logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ц.Даваацэрэн: Зэсийн үнийн уналт нь манай үйлдвэрлэлийн өөрийн өртөгтэй харьцуулбал өмнө нь байгаагүй доод түвшинд хүрсэн

Бичсэн:munkhbat
2015/12/15/, 11:09
Tweet
2015 оны 12-р сарын 14-15-нд Улаанбаатар хотод Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан болж байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцлаа.
- Оросын талын хувь эзэмшигчийг саяхан шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан Зөвлөлийн Оросын талын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?
- Зөвлөлийн Оросын талын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй. Засгийн газрынхаа тогтоолоор өөрчлөлт хийдэг. Тэгэхээр хуучин бүрэлдэхүүнээрээ Зөвлөл хуралдана. Харин Монголын талын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Энэ удаагийн Зөвлөлийн хурлаар 2016 оны бизнес төлөвлөгөөг батлуулах ёстой. Үүн дээр нилээн анхаарал хандуулж байна.
- Зөвлөлийн хурлаар Эрдэнэт үйлдвэр ямар асуудлууд оруулахаар бэлтгэж байна вэ?
- Эрдэнэт үйлдвэрийн Удирдах зөвлөл хуралдалгүй хоёр жил боллоо. Үүний гол шалтгаан нь Оросын талын 49 хувийн хувьцаа эзэмшигчийг баталгаажуулах асуудал байсан. Энэ асуудал шийдэгдээгүйгээс цаг хугацаа нэлээн алдсан тал бий. 2015 оны 10-р сарын 22-нд УИХ-аар Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Оросын талын 49 хувийн хувьцаа эзэмшигчийг Ростех компани гэж баталсан. 2008 онд Оросын талын Төрийн өмчийн хорооны тогтоолоор Ростех компанийг манай үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр баталсан байдаг. Тэгэхээр Ростех компани манай хувьд шинэ хувьцаа эзэмшигч биш. Өмнө нь Оросын талын ямар компани ногдол ашиг авах нь тодорхойгүй байлаа. Одоо тодорхой болсон. Тэгэхээр Зөвлөлийн хуралдаан 2015 оны 12-р сарын 14-15-нд Улаанбаатар хотод болно. Энэ хурлаар 2013-2014 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дүгнэнэ. 2015 оны бизнес төлөвлөгөөг араас нь нөхөж батална. 2016 оны бизнес төлөвлөгөөг батлуулна. Үүнээс гадна боловсон хүчний асуудлыг баталгаажуулна гэх мэт асуудлууд байгаа.
- Удахгүй шинэ он гарна. Энэ оны үйлдвэрийн ололт амжилтыг дүгнэж ярихгүй юу?
- 2015 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан, эдийн засгийн хувьд хүндхэн бид бүсээ чангалсан жил болж өнгөрч байна. Оны эхний 11 сарын байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маш сайн явж байгаа. Эхний 9 сарынхаа тайланг бид Татварын Ерөнхий газар, Сангийн яаманд гаргаж өгсөн. Анх ажил авах үед 2013 оны бизнес төлөвлөгөөгөөр нэг тонн зэсийн өөрийн өртөг 6625 ам доллар байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд энэ оны эхний 9 сарын байдлаар нэг тонн зэсийн өөрийн өртөг 5035 болж буурлаа. Өөрөөр хэлбэл манай хамт олон маш сайн ажилласнаар үйлдвэрлэлийн доторх эдийн засгийн хөөс буусан нь эндээс харагдах болов уу.
- Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсаар байна. Цаашид яах бол?
- 11-р сард Шанхайд Лондонгийн металлын биржийн бага хурал болсон. Энэ хуралд зэс үйлдвэрлэгчид, шинжээчид оролцсон. Хуралд оролцогчдын мэдээллээр зэсийн үнэ өнөөдрийн байдлаасаа дээрдэхгүй. Ялангуяа 2016 оны 1-р улиралд зэсийн үнийн уналт хамгийн доод түвшинд хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлж байсан. Тэгэхээр бид зардлаа л хэмнэж энэ хүнд үеийг даван туулах хэрэгтэй.
- Зэсийн үнийн уналт үйлдвэрлэлийн санхүү, эдийн засгийн байдалд хэр нөлөөлж байна вэ?
- Борлуулалтын орлого буурч байгаа болохоор маш их нөлөөлж байна. Зэсийн үнэ хэдий хэмжээнд өснө бидний орлого төдий чинээгээр нэмэгдэнэ. Зэсийн үнийн бууралтын хэмжээгээр бидний борлуулалтын орлого буурдаг. Тэгэхээр мөнгөн урсгалд маш сөргөөр нөлөөлж байгаа. Ер нь хүнд тусч байна. Өөрийн өртгийг 5035 болгосон. Одоогоор зэсийн үнэ 4500 хүртэл буурсан учир түүнээс доош өөрийн өртгийг бууруулж байж л хэвийн ажиллана гэсэн үг.
- Цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?
- Зөвлөлийн хурал 2 жил болоогүйгээс 2015 оны бизнес төлөвлөгөө батлагдаагүй, мөн шинээр бодитой хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн болон Ган бөөрөнцөг цувих цехийн өргөтгөл гэх мэт өмнө нь төлөвлөсөн ажлаа гүйцэтгэсэн. Үндсэн хөрөнгийн худалдан авалт дээр сэргээлт хийж чадаагүй. Цаашид өөрийн өртөг зардлаа бууруулах боломжийг бий болгохын төлөө л ажиллана. Шанхайн зөвлөлгөөнд оролцогчид дэлхийн зах зээлийн зэсийн үнийн уналтыг хэн ч зохицуулж чадахгүй. Энэ нь хэрэглээнээс шалтгаалж байгаа зүйл. Тиймээс өөрийн өртгийг бууруулж, хэмнэлт гаргасны дүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулж энэ хямралыг давж гарна гэдэг дээр бүгд санал нэгтэй байсан. Тэгэхээр бид хямралын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах ёстой.
- Д.Дорлигжав захирлын үед зэсийн үнэ 1300 ам.доллар байсан. Одоо зэсийн үнэ 4500 орчим байхад юу нь хямраад байгаа юм гэж зарим хүмүүс ярьдаг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
- Өнгөрсөн хугацаанд мөнгөний ханш жилээс жилд буурч үнэгүйдсэн байдаг. Тодорхой жишээн дээр тайлбарлая л даа. 1999 онд нийт ажилчдын дундаж цалин 90 мянган төгрөг байсан бол өнөөдөр хэд байгааг бүгд мэднэ. Мөн 40 төгрөгийн цахил-гаан хэрэглэж байсан бол өнөөдөр бид 168 төгрөгийн үнэтэй цахилгаан хэрэглэж байх жишээтэй. Нэг өрөө байр тухайн үед 1-1.5 сая төгрөг байсан бол одоо 40-50 сая төгрөгт хэлбэлзэж байна. Нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэхэд гарах өөрийн өртгийн хувьд 1999 онд 1378 ам.доллар байсан бол өнөөдөр 5035 ам.доллар байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа их бий. Өнөөдрийн зэсийн үнийн уналт нь Эрдэнэтийн зэсийн баяжмал үйлдвэрлэлийн өөрийн өртөгтэй харьцуулбал өмнө нь хүрч байгаагүй доод хэмжээ гэж хэлж болно.
- Зэс хайлуулах үйлдвэр барих ажил ямар түвшинд явж байна вэ? УИХ-ын гишүүн Л.Цог энэ талаар хөндөж ярьсан?
- Зэс хайлуулах үйлдвэр барих ажил хурдацтай явж байна гэж би үздэг. Манай үйлдвэрийн мэргэжилтнүүд олон жил судал-гаа хийсэн. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгтэй, манай үйлдвэрийн баг хамтран ажиллаж зэс хайлуулах үйлдвэрийн техник технологийн түвшинд судалгаа хийсэн. Үүний үндсэн дээр Засгийн газрын ажлын хэсэг дүгнэлт гаргасан байсан. Энэ оны 6-р сард Зэс хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөрт байгуулахыг дэмжсэн Засгийн газрын 247-р тогтоол гарсан. УИХ-ын гишүүн Л.Цог Засгийн газрын тогтоолыг намайг нөлөөлөөд Бор-Өндөрт зэс хайлах үйлдвэрийг бариулахаар гаргуулчихсан юм шиг эндүүрч ярьсныг би цэвэр улс төр гэж харж байгаа. Бор-Өндөрт зэс хайлах үйлдвэрийг барих болсон шалтгаан нь тэр ажлын багийн судалгаанд үндэслэж гаргасан шийдвэр. Түүнээс би Засгийн газрын гишүүн биш. Засгийн газрын бодлогод нөлөөлж чадах хүн биш шүү дээ. Тухайн үеийн Цогтгэрэл дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтэнд үндэслэж гаргасан Засгийн газрын тогтоол гэж харж байна. Доктор Гарьдхүүгээр ахлуулсан Монголын экологийн шинжлэх ухааны чиглэлийн 50 гаруй эрдэмтний хамтын бүтээл байдгаас Сэлэнгэ, Эрдэнэтийн бүс нутгийн байгаль экологид судалгаа шинжилгээ хийсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтээр Химийн чиглэлийн хүнд үйлдвэрийг энд барих боломжгүй нь тодорхой болсон. Орхон, Сэлэнгийн бүс нутаг бол экологийн эмзэг бүс юм.
Маш амархан бохирдолтод өртөх магадлалтай. Тэгээд ч усны сав газар учраас хүнд үйлдвэрийг энд нэмж өргөтгөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Нэгдүгээрт үүнтэй уялдуулсан болов уу.
Хоёрдугаарт, Бор-Өндөр бол Мак, Цагаансуварга, Оюу-Толгой, Эрдэнэт зэрэг зэс олборлох үйлдвэрүүдийн дунд байрладаг. Өөрөөр хэлбэл Оюу-толгойгоос Эрдэнэт хүртэл баяжмал тээвэрлэх нь маш хүнд асуудал. Нөгөө талаас зэс хайлуулах үйлдвэрээс маш их хэмжээний хүхрийн хүчил гарна. Дээр нь маш их хаягдал гардаг. Үүнийг цементийн болон барилгын материалын үйлдвэрт хэрэглэх боломжтой. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хоёр ч цементийн үйлдвэр баригдлаа. Энэ мэтчилэн үйлдвэрүүд нь хоорондоо уялдахыг бодолцсон байх. Нөгөө талаас тэр их хэмжээний хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх, худалдаалах боломжууд хүндрэлтэй. Тэгэхээр үүнийг Бор-Өндөрийн жонштойгоо холбож үйлдвэрлэлийг нь хөгжүүлэх боломжтой. Хүхрийн хүчлийг жонштой хольж фторт ус төрөгч үйлдвэрлэдэг. Хөнгөн цагааны түүхий эд криолит үйлдвэрлэдэг. Энэ бүхнийг Аж үйлдвэрийн яамныхан харсан байх гэж би ойлгосон. Тэгэхээр Цог гуай намайг Бор-Өндөрт төрсөн болохоор тийш нь үйлдвэр барих гэлээ. Эрдэнэтэд ажлын байр бий болгох гэсэн чинь бүтээгүй мэтээр ярьж байна. Энэ бол Монгол улсын Засгийн газрын бодлого явж байна гэж би хувьдаа харж байгаа. Түүнээс миний хаана төрсөн нь хамаагүй. Үүнийг надтай холбон тайлбарлаж болохгүй.
-Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулаад гурван жил боллоо. Өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлж байсан. Хамтын ажилгааны хүрээнд ямар чухал ажлууд хийгдэв?
-Энэ оны 10-р сарын 23-нд аймгийн болон үйлдвэрийн удирдлагууд хэрхэн хамтран ажилласан талаарх ажлын тайлангаа тавьсан. Ер нь хамтын ажиллагаа биенээ ойлгосон, дэмжсэн хэлбэртэй сайн явж байгаа. Орон нутагт багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг Эрдэнэт үйлдвэр боломжоороо дэмжсэн. Энэ жил Эрдэнэтийн 40 жилийн ойн хүрээнд хотынхоо өнгө төрхийг сайжруулахад хамтран ажиллалаа. Бүх хорооллын байрыг будах ажил хийсэн. Бүх ажлынх нь зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргасан. Энэ ажлыг манай үйлдвэрийн охин компани "РСЦ” ХХК гүйцэтгэлээ. Энэ нь Эрдэнэт хотынхоо 40 жилийн ойд барьж байгаа бидний нэг том бэлэг юм.
- Саяхан геологийн бодлогын тухай хэлэлцүүлэг явагдсан. Ер нь геологийн бодлогыг ил тод байх талаар ямар ажил хийгдэж байна вэ?
- Геологийн гүйцээх хайгуулын ажил хоёр жилийн хугацаанд нэлээн сайн хийгдсэн. Ашигт малтмалын газарт манай геологийн нөөц шинэчлэн бүртгэгдсэн байгаа. Бид 200 гаруй сая тонн хүдрээр нөөцөө өсгөсөн. Хамгийн ололттой нь ордын геологийн судалгааг нэлээн нарийн хийснээр геологийн ажлын үр дүнгүүдийг ашиглалтын үйл ажиллагаатай уялдуулсан явдал юм. Өмнө нь 905 метрийн гүнд олборлолт хийнэ гэсэн ерөнхий тоо явж байсан бол одоо 905, түүнээс цааш түвшинд судлах, төвийн ордын нарийвчилсан судалгаа хийх чиглэл дээр нэлээн идэвхтэй ажиллаж байна. Геологийн бодлого тодорхой байхад уурхайн олборлолт, ашиглалтын бодлого тодорхой болдог. Доошлох тусам чулуулгийн хатуулаг, минерологийн судалгаанууд дэлгэрэнгүй хийгдэх ёстой. Хүдрийн хатуулгийн асуудал нэлээн нарийн зүйл байдаг. Цаашид гүнзгийрэх тусам хатуулаг өндөртэй болоод агуулга буурч байгаа нөхцөлд бид ашиглалтын бодлогоо яаж тодорхойлох нь геологийн үр дүнгээс л хамаарна.
- Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэх 9 бодлого тодорхойлж, Бүтээмж-инновацийн талаар нэлээн ажил хийгдсэн. 1000 инженерийн чуулганы үеэр ИТА-дад хандаж та дарга болох гэж зүтгэх бус оюуны бүтээлээ үнэлүүлэх цаг ирнэ хэмээн хэлснийг санаж байна. Бүтээмж-Инновацийн чиглэлээр хийгдэж буй ажил таны сэтгэлд хэр нийцэж байна вэ?
- Мэдээж, хүсч байснаас удаашралтай байгаа. Ахиц дэвшил бол байна. Ер нь хүн үйлдвэрээ ч хөгжүүлээд түүнийхээ үр дүнг хүртээд явах боломжийг инновацийн чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Энэ 9 бодлогод авилгалаас ангид байна гэж заасан. Авилгал гэдэг нь бэлэн юмнаас хүртэж амьдрах гэсэн нэг муухай хэлбэр. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж орлого олно гэсэн үг. Тийм биш. Жинхэнэ сэтгэж чадаж байж үйлдвэрээ хөгжүүлж эдийн засгаа сайжруулан техник технологио оновчтой болгон үр дүнг нь хүртэх ёстой. Тухайн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээлийнхээ зохиогч нь болж, патентыг нь эзэмшиж болно. Гарсан үр дүнгээс нь үйлдвэрийнхээ удирдлагад шаардлага тавиад авч болно. Энэ чиглэл рүү бид явах хэрэгтэй. 1000 инженер гэдэг бол бидэнд оюуны асар их нөөц байна гэсэн үг. Үүнийгээ бид маш сайн ашиглах ёстой. Тэд сэтгэж хийж чадсаныхаа үр ашгийг хүртэх ёстой юм.
- Эрдэнэт үйлдвэртэй холбоотой сөрөг мэдээлэл нэг хэсэг гарсан. Таныг дайрч давшилсан комментууд ч явж байдаг. Энэ бүхнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
- Би улс төрч хүн биш. Уурхайчин, инженер хүн учраас үйлдвэрлэлээ л боддог. Ямар нэг байдлаар улс төр хийгээд нэр хүндээ өсгөж, хүмүүст сайн хэлэгдэх юмсан гэсэн зорилго надад байхгүй. Тиймээс надад эмзэглэх юм алга. Гэвч надад гомдох хүн олон байгаа. Шахааны бизнесийг устгаад худалдан авалтыг оновчтой зөв болгохоор ажиллаж байна. Энэ хэмжээгээр үйлдвэрт бараа нийлүүлдэг байсан, тэндээс ашиг олдог хүмүүс гомдож байгаа нь ойлгомжтой. Намайг ажил авахад энэ үйлдвэр ямар үзүүлэлттэй байсан нь цаасан дээр байгаа. Хэзээ нэг цагт ажлаа өгөхдөө ямар үзүүлэлттэй болгосноороо би ажлаа дүгнүүлэх болно. Манай хамт олны эхний ажлын үзүүлэлт нь нэг тонн зэсийн өөрийн өртөг 6625 байсныг 5035 ам.доллар болгож чадсан явдал юм. Цаашид ч зарлагаа бууруулж ажиллана. Ингэхдээ ажилчдаа цомхотгохгүй, тэдний орлогыг бууруулахгүй, үйлдвэрлэлээ явуулж хямралыг давж гарах зорилттой ажиллаж байна. 2012 оны гүйцэтгэлээр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 8100 ам доллар байлаа. Өнөөдөр 4500 ам доллар байна. Бараг хоёр дахин унасан. Ийм нөхцөлд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт тогтмол биелж байна. Энэ нь манай үйлдвэрийн хамт олон ажлаа мэддэг, чаддагаа харуулж буй явдал юм.
- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Т.БАТЧУЛУУН

 

Эх сурвалж http://www.info.mn

Төстэй мэдээллүүд

Турк

Турк "Исламын улс"-ын эсрэг дайралт хийж эхэллээ

2015/10/28, 12:32
НҮБ-ын экс төлөөлөгч Туркт нас баржээ

НҮБ-ын экс төлөөлөгч Туркт нас баржээ

2015/10/22, 11:21
Хятад,Орос, Монгол хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Хятад,Орос, Монгол хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

2015/07/11, 11:03
Орост авсан хоригийн үр ашиггүй байдлыг Пентагон хүлээн зөвшөөрөв

Орост авсан хоригийн үр ашиггүй байдлыг Пентагон хүлээн зөвшөөрөв

2015/06/07, 15:24

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

6 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

7 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

7 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

5 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

6 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

5 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

8 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

10 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

9 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

10 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

9 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

11 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

11 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

9 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

11 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

11 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

12 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

22 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

22 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

24 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

20 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

25 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

25 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

21 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

23 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

23 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

26 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

27 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

26 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

30 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

26 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

24 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

29 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

23 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

24 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

27 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

29 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

26 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

25 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

30 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

31 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

29 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

28 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

24 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

24 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

25 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

31 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

30 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

37 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

27 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

35 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

28 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

42 | 0 | 2026/05/11, 12:10
gallery image

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"

43 | 0 | 2026/05/11, 10:44
gallery image

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

38 | 0 | 2026/05/11, 10:31
gallery image

16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

66 | 0 | 2026/05/11, 10:18
gallery image

Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна. Хамгийн чухал асуудлуудыг шийдэх төслүүдээ зогсоочихлоо

38 | 0 | 2026/05/11, 09:59
gallery image

Говийн нутгаар +35 градус хүрч халж, зарим аймагт аадар бороо орно

36 | 0 | 2026/05/11, 09:50
gallery image

Солиорол

29 | 0 | 2026/05/08, 11:56
gallery image

UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ

27 | 0 | 2026/05/07, 17:15
gallery image

Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд

25 | 0 | 2026/05/07, 14:23
gallery image

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсчээ

26 | 0 | 2026/05/07, 10:44
gallery image

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина

32 | 0 | 2026/05/06, 14:50
gallery image

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

25 | 0 | 2026/05/06, 11:17
gallery image

2026 оны тавдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

25 | 0 | 2026/05/06, 10:26
gallery image

Энэ сарын 08-нд зарим нутгаар бороо, нойтон цас орно

25 | 0 | 2026/05/06, 09:37
gallery image

Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо

26 | 0 | 2026/05/05, 17:51
gallery image

Хятадын шилдэг киног Оросын Чита хотод гаргалаа

31 | 0 | 2026/05/05, 17:10
gallery image

Хятад, Оросын уран бүтээлчид зүрх сэтгэлд хүртэл дуулжээ!

27 | 0 | 2026/05/05, 17:06
gallery image

С.Шижирбат: 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна

24 | 0 | 2026/05/05, 10:23
gallery image

Нэгдүгээр хорооллын арын замын муруй нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт юм гэж тайлбарлалаа

28 | 0 | 2026/05/05, 10:00
gallery image

Хятад-Оросын орон нутгийн соёлын солилцооны үйл ажиллагаа болов

24 | 0 | 2026/05/04, 17:01
gallery image

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН байжээ

30 | 0 | 2026/05/04, 16:58
gallery image

Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

23 | 0 | 2026/05/04, 16:56
gallery image

Шилдэг татвар төлөгчдөд шалгарлаа

28 | 0 | 2026/05/04, 15:30
gallery image

Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ

26 | 0 | 2026/05/04, 15:01
gallery image

Цагдаагийн биед халдсан иргэний жолоодох эрхийг хасч, торгожээ

27 | 0 | 2026/05/04, 14:56
gallery image

Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

26 | 0 | 2026/05/04, 13:00
gallery image

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

21 | 0 | 2026/05/04, 10:39
gallery image

Мөрдөгч С.Д нь хэргийн хохирогчид олгох 5 сая төгрөгийг хувийн дансанд шилжүүлэн авч, зарцуулжээ

27 | 0 | 2026/05/04, 10:19
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70019 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50999 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42454 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37341 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37278 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31496 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30395 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23892 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23235 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22862 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22117 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21562 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20960 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19799 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19451 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18968 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18867 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18854 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18302 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17619 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17593 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17356 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17315 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17249 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17038 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16845 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16684 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16671 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16616 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16517 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16240 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16196 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16090 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16023 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15845 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15840 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15736 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15516 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15270 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14948 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14919 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14799 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14542 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14376 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14366 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14335 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14286 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14162 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13952 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13548 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37341 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50999 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31496 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14948 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13386 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10320 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11746 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13072 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5918 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9913 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11330 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11794 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8875 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9810 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9342 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10831 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8563 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11058 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7538 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11768 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8675 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8299 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12158 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9866 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6669 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7045 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8550 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6890 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7511 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11416 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6823 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.