| |
Дэлхий нийтийг хамраад буй "COVID-19” цар тахлын улмаас ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулах бөгөөд их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8-9-ний өдөр цахимаар явуулахаар төлөвлөөд байгаа билээ. Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо 400-гаас эхэлж байсан бол өнөө жилийн хувьд, Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг үндэслэн БСШУС-ын сайд "Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” тушаалыг гаргаж, боловсролын салбарт зарим зохицуулалтыг хийхээр болжээ. Энэ тушаалаар их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог тусгайлан зааж өгсөн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

