| |
Улстєрийн хvрээнд єнгєрєгч долоо хоног халуухан болж єндєрлєлєє. Хоёр долоо хоног дамнан хоёр томоохон албан тушаалтныг баривчилж, олон нийтийн анхаарлыг татлаа. Мэдээж энэ нь улстєрийн зорилготой гэх хардлагыг "Хулгайч л хулгайчийг бариарай” гэдэг шиг улстєрийн хvрээнийхэн гаргаж амжив. Эхнийх нь мэдээж Зам тээврийн яамны Тєрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа. Тvvнийг "Шинэ тємєр зам” тєсєлтэй холбогдуулан, гэртээ амарч байхад нь баривчилсан гэх.
Хэн, хэн нь их хэмжээний мєнгє шамшигдуулсан гэх. Эдийн засаг хямраад энгийн иргэд нь хоосон хонох шахам байхад улстєрийн нєлєєллєєр дарга болоод хувьдаа мєнгє хумсална гэдэг байж боломгvй зvйл хэмээн иргэд бухимдана.
Тэдний баривчилгааг гардан vйлдсэнээрээ одоогийн байдлаар хууль, хяналтын байгууллагынхан л адлагдаж байгаа ч цаг хугацааны явцад vнэн, мєн нь тогтоогдох нь гарцаагvй биз. Юутай ч аливаа гомдол мэдээллийн дагуу шалгах нь хууль, хяналтын байгуллагынханы хvлээсэн vvрэг.
Олны танил болж, тєрийн єндєр болон, улстєрийн албан тушаал хашиж байгаа эрхмvvдийн баривчилгаа л ийн бусдын анхаарлыг татаж байгаа. Тvvнээс цаад утгаараа бол єдєрт хэдэн баривчилгааны цаана хичнээн хvн буруутан, бас цагаатгагдаж байгааг хэн ч мэдэхгvй бас бусдад хамаагvй.
Гэхдээ энд нэг зvйл олны анхаарлыг ихэд татаж байгаа. Учир нь Г.Шийлэгдамбыг урьд нь хээл, хахууль авч байсан. Энэ нь удаа дараагийн vйлдлvvдээр баталгаажиж, тvvний араас 10 гаруй хvн шалгагдаж эхэлсэн гэж байгаа. Тэр ч байтугай тvvнийг Байгаль орчны дэд сайд байх vедээ ч Зайсан орчмын газраас багагvй ашиг хvртсэн гэх юм билээ.
Хардлага, таамаглалыг бол ямар ч хэлбэрээр бий болгож болох юм. Тухайлбал, хамгийн сvvлд баригдсан Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын хувьд тэрбээр яамны єрєєндєє ажлаа хийж байсан гэдэг. Эхлээд Г.Шийлэгдамбыг єрєєндєє авлига авч байхад нь баривчилсан гэж байсан. Харин дараа нь єрєєндєє хадгалж байсан 500 сая тєгрєгтэй нь холбон тайлбарлаж байна. Угтаа бол мань сайд єнгєрєгч баасан гарагт болох "Ерєнхий сайдын цаг” уулзалтын vеэр Эрvvл мэнд спортын яамны шилэн дансны хєтлєлтийн талаар мэдээлэл єгєх vvрэгтэйгээр ажлаа хийж байсан гэж эх сурвалжуудын мэдээлэл ч байдаг.
Юутай ч тvvний гэм буруутайг зєвхєн хууль, хяналтын байгууллагынхан л тогтооно. Харин дээрх баривчилгаануудын хувьд улстєрийн албан тушаалыг урвуугаар ашиглаж байгаа нь эцэстээ "дээлээ нємрєхєд” хvргэнэ гэдгийг илтэд харууллаа.
Тvvнчлэн аливаа тендер, сонгон шалгаруулалтад "эзэн суух”-ын тулд тухайн vйл ажиллагаанд зарцуулах мєнгєн дvнгийн 10 хувийг хэн нэгэн даргад урамшуулал хэлбэрээр єгдєг бичигдээгvй хууль бий. Тэгвэл томоохон албан тушаал хашигч хоёр ч хvнийг баривчилсан нь дээрх бичигдээгvй хууль амьдралд хэрэгжих боломжгvй болж, хахууль єгсєн, авсан хэнбугай нь "аавын хаалга” татна гэдгийг анхааруулсан явдал боллоо.
Ардчилсан нийгэм, хvний эрх ярьдаг хvмvvс "Шударга vнэний тєлєє тэмцэнэ” гэж зарлан тунхагладаг. Гэтэл Г.Шийлэгдамбын хувьд ємгєєлєгчєєрєє дамжуулсан захидалдаа "АТГ-ын байцаагчид надад эрvvгийн тусгай ангиар хэрэг vvсгэж, бусдаас ихээхэн хэмжээний мєнгє авсан мэтээр тулган байцаасан. Тухайн vед миний албан єрєєндєє хувийн зорилгоор єєрийн олон жилийн танил нєхрєєс зээлсэн мєнгийг хадгалж байсан. Vvнийг хувийнхаа хэрэгцээнд зарцуулахаар тєлєвлєж байсан юм. Би ямар нэг гэмт хэрэг хийгээгvй, тєрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж энэ мєнгийг олоогvй. Тиймээс би энэ мєнгийг АТГ-ын байцаагчид vзvvлсэн. Харин АТГ-аас надад эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж, хууль бусаар олсон мєнгє эсэхийг тогтоох нь зvйтэй гэдэг хэрэг vvсгээд ажиллаж байна.
Монгол Улсын эрvvл мэндийн салбарт єдєр шєнєгvй ажилладаг олон мянган эмч сувилагч нарынхаа нэр хvндийг сэвтээхгvйг хичээж байна. Дээр нь шалгаж байгаа vйл явц улс тєрийн нєхцєл байдлаас шалтгаалж багагvй хугацаа авах байдал vvсээд байгаа. Монгол Улсын сайд хvн єрєєндєє мєнгє хадгалж байсан нь зарим хэсэгт эргэлзээ тєрvvлж байна. Цаашлаад Засгийн газрын тогтворгvй нєхцєл vvсгэж болзошгvй учраас єєрийн хvсэлтээр Засгийн газрын гишvvн, ЭМС-ын сайдын vvрэгт ажлаас чєлєєлж єгєх хvсэлтээ гаргаж байгааг хvлээж авна уу. Эрvvл мэнд, спортын салбарт намайг урьж ажиллуулсан МАХН-МVАН-ын "Шударга ёс”эвсэл, УИХ, Ерєнхий сайд, Ерєнхийлєгч нарт талархлаа. Энэ хэрэг Монгол Улсын шvvхээр цагаатна гэдэгт итгэлтэй байгаа. Vvний дараагаар та бvхэнтэй нэр цэвэр, нvvр бардам уулзах болно” гэж бичсэн байв.
Энэ нь цаад утгаараа албан тушаалдаа vлдэх гэхээсээ илvv араасаа олон хvн чирэх вий гэдэг айдсыг агуулж байх магадлалтай ажээ. Юутай ч албан тушаалтнуудын хувьд тєрд хоёргvй сэтгэлээр ажиллах гэдгийг умартан хувьдаа болон намдаа ашигтайгаар ажиллахын тулд авдаг авлигыг таслан зогсооход дээрх баривчилгаанууд чамгvй нэмэр боллоо хэмээн олон нийтэд vзэж байна. Тэгэхээр тун удахгvй тендер шударгаар явагдаж, хувь хvртдэг эрхмvvд vгvй болж, бизнес эрхлэгчдийн нураа тэнийх нь гарцаагvй бололтой.
Эх сурвалж:

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

