| |

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас нийслэлийн 2020 оны суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож улсын төсөвт төвлөрүүлэн шилжүүлэх санхүүжилтийг баталсан байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү "Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг 9 дүүргийн 400 гаруй иргэдийн оролцоотойгоор энэ сарын 18-ны өдөр зохион байгуулж тэдний санал хүсэлтийг авсан. Иргэдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, авто замыг засах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны хороолол дунд авто зогсоол нэмж байгуулах, гэр хорооллын цахилгаан хангамж болоод нийтийн эзэмшлийн орон сууцны цахилгаан, гадна дулаалгыг сайжруулах гэх зэрэг саналуудыг тавьсан. Дээрх хүсэлтийн дагуу нийслэлийн санхүү төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсөвт тусгасан” хэмээн танилцуулсан юм.
2020 оны нийслэлийн төсвийн төсөлтэй холбогдуулан нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал зөвлөлийн гишүүдэд татварын тайлан мэдээллийг хүргэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Энэ онд хэд хэдэн шинэ зам ашиглалтад орсон. Замын арчилгаа тордолгоог илүү сайжруулах шаарлагатай байна. Мөн нийслэлийн Татварын газар, Газар зохион байгуулалтын алба орлого бүрдүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулан, ард иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нэг байгууллага шиг ажилла” хэмээн үүрэг өгөв.
Нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал "Нийслэлийн есөн дүүрэгт орон тооны бус татварын байцаагчдыг ажиллуулдаг байсан. Одоо энэ асуудал санхүүжилттэй холбоотойгоор зогсонги байдалтай байна. Цаашид орлого бүрдүүлэхийн тулд орон тооны бус татварын байцаагчдыг томилон ажиллуулах шаардлагатай байна, энэ тал дээр анхаарч өгнө үү” гэсэн саналыг хэлсэн юм.
Тийнхүү нийслэлийн 2020 оны төсвийн төслийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

