| |

Гэтэл дараа нь тэрбээр "Байгалийн түүхийн музейн барилгатай хамт УДЭТ, УДБЭТ, Төв номын сангийн барилгын төсөв явж байсан юм. Тэрхүү 12 тэрбум төгрөгийг буцааж татлаа” гээд таг болсон. Гэхдээ сайдын энэ мэдээллийн дараа нийгэмд "Юм хийх гэж байхад нь болиулчих юм”, "Байгалийн түүхийн музейгээр далимдуулж хэдэн төгрөг цохих гэж байсан нь бүтэхгүй болохоор шазуурхаж байгаа юм” гэсэн яриа гарсан.
Гэтэл хоёр хоногийн өмнө "Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолын эсрэг шүүх хурал өчигдөр болж музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх болжээ. Музейг нураах шийдвэрийг хөндлөнгийн шинжээчээр шалгуулахаар болсон байна” гэсэн мэдээлэл гарав. Энэ мэдээллийн дараа эрхэм сайд Ё.Баатарбилэгийн эрүүл эсэхэд эргэлзэх хүн олон гарч "Нураахгүй гээд байсан нь худлаа Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоол гарчихсан байсан юм байна ш дээ...” гэх зэргээр бухимдаж эхэлсэн.
Уг нь байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг 2013 оноос мэргэжлийн хяналтын дүгнэлтээр зогсоож байсан ч урсгал зардлын төсвөөр 2016, 2017, 2018 онд нийт 890 сая төгрөг авсан байдаг.
Дээрх дүр зургаас харахад Байгалийн түүхийн музей нь хэтэвч нэгтэй нөхдүүдийн мөнгө босгодог объект байсан гэж хэлж болохоор байгаа юм. Үйл ажиллагаа нь зогссон байгууллагад 3 жилийн хугацаанд 890 сая төгрөг төсөвлөж өгч байсан нь музей бол мөнгө олох объект байж гэж харагдаж байна.
Эх сурвалж: Erennews.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

