| |

Уран бүтээлээсээ завсарлага авсан түүнийг хаана юу хийж яваад битүүхэн сураг тавьж, санагалзах хүн цөөнгүй. Хамгийн сүүлд дуучин Содкотой хамтран "Үргэлжлэл” нэртэй дуу дуулснаас хойш сураг алдарсан дуучин BX уран бүтээлээ орхиж тэс өөр мэргэжлээр ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд эхнэр О.Үентэйгээ нийлж тус улсын Техас мужид гоо сайхан маникюр педикюрын газарт "хумсны засалчин” буюу маникюрчин хийдэг болжээ.
Орчин үед хумс заслын чиглэл өндөр хөгжиж, маникюр педикюрчны эрэлт их болсон. Тэр дундаа АНУ-д хумс засалчийн хөдөлмөрийн хөлс бусад орнуудыг бодвол харьцангуй өндөр байдаг байна. Хумс засаад багагүй хугацааг үдсэн дуучин BX мэргэжлийн түвшинд мэргэшиж, багагүй үйлчлүүлэгчтэй болсон гэдэг.
Fact.mn



Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

