| |
Тус материалыг ОХУ-ын тусгай албаныхан шалган судалж байгаа гэж Кремлиэс мэдэгдсэн юм.
Аль Хаяат мэдээллийн төвийн мэдээлснээр бол Лалын улс бүлгийн гадаад хэл дээрх хэвлэл мэдээллийн хэлтсээс Орос хэлээр "удахгүй, тун удахгүй, цус далай мэт асгарах болно” хэмээн хашгирцгааж байгаа дайчдын дүрс бичлэгийг гаргасан байна.
Үүнээс өмнө Лалын улс бүлэг АНУ болон ОХУ-аас Сирид явуулж буй ажиллагааны улмаас өшөө авна гэж сүрдүүлж байсан юм.
Сири дэх Лалын улс бүлгийн эсрэг тус орнууд агаарын ажиллагаа явуулдаг билээ.
Өрнөдийнхний тагнуулын байгууллагын үзэж буйгаар хатуу чиг баримталсан Сунни бүлэг Синайн хойгт осолдсон А321 онгоцны осолд буруутай бөгөөд онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан байх магадлалтай гэв.
Синайн хойгт Египтийн аюулгүйн хүчнийхэнтэй байлдаж буй Лалын улс бүлгийн дайчид Оросын онгоцыг сүйрүүлсэн гэдгээ осол болсны дараагаар мэдэгдсэн байдаг юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

