| |

Ингэхийн тулд тухайн жилд аялал жуулчлалын салбарт хийсэн судалгаа шинжилгээний ажлын явц, үр дүнг олон нийтэд таниулж байхаар боллоо. Үүнийг эрдэм шинжилгээний сэтгүүл гаргах замаар олон нийт, нийгэмд хүргэхээр боллоо. Мөн судалгааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэхээр тогтлоо.
Аялал жуулчлалын судалгаа шинжилгээ нь инновацид суурилсан төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих юм байна. Мөн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг бизнест нэвтрүүлэх замаар бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
"Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурлыг БОАЖЯ, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

