| |
Исламын улс бүлэглэлийн эсрэг 23 улсын төлөөлөгч өчигдөр Итали улсад хуралдлаа. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн хурлын төлөөлөгч нар Сири, Ирак, Ливийн нөхцөл байдлын талаар санал шүүмжээ хуваалцсан байна.
Хурлын төлөөлөгч нар Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилтыг эрчимжүүлж, хамгаалалтын хүчнийг улам чадваржуулж, зэр зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах талаар зөвшилцсөн байна. Ирэх долоо хоногт эдгээр улсуудын батлан хамгаалахынасайд нар Брюссельд уулзаж илүү нарийвчилсан асуудлаар хэлэлцэх юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри, "Бид Исламын улс бүлэглэлийг шахаж, дэлхий дахинд сүлжээгээ үүсгэх гэсэн оролдлогыг нь зогсоож, санхүүжилтыг нь тасалж, худал булхайг нь илчлэхийн төлөө ажиллаж байна” гэсэн байна. Шинэ он гарахын өмнө Исламын улс бүлэглэл өөрсдийнхөө мэдэлд байсан газар нутгийн 40 хувийг алдсан. Гэсэн ч Италийн гадаад хэргийн сайд Паоло Жентиолини, "Исламын улс бүлэглэлийг дарах нь газар нутгаас нь ч илүү үнэтэй ялалт” гэдгийг сануулсан байна.
Э.Лхагва
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

