| |
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан лхагва гарагт ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр гуравдугаар сарын 25-26-ны хооронд Санкт-Петербург хотод ажиллахаар төлөвлөж байсан боловч төлөвлөгөөгөө цуцалсан байна.
Путин хамгийн сүүлд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар 2018 оны наймдугаар сард оросуудад хандан яаралтай мэдэгдэл хийж байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч төр идэвхтэй ажиллах ёстой бөгөөд түүний гол зорилго нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах юм гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Тааламжгүй нөхцөл байдалтай холбоотойгоор тэрбээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал хураалтыг хойшлуулах саналыг дэмжжээ. Санал хураалт явуулах өдрийг мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дараа товлохоор болсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо эдийн засаг, аж ахуйн нэгжүүд, иргэдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг санал болгожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч мөн ард түмэндээ хандан орос хүний онцлог шинж чанарт найдалгүйгээр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөн, өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай байхыг уриалсан байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, ОХУ-д COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 658-д хүрч /Москва хотод 410/, 29 хүн эдгэрч, хоёр хүн нас баржээ. Одоогийн байдлаар 122 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

