| |
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна.
2015 оны 11-р сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 22 градус, 20 цагт 22 градус хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийгшил 62 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цагаас 11 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
2015 оны 11 дүгээр сарын 27-нөөс 12 дугаар сарын 01-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 30-нд баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 30-нд баруун болон төв, говийн нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

