйн болон санхүүгийн дэд бүтцийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллах нь нээлттэй юм. 

 

Төрөөс мөнгөний бодлогоо сулруулахыг шаардсан мэссежийг нэгэнт өгөөд эхэллээ. Бодлогын хүүг бууруулах орон зайн хувьд бодит нөхцөл  байдал ямар байна вэ?

 

Одоо хэрэгжиж буй мөнгөний бодлогыг хэт хатуу бодлого гэж дүгнэх нь үндэслэлгүй гэж хэлэхээр байна. Бидний хийсэн Монголын эдийн засаг дахь тэнцвэрт хүүний судалгаагаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд мөнгөний бодлогын хүүг 11 хувиас бага бол сул, өндөр бодлого хатуу бодлого байхаар үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, тэнцвэрт нэрлэсэн хүү 11 хувьтай байгаа гэдэг нь үйлдвэрлэл потеницаль түвшин орчимдоо, инфляцийн нэмэлт дарамтыг бий болгохгүй түвшинд байх бодлогын хүүний түвшин юм. Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 11 хувьтай байгаа нь мөнгөний бодлогын нейтраль төлөвийг илэрхийлэх буюу үйлдвэрлэл, ажлын байрыг бууруулах чиглэлд огт нөлөөгүй байгааг илтгэнэ.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харахад ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулах боломж хомс байна. Эдийн засгийн өрнөлийг даган инфляцийн өсөх дарамт өндөр байна, төлбөрийн тэнцлийн дарамт хэвээр байгаагаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт тодорхой түвшинд байна, банкны салбарт их хэмжээний нөөц хөрөнгө хуримтлагдаад байна. Ийм орчинд бодлогын хүүг одоогийн түвшнээс бууруулах нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулах, эдийн засагт хэт халалт бий болгож, улмаар инфляцийг хөөрөгдөх, энэ нь иргэдийн амьжиргаанд нийт дүнгээрээ сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Эдийн засгийн өсөлт 8.6 хувьтай буюу өндөр түвшинд байж, ажил эрхлэлт нэмэгдэж буй энэ үед мөнгөний бодлогоор эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг хангах нь илүү чухал байна.

Мөнгөний бодлогын төлөвийн одоогийн түвшнээс сулруулах нь эхэндээ гадаад тэнцвэргүй байдлыг бий болгож, эдийн засгийн хэт халалтад хүргэж, улмаар эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож, эргээд илүү хүнд эдийн засгийн хүндрэлд хүргэдэг билээ. Түүхэн алдаа, сургамжид суурилан төсөв, мөнгөний ‘сахилга баттай’, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх хариуцлагатай цаг үед бид ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Төстэй мэдээллүүд

Н.Баяртсайхан: Хийх ажил их, тулгарч буй сорилтууд том

Н.Баяртсайхан: Хийх ажил их, тулгарч буй сорилтууд том

2019/06/13, 12:39
Мөнгөний бодлого, анхаарах асуудал

Мөнгөний бодлого, анхаарах асуудал

2019/04/29, 12:21
Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа

Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа

2019/03/21, 16:08
Монгол банк бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

Монгол банк бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

2018/11/27, 17:41

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

0 | 0 | 2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2 | 0 | 2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

7 | 0 | 2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

7 | 0 | 2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

5 | 0 | 2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

7 | 0 | 2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

6 | 0 | 2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

10 | 0 | 2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

7 | 0 | 2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

6 | 0 | 2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

11 | 0 | 2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

9 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

7 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

15 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

13 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

12 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

17 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

12 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

14 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

19 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

17 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

24 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

17 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

13 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

15 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

12 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

27 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

14 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

23 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

32 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

21 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

16 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

20 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

27 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

24 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

28 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

32 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

27 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

35 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

26 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

26 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

22 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

34 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

16 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

21 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

22 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

19 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

23 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

21 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

30 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

35 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

39 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

22 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

20 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

16 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

21 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

38 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

27 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

42 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

35 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

41 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

34 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

36 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

50 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42482 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30482 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23961 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22897 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22163 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21597 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19519 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18910 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18391 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17665 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17622 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17389 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17277 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16906 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16720 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16704 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16651 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16597 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16305 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16241 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15880 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15774 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15553 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14585 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14427 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14412 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13982 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13591 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13421 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10383 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11795 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11366 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8599 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8331 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12206 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6702 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7089 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7558 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.