| |
Өнгөрсөн ням гарагт /2020.06.21/ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн "Хясаа худаг”-т хоёр иргэн хууль бус аргаар ашигт малтмал олборлож байгаад 14 метрийн гүн нүхэнд унажээ. Дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар 09:16 цагт бүртгэн авсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 70 км зам туулан 11:36 цагт очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн О /50 настай, эрэгтэй/-ийг иргэд нүхнээс гаргаж эмнэлгийн байгууллагад, тус сумын харьяат иргэн Т /53 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

