| |
Холокост буюу еврейчүүдийн хоморголон устгалын үед амь биеэ үл хайхран тэднийг хамгаалсан дөрвөн хүнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шагнал гарууллаа. Тэрбээр анти-Семитизм буюу еврейчүүдийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэх үзэл хүчээ авч байгаад баяртай байгаагаа онцлоод, ямар нэгэн итгэл бишрэлийг үгүйсгэх нь бүх шашныг үгүйсгэсэнтэй адил гэв.
Энэхүү шагнал гардуулах ёслол анх удаа АНУ-д зохиогдож байгаа ба Вашинггон дахь Израилийн Элчин сайдын яаманд болж өндөрлөсөн. Ёслолын үеэр Оскарын шагналт кино найруулагч Стивен Спилберг Ерөнхийлөгч Б.Обамаг хүндэтгаийн тайзанд урьсан юм. Тэрбээр еврейчүүднйн хоморголон устгалын үеийн түүхийн санг үүсгэн байгуулагч бөгөөд "Шиндлэрийн бүртгэл” киногоороо дэлхий дахинд холокостыг ойлгоход тусалсан юм. Б.Обама "Ихэнхдээ, тэр тусмаа ямар нэгэн өөрчлөлтийн үед, ялангуяа таагүй, тодорхой бус байдлын үед бид хэн нэгнийг, тэр дундаа өөрсдөөсөө арай өөр нэгнийг буруутгахыг хүсдэг.
Энд бид дэлхий дахинд анти-Семитизм сэргэж буй үнэнийг гэрчлэн зогсож байна. Бид үүнийг үгүйсгэж чадахгүй” хэмээжээ. НҮБ-аас жил бүрийн нэгдүгээр сарын 27-ны өдрийг "Холокостыг дурсан санах өдөр” болгон зарласан юм. Холокостын үед нацистууд зургаан сая гаруй еврейчүүдийг хэрцгийгээр егүүтгэсэн түүхтэй.
Эл ёслолын үеэр Теннесси мужийн Кноксвилл хотын Родди Эдмондс. Индиана мужийн Гошен хотын Лоис Гунден, Польшийн иргэн Валари, Марила Збижевски нарын еврэйчүүдэд үзүүлсэн хүнлэг сэтгэл, хичээл зүтгэлийг нэхэн шагналаа. Иерусалим хотод төвтэй дэлхийн холокост судлалын төв "Яад Вашим” тэдний нэрийг дэвшүүлсэн аж. Тэдэнд "Яад Вашим” төвийн албан ёсны шагнал болох "Righteous Among the Nations”-ыг хүртээжээ. Тус шагналыг холокостын үед амь биеэ үл хайхран еврэйчүүдийг хамгаалсан хүмүүст олгодог аж. Ерөнхийлөгч Б.Обама "Холокост бол дэлхийн түүхэнд ганц удаа тохиолдсон, юутай ч дуйцэшгүй ноцтой гэмт хэрэг” гэжээ. Мөн тэрбээр ялгаварлан гадуурхагдаж буй бусад Родди Эдмондс дахь АНУ-ын цэргийн ангийн түрүүч байсан бөгөөд анги нь германчуудад олзлогдсон байна.
Германчууд дайны олзлогдогч нараас хэд нь еврэй хүн болохыг мэдээлэхийг шаардахад Эдмондс ангийн еврей цэргүүдээ хамгаалахын тулд бид бүгд еврэйчүүд хэмээн хариулж байжээ. Харин Лоис Гунден франц хэлний багш бөгөөд холокостын үед өмнөд Францад өдөр өнжүүлэх төв байгуулж, цагдаа нараас еврэй хүүхдүүдийг нууж, хамгаалдаг байж. Марита. Валари Збижевски нар Варшав дахь гэртээ еврэй хүүхэд нууж, ээжийг нь эргэн ирэхэд буцаан өгсөн байна.
Ёслолын үеэр Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху "Еврей хүүхдүүд болон цэргүүдийг эр зориг, амь биеэрээ хамгаалсан та бүхэнд Израйль Улс үүрд өртэй үлдэх бөгөөд гүнээ талархаж буйгаа илэрхийлье” гэжээ. Мөн тэрбээр АНУ-ын хийсэн бүхэнд талархаж буйгаа мэдэгдээд, "Манай хоёр орны харилцаа хугарашгүй бат бөх. Бидэнд АНУ-аас илүү сайн найз байхгүй” гэв.
Хэдэн сарын өмнө Израилийн Элчин сайдын яаманд Ерөнхийлөгч Б.Обама, Б.Нетаньяху нар Ираны цөмийн гэрээнээс болж муудалцаж байсан ч арваннэгдүгээр сард Цагаан ордонд уулзаж харилцаагаа сэргээсэн юм. Ёслолын үеэр Б.Обама "АНУ Израилийн аюулгүй байдлыг үүрд хангах болно гэдгээ амлаж байна” гэжээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

