| |

Олон улсын навигацийн "Бэйдоу-3” системийг хөгжүүлэх ажлын хүрээнд хос хиймэл дагуул зохион бүтээж, сансарт илгээсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг боллоо гэж БНХАУ-ын хэвлэлд онцолжээ. "Чанжэн-3А” буюу "Аугаа аялал-3А” пуужин зөөгчийн тусламжтайгаар хөөргөсөн энэ хоёр хиймэл дагуул хөөрснөөсөө хойш гурван цагийн дараа тойрог замдаа амжилттай оржээ. "Бэйдоу” навигацийн системийг хөгжүүлэх олон жилийн нөр их ажлын ард 100 мянган эрдэмтэн, инженер техникийн ажилтан, 300 гаруй шинжлэх ухаан техникийн байгууллага бий гэж албаныхан мэдэгдсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

