| |

2020 онд төсөвт хэд, хэдэн эрсдэл байгаа. Дэлхийн эдийн засаг хямарч болзошгүй. Хямрал нь ялангуяа 2020 онд болно гэдгийг олон улсын байгууллага анхааруулж эхэллээ. Хятадын эдийн засаг түүхэндээ сүүлийн 30 жилд хамгийн доод төвшинд буюу 6.0 хувьд хүрлээ. Хүнд үйлдвэрийнхээ талаар бодлогоо өөрчилж болзошгүй. Гадаад орчин эрсдэлтэй байгаа. Тэгэхээр ийм үед орлогыг хэт өндөр төлөвлөсөн нь эрсдэл дагуулахаар байна.
-Эдийн засгийн мөчлөгөө харж төсөв, мөнгөний бодлого, стратегиа тодорхойлох ёстой. Валютын урсгал, эдийн засгийн өсөлт нэмэгдэж буй үед Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж дэд бүтцээ сайжруулах төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр санхүүгийн зах зээлд их хэмжээний халалт болохгүй байх нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

