| |
Мэдээж энэ хэрэгт Н.Тvмэндэмбэрэл ганцаараа биш гэдгийг ч хуулийнхан
мєрдєн байцаалтын vед тогтоож байсан. Тvvний хамсаатан болох хvмvvс нь
тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга асан Д.Гончигсvрэн,
мэргэжилтэн П.Отгонжаргал нар байсан.
Ингээд нэр бvхий хvмvvс ямар хэрэгт яаж холбогдож байсан талаар цухас
дурьдахад тэднийг анх Эрvvгийн цагдаагийн газраас баривчлан саатуулж
тэдэнд эрvvгийн хуулийн 150.3-т зааснаар байгууллагын эд хєрєнгийг
итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан
гэх vндэслэлээр эрvvгийн хэрэг vvсгэж, сэжигтнээр татаад байсан юм.
Харин мєрдєн байцаалтын явцад тендерийн мєнгийг 2012 оны гуравдугаар
сарын 30-ны єдєр Сангийн яамнаас Н.Тvмэндэмбэрэлийн эзэмшлийн "Лабтех”
компанийн данс руу нэг тэрбум 735 сая тєгрєгийг MRI соронзон
оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлvvлэхэд зориулан
шилжvvлсэн байдаг. Ингээд шилжvvлж авсныхаа дараа "Саммитмедикал сервис”
компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжvvлж, тендерийн ажлыг
гvйцэтгvvлж байжээ. Єєрєєр хэлбэл єєрийнхєє компанийг тендерт
шалгаруулаад єєр компаниар хуучин тоног тєхєєрємж нийлvvлж байсан гэсэн
vг.
Уг нь анх гэрээ байгуулснаар "Philips” компанид 2012 оны зургаадугаар
сард vйлдвэрлэсэн цоо шинэ MRI соронзон оношлогооны аппарат нийлvvлэхээр
тусгажээ. Гэтэл дээрх компанид капитал засвар хийсэн хуучин тоног
тєхєєрємжийг авчирч єгч байсан боловч III эмнэлгийн удирдлагууд засвар
хийсэн хуучин аппарат хvлээн авахаас татгалзсан учраас тэрбээр танил
талаа ашиглан ГССVТ-д нийлvvлсэн байдаг юм. Гэтэл тvvнтэй vгсэн
хуйвалдаж нэг тэрбум 735 саяын vнэтэй бусдад хуучин хэмээн гологдож
байсан аппаратыг ГСVVТ-ийн Дvрс оношлогооны тасгийн эрхлэгч С.Батзориг
нь хvлээн авч байжээ.
Хамгийн гол нь С.Батзориг нь тендерийн ажлыг гvйцэтгэсэн "Саммитмедикал
сервис” компанийн захирал Б.Тvвшинжаргалын нєхєр гэдэг нь ч тогтоогдсон
байдаг юм. Хуульчдийн анхаарлыг бас нэг татсан зvйл нь гэвэл ГССVТ-д
"MRI” аппарат нийлvvлэхтэй холбоотой Эрvvл мэндийн сайдын ямар ч тушаал
гараагvй байсан байдаг.
Энэ мэтээр Н.Тvмэндэмбэрэл нарын хvмvvс улсад онц их хэмжээний хохирол
учруулсан гэдгийг хуулийнхан тогтоочихоод байгаа юм. Яг vнэндээ тєрийн
єндєр дээд албан тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан
ашиглаж, их хэмжээний мєнгє завшсаныг нь хуулийн байгууллага илрvvлээд,
шалгаж тогтоогоод шvvхийн байгууллага руу шилжvvлдэг ч ихэнх хэргvvдийнх
нь зvйл анги єєрчлєгддєг жамтай болсон.
Хатуухан хэлэхэд тэд зохих ял шийтгэлээ vvрдэггvйгээр vл барам Єршєєлийн
хуульд хамрагдан, цагаадах нь энvvхэнд байдаг нь хачирхалтай.
Ер нь дээд албан тушаалтнууд голдуу албан тушаалын гэмт хэрэг vйлдэж
улсад єч тєчнєєн сая тєгрєгийн хохирол учруулсан нь тэдний толгойг нь
илээд єнгєрдєг хуультай болсон нь бодит vнэн. Єєрєєр хэлбэл, хашиж буй
албан тушаал, сууж буй зєєлєн суудалтай нь ч энэ холбоотой гэхэд нэг их
буруудахгvй.
Тиймээс улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн дуулиан тарьж
байсан Н.Тvмэндэмбэрэл нарын хэрэг хаашаа эргэж, яаж шийдэгдэх бол гэдэг
нь олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм. Бvтэн хоёр жил гаруй
хугацаанд мєрдєгчид, прокурорын хийсэн ажил салхинд хийсэх вий гэсэн
болгоомжлол бийг ч нуух юун.
шуурхай.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

