| |
Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, ХҮЧЭЭ НЭГТГЭХ хандивын аяныг өчигдрөөс эхлүүлсэн. Энэ талаар нэр дэвшигч Х.Булгантуяа, Г.Амартүвшин, МАН-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл хийлээ.
Нэр дэвшигчид сонгуулийн зардлын тодорхой санхүүжилтийг гаргах үүрэгтэй. Тиймээс хандивын аян өрнүүлдэг. 200 гаруй мянган намын гишүүд дэмжигчид, тэтгэврийн ахмадуудаас эхлээд намаа дэмжиж 1000, 5000 төгрөг хандивлаж эхэлжээ.
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, "МАН нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө татаж байна” гэх гүтгэлгийг цахим орчинд тараасан.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

