logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Төрд хатан ухаан хэрэгтэй ч хатдын сүнс дуудахын хэрэг юун

Бичсэн:munkhbat
2015/11/05/, 10:02
Tweet

Төрд хатан ухаан хэрэгтэй ч хатдын сүнс дуудахын хэрэг юун

 

Аливаа улсын Төрд хатан ухаан хэрэгтэй нь туйлын үнэн. Харин хатдын сүнс дуудаад ярилцах хэрэгтэй эсэхийг мэдэхгүй юм. Монгол Улсын парламентийн түүхэнд тэнгэртэй хэл амаа ололцдог, дээд тэнгэрээс хатад хаадын сүнсийг дуудаад зүг замаа заалгачихдаг, хууль тогтоомж гэхээсээ илүү сүсэг бишрэлд автан суудаг лавтай хоёр хүн тодорсон. Түүний нэг нь МАН-аас дөрвөн удаа УИХ-д сууж, өдгөө эрх баригч АН-д данслагдаад буй Дашжамцийн Арвин. Нөгөө нь Нямжавын Батбаяр. Төрд 16 жил суудал бөглөсөн энэ эрхэмд байгуулсан гавьяа байгаа эсэхийг би мэдэхгүй, ард түмэн дүгнэнэ биз.

 

 

Ямартай ч Хэнтийн аймгийн Бор-Өндөр багийг сум болгох тал дээр сайн ажиллаж, нутаг зоныхоо хүслийг биелүүлсэн гавьяаг нь ард түмэн ярьдгийг сайн санаж байна. Төрд зүтгэж яваа эмэгтэй хүний хувиар тэр Хэнтий аймгаас сонгогдон ажиллаж байхдаа тус аймгийн эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулсан. Түргэн тусламжийн машинаас эхлээд эмчилгээний тоног төхөөрөмж дөхүүлж, олон сумдад энэ ажил нь хүрч байсныг дурдах нь зүйн хэрэг. Харин төр түшилцэж яваа хүний хувьд Монгол Улсын хэмжээнд хамрах ямар нэг зүйл хийгээгүй гэдгийг надаар хэлүүлэх юун. Нэгэн зүйлийг дурдаж хэлэхэд тэр Хэнтий аймгаас сонгогдож байх үедээ тусламжийн, төсвийн гэх зэргээр салбар салбарт боломжийн тусламж үзүүлсэн байдаг л юм. Ямар ч гишүүн тойрогтоо хулгана хөеөгөө цуглуулах мэт л эвдэрсэн хэмхэрсэн аппарат хэрэгслээс эхлээд шил толь мэт шинийг ч зөөж л байдаг зүйл.

 

 

Гэхдээ хууль тогтоох гэхээсээ илүүтэй хатдын сүнс дуудаж хувь төөрөг хардаг энэ эмэгтэй нэгэнтээ Богд хааны хатан Дондогдуламын сүнсийг дуудаж, ярилцсанаа хэвлэлээр дэлгэснийг сайн санах. Дэлгэхдээ "Богд хааны бага хатан Гэнэнпилийн хөргийг Богдын музейд залах, сүйх тэргийг нь шинэчлэх, музейг засч янзлахыг хичээнгүйлэн хүссэн. Мөн Монголын их хатдын хүндэтгэлийн ордон байгуулах үүрэг даалгавар өгсөн” хэмээж байлаа. Хэдий сүнс ч гэсэн Дондогдулам их энэрэнгүй хүүхэн, Гэнэнпилдээ анхаарал тавьж байна. Одоо цагт бол нэг нэгнээ маажих бүү хэл алчих байлгүй. Сүсэг бишрэлд автсан түмний үр сад мөнөөсөө мөн гэдэг нь эндээс харагдана. Яадгийм. Цусанд нь сүсэг бишрэлт Их Монголын омог буцалж байгаа хойно. Энэ хэрээр тэртээ тэргүй сүсэгт автсан ард түмэн түүнд улам л талтай болж байгааг нийгмийн зарим хэсгээс харж болно. Магадгүй тэр улстөрийн карьер дахь замынхаа хүзүүг уртасгах гэж бодож олсон зүйл нь "хатдын сүнс дуудах” байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн Д.Арвин ч биш аливаа улс орны улстөрчид карьераа дуусгачихгүйн тулд элдвийг сэддэг дээ. Түүний нэг байсан ч юм билүү хэн мэдлээ. Д.Арвин Дондогдуламын сүнстэй чухам яаж ярилцаж суусан бол гэсэн хөх инээдийн гал ангийнх нь нөхдийн цээжин алсад сүүмэлзэж суудаг байлгүй.

 

 

Уг нь тэр сүсэг бишрэлийн тухайд ган хийх эрхгүй цагт буюу өнгөрөгч зууны дунд үед төрж, 1981 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн юм билээ. Магадгүй түүх сурах явцад түүний онгод сахиус орж, түүнийгээ олон жилийн турш нуун даргадуулах гэж зовсон байхыг үгүйсгэхгүй. Айл бүрт л нэг тэнгэртэй харьцдаг хүнтэй болсон юм хойно. Тиймдээ ч гурвантаа иргэдийнх нь итгэлийг хүлээсэн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордныг байгуулж, төрлөө олоогүй өөртөө хоргодоод байсан Дондогдулам хатны сүнсийг нэг амраасан. Магадгүй айсуй 2016 оны сонгуулиар Ану хатны сүнсийг нэг дуудаад азаа үзэх нь дээр байж мэднэ. Дайчин эрэмгийг нь бодоод Мандухай хатны сүнсийг дуудах нь ч дээр юм уу. За за үүнийг өөрөө сонгох хэрэг байх. Өөрт нь үлдээе.

 

 

Тэрээр сургууль соёлын мөр хөөж дууссан даруй 1981 онд Ардын армийн 221, 162-р ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар ажлынхаа гарааг эхэлжээ. Ийнхүү Д.Арвин армид алба хашиж байхдаа чухам хатдын сүнс боддог байсан эсэхийг мэдэх юм алга. Тухайн үеийн нийгэм, тэр тусмаа арми бол юун шашин ном, сүнс дуудах энэ тэр бол ёстой хуц биз. Элэнц хуланцийнхаа түүхийг ч хусч амьдарч байсан он цаг шүү дээ. Ийм хатуу цагт өөрт бурхнаас заяагдсан тэр "асар их хүч”, "авьяас билгэ”-ээ нууж явна гэдэг амаргүй. Тэр төрөлх Хэнтий нутгаасаа 2000, 2004, 2008 онуудад гурван удаа сонгогдсон. Ямар сайндаа хамтран зүтгэгч, Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ нарын хамт удаа дараа парламентад орж ирсэн учраас "Хэнтийн гурван тэнэг” нэр зүүж байхав дээ. Өнөөдөр цагийн эрхээр "Хэнтийн гурван тэнэг” маань гурван өөр газарт гурван өөр үзэл бодлын дор зүтгэж явна.

 

 

Яагаад гэхээр нэг "тэнэг” Н.Ганбямба нь өнгөрөгч сонгуулиар Хэнтийд өвдөг бохирсон. Өдгөө эрхэлсэн тодорхой ажилгүй. Нөгөө "тэнэг” Б.Бат-Эрдэнэ нь өдгөө УИХ-д "хулхи эх оронч” царайлан сууна. Харин тэрээр 2012 онд Сонгуулийн хууль өөрчлөгдөж, томсгосон тойрогт шилжсэн учраас Хэнтийн нэг мандат хасагдан, Д.Арвин тойргоосоо жийгдэж, Баянзүрх дүүрэгт мандат авсан. Ийн улстөрийн буданд төөрсөөр олон учир шалтгааны улмаас АН-ын нөмөрт ирсэн түүхтэй. МАН-аас Б.Батзоригийн хамт саналын босго даваагүй учраас дахин санал хураалтад оролцож, тэрээр ялалт байгуулсан. Ийн зүдэрч явахдаа Баянзүрх дүүргийн айл бүрийн хаалга тогшиж гар цайлгаж мөлхөө пиар хийсэн тухайд хүмүүс үг цухуйлгаж л байдаг юм. Ямар харсан биш. Үүний оронд хатдын сүнс тус болсон гээд итгэчихсэн нь дээр. Харин УИХ-ын гишүүний тангараг өргөсөн даруйд тэр төрөлх МАН-аа орхиж, АН-ыг сонгосон. Бодоход нэг хатных нь сүнс түүнд "биднийг ойртуулдаггүй байсан МАН-ыг орхиж, биднийг уулзуулсан ачтан АН-ыг сонго” гэж шивнэсэн хэрэг. Харин өөрөө энэхүү шилжилт хөдөлгөөнийхөө тухай тайлбарлахдаа "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд барууны үзэлтэй нам, зүүний үзэл баримтлалтай намууд нэг Засгийн газарт хамтарч ажиллахдаа онолын зөрчил гаргасангүй. Тийм учраас Монголд барууны үзэл, зүүний үзэл хэт давамгайлахгүйгээр, энэ хоёр үзэл баримтлалын дундуур байж болно, үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйлгүй гэж би бодож байна. Би МАН-ыг ядарсан үед нь орхиогүй, задарсан үед нь гарч байна гэж ойлгож байгаа. Энэ намыг гишүүнгүй хүнд үед нь бусад нөхдийнхөө адил түрийвчээ бариад очиж байсан. МАН удалгүй хүчирхэгжиж, эдийн засгийн хувьд ч хүчтэй нам болсон. Ийм үедээ манай намын удирдлагууд, хэдхэн тооны хүмүүс биеэ тоож, гишүүдээ үл тоомсорлосон” хэмээсэн. Тийм ч биз, үгүй ч биз. Албан байр сууринаас харвал тэр улстөрийн үзэл баримтлалын тухайд ямар ч ойлголтгүй парламентад 16 дахь жилдээ сууж байгаа мэт. Нөгөө талаар МАН-ыг ядарсан үед нь орхисон мэт. Түүнийг сонгуулиас бүр хойно, олон сарын дараа дахин санал хураалтаар ялалт байгуулан АН-ыг сонгож байхад МАН бараг л модоо барихдаа тулчихсан байсан. Аппаратынхаа ажилчдын цалинг тавилгүй хэдэн сарын нүүр үзэж, лидер биш юмаа гэхэд лойдор болчихгүй

 

Д.Тэрбишдагва, Ч.Улаанаас эхлээд олон гишүүдээ Н.Энхбаярт алдчихсан. Намын удирдлага нь үзэл баримтлал ч үгүй толгой нь эргэчихсэн. Мөнгөө цүнхлээд МАН-ын үүдээр гүйлддэг байсан бизнесмэнүүд АН-д хандарсан тэр хүнд үед МАН-ыг орхисон нь гарцаагүй үнэн. Гэхдээ "ядарсан бус задарсан үед орхисон” хэмээн шулуухан хэлсний цаана нэг агуулга бий. Хур хөрөнгөтэй авлигачид дүүрсэн нам учраас хэзээ ч ядрахгүй гэсэн санаа хэлээд байсныг бас дурдах хэрэгтэй.

 

 

Д.Арвин 1987 оноос зах зээлийн нийгэмд хөл тавьтлаа Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тухайн цагт гараа өргөөд байсан МАХН-ыг бараадаж, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл тэр МАХН бараадаж, "Их-Өргөө” компаниа байгуулаад авсан хэрэг. МАН-ыг засаглаж ахуй цагт мөн ч олон тендер авсан компани бол энэ гэдгийг хэвлэлүүд удаа дараа дэлгэж байсан учраас энд дурдаад яахав. Харин тэрээр уугуул МАН-аа орхисон байр сууриа ийн илэрхийлж байсан бол эх сурвалжийн хувьд "Д.Арвин Баянзүрх дүүрэгт төрөх эмнэлэг барихаар гурван тэрбум төгрөгийн тендер аваад суурь тавьсан төдий орхисон гэдэг. Тиймээс шалгагдахдаа тулж, эрх баригч намыг бараадсан” гэх. Ямартай ч түүнийг өнөөдөр АТГ болон хүчний байгууллагаас шалгасан тухай тодорхой мэдээлэл алга байна. Тэгэхээр худлаа юм болов уу. Нөгөө талаас "Д.Арвинд АН сайдын суудал амласан учраас тэр албан тушаал горилж ялагдсан МАН-аа орхисон” гэх зэрэг мэдээлэл байв. Түүнд сайдын суудал байтугай Байнгын хороон даргын алба ч өгөөгүй. Ямар нэг албан тушаал авч чадаагүй АН-ын унаган гишүүдийнх нь уур цухал тэнгэрт тулж байхад юун Д.Арвинтай манатай. АН доторхи албан тушаалын уцаарт дараалал өнөөдөр ч дуусаагүй байна. Ер нь түүний хувьд АН-д байгаа эсэх, УИХ-д байгаа эсэхийг ч сонирхож байгаа хүн алга. Эндээс харвал баахан хуучирсан кадр гэвэл зохилтой. Тодруулбал, улстөрийнхөө карьерийг МАН-аар эхлүүлж АН-аар үдэж байгаа улстөрч эмэгтэй ч гэж харж болохоор. Ядахад жендерийн эрх тэгш байдал, Сонгуулийн шинэ хуулийн квот ёсоор УИХ-д хэрэгтэй хэрэггүй арав гаруй эмэгтэй гишүүн ороод ирчихсэн нь түүнийг улам ч бүдгэрүүлэх аж. Түүнээс биш урьд өмнө УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн байсан нь түүний карьерийг өндөрт өргөх шалтгаан байжээ гэдэг нь өнөөдөр бэлхнээ харагдана.

 

 

Д.Арвин "Их-Өргөө- компаниа ажиллуулж байгаад 2000 онд тухайн үеийн МАХН 72 суудал авахад УИХ-д орж ирсэн цөөн эмэгтэйчүүдийн нэг. Тэр 2008 оноос "Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороон”-ы даргаар ажиллаж байхдаа нийгэмд тулгамдсан асуудалд нямбай хандаж байсан тухай зарим хүн хэлдэг юм билээ. 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан нь түүний УИХ-д арав гаруй жил суухдаа хашсан хамгийн том алба нь. Түүнийг ойрын ирээдүйд угтаж буй том шаналгаа нь 2016 оны сонгууль.

 

Өнгөрөгч 2012 оны сонгуулиар өөрийнх нь дагаар орсон АН-аас тус дүүргээс Ж.Батзандан, Д.Ганхуяг нар УИХ-д орж ирсэн. Хамтрагч И.Нарантуяа ялагдсан учраас Д.Арвин хоёр ялагчтайгаа Баянзүрхэд мандат өвөртлөх нь гарцаагүй. Мэдээжийн хэрэг хамгийн хүчтэй өрсөлдөгч нь МАН-ын нэр дэвшигчид байж таарна. Ядахад нэг суудлыг нь аваад одсон Д.Арвинд МАН-ынхан өнөөдрийг хүртэл гомдож яваа. Тэдний гомдол тасрахгүйн зэрэгцээ түүнийгээ хонзон болгож сурсан нам учраас түүнд нэлээд төвөгтэй байх болно. Түүний хувьд ч МАН-д хонзон санасаар яваад гайхах хэрэггүй. 2011, 2012 оны завсарт стандарт бус гэх Сү.Батболдын Засгийн газраас АН зайгаа авч, орон гарсан сайдуудын нэрс яригдсаныг санаж байгаа байх. Энэ үед эрхэм гишүүн маань Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр нь яригдаад суудал авч чадаагүй. Гомдол бол эндээс эхтэй гэж хэлж болохоор. Ингээд эрхэм гишүүнд хувийн зүгээс нэгэн зөвлөгөө өгөөд үүнийг өндөрлөе. Төрд хатан ухаан хэрэгтэй. Гэхдээ хатдын сүнс дуудах огт хэрэггүй шүү.

 

 

 С.Ууганбаяр


Төстэй мэдээллүүд

ЛИДЕР ДАГАСАН

ЛИДЕР ДАГАСАН "БӨӨГНӨРӨЛ" МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ЮУ

2015/06/16, 10:19
Ардчилсан нам аврагчаа алдлаа

Ардчилсан нам аврагчаа алдлаа

2015/03/28, 14:56
С.Оюун ахынхаа хэргийг шалгуулах гэсний учир юу вэ

С.Оюун ахынхаа хэргийг шалгуулах гэсний учир юу вэ

2015/03/05, 10:09

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

5 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

5 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

5 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

5 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

12 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

10 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

13 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

15 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

12 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

11 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

13 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

11 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

13 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

15 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

15 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

14 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

14 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

13 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

11 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

11 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

11 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

12 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

22 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

24 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

25 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

21 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

26 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

26 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

22 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

24 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

24 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

26 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

28 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

26 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

31 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

26 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

24 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

32 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

23 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

25 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

27 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

29 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

26 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

26 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

31 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

31 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

29 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

30 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

26 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

24 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

26 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

32 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

32 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

39 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

29 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

37 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

29 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

46 | 0 | 2026/05/11, 12:10
gallery image

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"

45 | 0 | 2026/05/11, 10:44
gallery image

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

40 | 0 | 2026/05/11, 10:31
gallery image

16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

68 | 0 | 2026/05/11, 10:18
gallery image

Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна. Хамгийн чухал асуудлуудыг шийдэх төслүүдээ зогсоочихлоо

40 | 0 | 2026/05/11, 09:59
gallery image

Говийн нутгаар +35 градус хүрч халж, зарим аймагт аадар бороо орно

38 | 0 | 2026/05/11, 09:50
gallery image

Солиорол

29 | 0 | 2026/05/08, 11:56
gallery image

UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ

27 | 0 | 2026/05/07, 17:15
gallery image

Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд

25 | 0 | 2026/05/07, 14:23
gallery image

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсчээ

26 | 0 | 2026/05/07, 10:44
gallery image

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина

36 | 0 | 2026/05/06, 14:50
gallery image

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

25 | 0 | 2026/05/06, 11:17
gallery image

2026 оны тавдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

27 | 0 | 2026/05/06, 10:26
gallery image

Энэ сарын 08-нд зарим нутгаар бороо, нойтон цас орно

25 | 0 | 2026/05/06, 09:37
gallery image

Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо

26 | 0 | 2026/05/05, 17:51
gallery image

Хятадын шилдэг киног Оросын Чита хотод гаргалаа

34 | 0 | 2026/05/05, 17:10
gallery image

Хятад, Оросын уран бүтээлчид зүрх сэтгэлд хүртэл дуулжээ!

27 | 0 | 2026/05/05, 17:06
gallery image

С.Шижирбат: 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна

25 | 0 | 2026/05/05, 10:23
gallery image

Нэгдүгээр хорооллын арын замын муруй нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт юм гэж тайлбарлалаа

29 | 0 | 2026/05/05, 10:00
gallery image

Хятад-Оросын орон нутгийн соёлын солилцооны үйл ажиллагаа болов

25 | 0 | 2026/05/04, 17:01
gallery image

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН байжээ

30 | 0 | 2026/05/04, 16:58
gallery image

Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

25 | 0 | 2026/05/04, 16:56
gallery image

Шилдэг татвар төлөгчдөд шалгарлаа

28 | 0 | 2026/05/04, 15:30
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70019 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51001 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42455 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37343 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37278 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32040 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31497 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30396 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23892 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23235 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22864 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22118 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21563 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20960 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19802 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19452 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18969 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18867 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18856 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18305 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17619 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17593 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17357 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17315 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17249 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17038 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16847 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16684 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16671 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16617 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16520 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16242 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16196 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16091 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16024 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15845 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15841 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15736 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15519 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15270 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14948 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14920 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14801 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14543 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14376 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14369 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14338 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14286 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14162 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13952 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13548 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13433 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37343 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51001 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32040 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31497 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14948 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13386 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13433 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10321 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11746 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13073 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5919 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9913 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11331 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11795 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8875 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9811 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9342 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10831 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8563 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11058 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7538 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11768 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8675 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8299 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12158 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9868 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6669 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7045 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8550 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6892 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7511 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11416 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6825 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.