| |
ЭМЯ-аас коронавирусын халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 7-нд улсын хэмжээнд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 хүнээс халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүнээс коронавирусын халдвар илрээгүй.
Харин гуравдугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө хойд хилээр орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад коронавирусын халдварын 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ" гэв. Тухайн иргэнээс гуравдугаар сарын 28-ны өдөр авсан анхны шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд дөрөвдүгээр сарын 7-8нд шилжих шөнийн шинжилгээнээс коронавирусын халдвар илэрчээ. Тиймээс хяналтад байгаа хүмүүсийг тэвчээртэй, хянамгай хандах хэрэгтэйг онцоллоо.
Мөн түүнчлэн "Авиган" хэмээх коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалан авчирж ХӨСҮТ-ийн эмчилгээнд хэрэглэж эхэлсэн сайхан мэдээг дуулгалаа. Энэ эм нь коронавирусийн эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн эм ажээ.
Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 15тохиолдол:
Fact.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

