| |
БЭЭЖИН. /Xinhua/. Коронавирусний тархалт хумигдаж, БНХАУ-ын бусад бүс нутгаас Хубэй мужид томилогдон ажилласан 3700 орчим эмч, сувилагч гэртээ харилаа гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Эдгээр эмч, сувилагч Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотын долоон эмнэлэг болон 14 түр эмнэлэгт ажилласан байна. Өнгөрсөн оны сүүлчээр дэгдсэн коронавирусний халдвар Хубэйд хурдацтай тархсаны улмаас мужийн эмнэлгүүдэд ачаалал үүссэн байна. Тархалтын үеэр Хятадын эрх баригчид тус муж руу нийтдээ 43 мянга орчим эмч, сувилагч илгээжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

