| |
Улаанбаатар хотын музейн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй шаазан урлаач X.Хадхүүгийн "Монголын орчин үеийн шаазан урлаг" бие даасан үзэсгэлэн нэгдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотын музейд нээгдлээ.
Энэ үзэсгэлэнд X.Хадхүүгийн 50 гаруй шилдэг бүтээлийн дээж тавигдсан бөгөөд хоёр гол онцлогийг агуулсан байна.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь Монголын дүрслэх урлагт шаазангийн урлагийн шинэ төрөл сэргэн мандсаныг харуулаад зогсохгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уран бүтээл төрснийг харуулж байна
Халтарын Хадхүү нь Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1991 онд төгссөнөөс хойш өнөөдрииг хүргэл тасралтгүй шаазангаар уран бүтээл туурвиж буй уран бүтээлч юм.
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

