
Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирүсээр өвчилсөн эмэгтэй өнгөрсөн бямба гарагт нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А сумын эмнэлэгт нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд түүний бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй хэмээн өвчтнөөс дээж шинжилгээ авч ХӨСҮТ-рүү явуулжээ. Харин шинжилгээгээр Н1N1 вирус болох нь тогтоогдсон юм.
Тэгвэл дээрх эмэгтэйн бие муудлаа гэсэн дуудлагаар аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нар дуудлаганд явсан байжээ. Иймээс тэднийг төвийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, унтуулагны эмч хоёр явсан бөгөөд тэднийг сэжигтэй голомтод ажилласан хэмээн аймгийн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан байгаа ажээ. Учир нь өвчний голомтод ажилласан тул ханиадны сэжигтэй тохиолдол илэрсэн байж магадгүй хэмээн үзжээ.
Харин төрүүлсэн хоёр ихэр хүүхдэд H1N1 вирус илэрсэн ба эмнэлгээс шаардлагатай арга хэмжээг авч байгаа ба хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж байгаа аж.


