| |

Сар шахам хугацаанд үргэлжлээд өчигдөр /2019.11.05/ дуусаж буй энэ ажлын хүрээнд "УБЦТС” ТӨХК-ийн 30-50 хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн ажилтан, монтёрууд "Таван толгой түлш” ХХК-ийн эзэмшлийн цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд үзлэг хийж, зөрчлийг илрүүлж засварлах, бүрдүүлэх шаардлагатай аюулгүйн нөөц материалын жагсаалтыг гаргах, "Шахмал түлш салбар шугам”-ын 7 дэд станцад урсгал засвар хийх, 8 км орчим цахилгаан дамжуулах кабель шугам шинээр татах, 244 метркабелийн тавцан суурилуулах, 0.4 кВ-ын иж бүрэн 3 хуваарилах самбар тоноглож, суурилуулах ажлууд тус тус хийгдсэн.
Түүнчлэн "УБЦТС” ТӨХК нь тус газрын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах ажлыг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хариуцан ажиллахаар 24 цагийн шуурхай үйлчилгээний бригадаа байршуулаад байна.



УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

