| |
Түүхэнд анх удаа хамгийн олон бие даагч нэр дэвшсэн сонгууль удахгүй болох нь. Хамгийн олон бие даагч гишүүнтэй парламент ч бүрэлдэж магадгүй байна. ҮАБ-т 208 хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ бол том тоо. Бараг гурван парламентыг бүрдүүлэх хэмжээний бие даагчдын арми сонгуульд оролцоно гэсэн үг. Түүнчлэн өчигдөр бие даан нэр дэвших хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлав.
Парламентад өмнө нь хамгийн ихдээ гурван бие даагч гарч байсан. Бие даагчдын идэвхтэй, хүчтэй ажиллах эрх зүйн орчин чадвар, чадамж ч сул байсан. Харин энэ жилийн сонгуулиар дор хаяж 15-20 бие даагч гарч ирэх боломжтой. Бүр болохгүй бол найман гишүүнтэй бүлэг байгуулах хэмжээнд бие даагч гарна гэдгийг олон судалгаа харуулж байна. Гэхдээ гомдогсдын арми биш жинхэнэ бие даагчдаа сонгох нь чухал юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

