| |

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруу орчимд олгогдсон хайгуулын лицензийг цуцлахыг шаардаж байгаа тухай "Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Тэдний хийсэн тандалт судалгаагаар Тост, Тосон бумбын нурууны ойр орчимд 6 хайгуулын лиценз байна гэж тогтоосон байна.
Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруу орчимд анх 2007 оны 12 дугаар сарын 26-нд хайгуулын лиценз олгосон. Үүнээс хойш 2008, 2009, 2010 онд тус бүр хайгуулын лиценз олгосон байдаг гэж төрийн бус байгууллагын төлөөллүүд мэдээллээ. Тэдний хийсэн судалгаагаар дээрх лицензийн эзэд нь дандаа гадны иргэд байгаа юм байна.
Говийн их дархан цаазат газартай хил залган оршдог Тостын нуруу орчмоор "Улаан ном"-д орсон 50 орчим зүйлийн амьтан, 10 зүйлийн ургамал бий гэсэн судалгаа байдаг. Гэтэл уул уурхайн нөлөөллөөс болж ан амьтан сүйдэх эрсдэл хүртэл бүрдээд байгааг "Эрс шинэчлэл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат шүүмжилж байсан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

