logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Бурхан халдун уулийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг гардуулан өглөө

Бичсэн:namuunaa
2016/02/04/, 11:36
Tweet

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2015 оны 12 дугаар сард Парис хотноо албан ёсоор гардуулсан билээ.

Уг батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт гардуулан өгөв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ "Бурхан халдун хайрханыг Дэлхийн өвд бүртгэж авсныг бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 9 дүгээр сард уг хайрханыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хийх талаар "Бурхан Халдуны тухай” гэсэн зарлиг гаргасан.

Энэ чиглэлд БСШУЯ, БОНХАЖЯ нэлээд хөөцөлдөж ажилласан. Сайд нарын хамтарсан тушаал гарсан. Ингээд 2015 оны 6-7 дугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы үеэр  Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвийн ангиллаар бүртгэсэн. Намайг 2015 оны 12 дугаар сард Парист очиход ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг албан ёсоор гардуулан өгсөн.

Ингэж бүртгэж авахад нийт 10 шалгуур тавьдаг. Бурхан халдун уул 2 шалгуурт нь их сайн нийцсэн. Хүн төрөлхтний түүхийн чухал үеийг илтгэсэн дурсгалт газар гэсэн шалгуур, энэ дурсгалт газар нь өөрөө тухайн ард түмний зан заншил, язгуур үзэл санаа, сүсэг бишрэл, урлаг уран зохиол, түүхийн ном бүтээлд шууд холбогдсон байх ёстой гэдэгтэй Бурхан халдун уул сайн нийцэж байгаа. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг дэлхийн бүртгэлтэй болсонд их баяртай байгаа.

Монголын түүхийн нэгэн гайхамшигтай үе эхэлсэн тэр газар нутаг бол Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар юм гэдгийг баталсан баталгаа болж өгсөн. Уг мэдээлэл ЮНЕСКО-гийн веб сайт, бусад мэдээллийн хэрэгслээр тарсан.

Энэ дашрамд хэлэхэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монголоос нийт дөрвөн өв бүртгэгдсэн байдаг. Увс нуурын ай сав байгалийн өвийн ангиллаар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар соёлын өвийн ангиллаар, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг мөн соёлын өвийн ангиллаар ороод байна.

ЮНЕСКО-гийн биет бус өвийн ангилалд морин хуур, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, бүргэдийн ан, монгол гэр, шагайн харваа гэсэн зүйлс бүртгэгдсэн байдаг. Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад монгол тууль, ардын бүжгийн урлаг-бий биелгээ, хөөмэй, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг, монголын уран бичлэг гэсэн таван зүйл орсон. Баримтат өвийн бүртгэлд "Лу.Алтан товч”, "Монгол шунхан Данжуур”, "Есөн эрдэнийн Ганжуур”, "Сахиусан дара эх” гэсэн дөрвөн өв бүртгэгдсэн.

Ингээд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг гардуулж өгье” гэлээ.

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гаргасан уг батламжид "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн дурсгалт, ариун газар шороог Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан болно. Түүнийг хүн төрөлхтний хамгаалан авч явах байгалийн өв гэж үзлээ” гэжээ.

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг Дэлхийн өвд бүртгэсэн үндэслэл:

"Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх соёлын өвийн 10 шалгуурын "Хүн төрөлхтний түүхэн чухал үеийг илтгэн харуулж чадах барилга байгууламж, уран барилга, технологийн цогцолбор, тодорхой дурсгалт газар нутгийн хосгүй жишээ байх” 4-р шалгуур, "Дэлхий дахины нийтлэг бөгөөд хосгүй ач холбогдол бүхий үйл явдал, амьд уламжлал, үзэл санаа, сүсэг бишрэл, урлагийн болон уран зохиолын бүтээлүүдтэй шууд биет байдлаар холбогдсон байх” 6-р шалгуураартус тус бүртгэсэн.

Дэлхийн өвийн хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS) Бурхан халдун уулын номинацийг шалган үзээд Бурхан халдун уул бол Чингис хааны намтар түүхтэй нягт холбоотой, мөн Монголын Нууц Товчоонд судлаачид тогтоосноор тахилгат Бурхан Халдун уул 27 удаа, Биндэр уул 3 удаа дурдагдсан тул дээрх VI ба IV шалгуураар Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн нийтийн Хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг хангана гэж үзсэн байна.

"Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутаг” нь дэлхийн түүхийн тодорхой үе, тухайлбал дэлхийн болон Евро Азийн XII-XIII зууны түүх, тэр дундаа тэр үеийн дэлхийн түүхийг тодорхойлж байсан монголчууд, Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хааны амьдрал, түүхийг тов тодорхой баримтаар, үнэн зөв батлан харуулж буй түүхийн хөдлөшгүй гэрч нотолгоо болж байгаагаараа Монгол Улс төдийгүй дэлхий дахины түгээмэл бөгөөд хосгүй гайхамшигт үнэ цэнэтэй соёлын өвийн газар нутаг болж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд Бурхан Халдун уул бол хүн төрөлхтний түүхийн юугаарч орлуулшгүй гайхамшигт гэрч нотолгоо болж байгаа юм.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлсний ач холбогдол:

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэж алдаршуулсан нь түүний дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч үнэлсэн төдийгүй энэ уул бол Монгол үндэстэн үүсч хөгжсөн, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн эх үндсээ тавьсан газар нутаг, Их эзэн Чингис хаан өсөж торнисон, өөрийн зарлигаар Тахилгат уул болгож өргөмжилсөн түүхт уул юм гэдгийг давхар нотолж баталгаажуулсан хэрэг юм.

Монгол үндэстэн, Монголчууд, Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн  үүрэг, үнэ цэнэ, ач холбогдолыг дэлхий дахинд улам тод, товойлгон гаргаж ойлгуулахад тодорхой хувь нэмэр болно.

Одоо Их эзэн Чингис хааныг энд тэнд төрсөн хэмээн булаацалддаг, Бурхан Халдун уулыг тэнд энд байгаа гэж санаатай буюу санаандгүй зарладаг явдал эцэс болсон гэж үзэж болно.Дэлхийн өвийн жагсаалтанд орсноор Эзэн Чингис хааны нэртэй хамт Бурхан Халдун уулын нэр Дэлхийн өвийн Веб хуудсанд зарлагдан дэлхийн зон олон, сая сая жуулчдын анхаарлыг онцгой татах болно.

Бурхан Халдун хайрхан, түүний орчмын газар нутгийг хайрлан хамгаалж хүн төрөлхтний ирээдүй хойч үед өвлөн уламжлуулж хүргэх явдал монгол хүн бүрийн нэр хүндтэй, эрхэм хариуцлагатай үүрэг болж байна.

БУРХАН ХАЛДУНЫ ТАЛААР ТОВЧХОН

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, 415 012 га газар эзлэн оршино.

Их Бурхан Халдуны ойр орчмын бүс нутаг бол умар зүгийн хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай уур амьсгалд шилжих эрс тэс биологийн бүсэд зохицсон генетикийн ховор шинж чанар бүхий биологийн эртний олон арван зүйлийн унаган амьтан, ургамал бүхий шим ертөнц бүрэлдэн тогтсон дэлхийд өвөрмөц онцлогтой газар нутаг юм.

Дэлхийн усны гурван том ай савын уулзварт Сибирийн мөнх цэвдгийн өмнөх сэжүүрт байрладаг, Их Бурхан Халдун уулын хоёр сугаас эх авсан Онон, Хэрлэн голууд нь Номхон далайд, Туул Хараа, Ерөө голууд Умард мөсөн далайд ариун усаа өгч хайрладаг билээ. Ийм учраас энэ тахилгат газар нутаг дэлхийн усны нөөцийг бүрдүүлж, Зүүн хойт Азийн экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Төв Азийн нүүдэлчид энэ нутагт эртнээс нааш амьдрахдаа байгаль, дэлхийгээ дээдэлж. тэнгэр, газар, уул усаа тахин шүтэж ирсэн юм. Бурхан Халдун уулын орчимд үүсч бэхжин хөгжсөн язгуурын монголчууд бөө шүтлэгээ сахин, уул овоогоо шүтэж, цацлаа өргөж, тайж тахих ёс, зан үйлтэй байсан нь үеэс үед өвлөн уламжлагджээ.

Бурхан Халдун уулыг тахин шүтэх бөөгийн ёс заншил, зан үйл нь Их Монгол гүрний үеэс Их хаадын төрийн тайлга тахилгын ёслол болон өргөжиж, хожмоо бурхны шашны сургаал, зан үйлээр баяжин хөгжсөн юм.

Их Монгол улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Богд Чингис хаан "Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон билээ. Бурхан Халдун уул бол Монгол үндэстний голомт нутаг, язгуурын Монголчуудын өтгөс дээдсийг нутаглуулсан, Чингис хаан өөрөө тахиж байсан, их хаадыг оршуулсан, монголчуудын эрхэм дээд шүтээн уул билээ.

Бурхан Халдуныг тойрсон энэ нутаг нь "Гурван голын эх нутаг" гэж алдаршсан юм. Бурхан Халдун уулын орой дээрээс монголчуудын шүтээн болсон Онон, Хэрлэн, Туул голуудын эх авсан газрууд, алдарт Хэрлэн болон Богдын голын нийлсэн хөндий, Хэнтий нуур, Босго тэнгэрийн даваа зэрэг "Монголын нууц товчоо" болон бусад сурвалжид дурдсан түүхт газрууд тов тодхоноо харагддаг Бурхан Халдуны эргэн тойронд, "Их газрын даваа”, "Их хааны энгэр”, "Их даваа”, "Их отго”, "Их уул” зэрэг нэртэй шүтлэгт газрууд олон байгаа нь Монголчууд энэ газар нутгийг эртнээс бүхэлд нь тахин шүтэж байсны тод илэрхийлэл юм.

Чингис хаан Бурхан Халдун уулыг монголчуудын сүлд шүтээн уул болгон тунхаглаад, "Гурван голын эхэнд бусдыг бүү нутаглуул” гэсэн алдарт захиасаа хойч үедээ үлдээсэн. Энэ үеэс монголчууд Бурхан Халдун уулаа хайрлан хамгаалж, төрийн шүтээн тэр ууланд хүрэх ганцхан зөрөг зам дээр Урианхай омгийн 1000 цэргийг харуулаар суулгаж, улмаар бөөгийн болон бурхны шашны зан үйл үйлдэж тахидаг уламжлал XX зууны эхэн хүртэл хадгалагдаж иржээ.

Бурхан халдун хайрханы тухай "Монголын Нууц Товчоо”, "Лу.Алтан товч”, ”Судрын чуулган”, Да Юань улсын түүх зэрэг монголын түүхийн сурвалж бичгүүдэд дурдагдахаас гадна XIX зууны сүүлчээс өрнөдийн орны жуулчид, судлаачид сонирхон судалсаар иржээ. Мөн шинжлэх ухааны үүднээс Х.Пэрлээ (1963), С.Бадамхатан (1997), Ш.Нацагдорж (1991), Р.Сайшаал (1991) зэрэг эрдэмтэд судалсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар Хан хэнтийн уулыг тайх уламжлалыг сэргээн төрийн тахилгат уул болгосон.

Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Бурхан Халдуныг "Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн байна.

Дэлхийн өвд бүртгэгдсэн Монголын соёлын бусад өвийн тухай мэдээлэл:

Өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт дөрвөн өв бүртгэгдээд байна. Үүнд:

- 2003 онд "Увс нуурын ай сав газар” байгалийн өвийн ангиллаар (ОХУ-тай хамтран);

- 2004 онд "Орхоны хөндийн соёлын дурсгалт газар” соёлын өвийн ангиллаар;

- 2011 онд "Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар” соёлын өвийн ангиллаар;

- 2015 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинац Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвийн ангиллаар бүртгэгдсэн юм.

Соёлын биет бус өвийн тухайд:

Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага билээ. Тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх явдал хамгийн чухал юм.

Монгол Улсаас "Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалт”-д  7 өв бүртгэгдсэн байна.

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
  2. Монгол ардын уртын дуу (2008 он, БНХАУ-тай хамтран)
  3. Хөөмэй (2010 он)
  4. Монгол наадам (2010 он)
  5. Бүргэдийн ан буюу Шувуучлахуй (2010 он, 12 оронтой хамтран)
  6. Монгол гэр, уламжлалт урлалын зан үйл (2013 он)
  7. Шагайн харваа (2014 он)

"Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалт”-д 5 өв бүртгэгдээд байна.

  1. Монгол тууль (2009 он)
  2. Монгол ардын бүжгийн урлаг - Бий биелгээ (2009 он)
  3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)
  4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгаа (2011 он)
  5. Монгол Уран бичлэг (2013 он)

Баримтат өвийн тухайд:

Баримтат өвийн үнэт дурсгалуудыг гэмтэж устахаас сэргийлэн хадгалж хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гийн 1992 оноос эхлэн хэрэгжүүлсэн "Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн "Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй 4 судар ном бүртгэгдсэн:

  1. Лу. Алтан товч (2011 он)
  2. Монгол шунхан Данжуур (2011 он)
  3. Есөн эрдэнийн Ганжуур (2012 он)
  4. Сахиусан Дара эх (2014 он)

​

 

Төстэй мэдээллүүд

Чингис хааныг монгол хүн болохыг баталжээ

Чингис хааныг монгол хүн болохыг баталжээ

2015/07/10, 09:35
Бурхан Халдунд жуулчин нэртэй хулгайч нар даварч байна гэв

Бурхан Халдунд жуулчин нэртэй хулгайч нар даварч байна гэв

2015/07/08, 17:51
Монгол Улсын холбоотой гурван асуудал хэлэлцжээ

Монгол Улсын холбоотой гурван асуудал хэлэлцжээ

2015/07/08, 11:27
Н.Эрдэнэ-Очир: Гурван аманд нийтдээ 230 булш бунхан дурсгал бий.

Н.Эрдэнэ-Очир: Гурван аманд нийтдээ 230 булш бунхан дурсгал бий.

2015/03/05, 17:21

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

5 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

5 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

11 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

10 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

8 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

12 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

11 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

13 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

17 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

14 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

23 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

13 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

12 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

12 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

11 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

26 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

13 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

22 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

25 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

20 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

14 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

19 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

22 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

22 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

30 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

19 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

26 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

32 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

24 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

25 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

20 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

33 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

14 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

20 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

19 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

17 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

22 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

19 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

28 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

33 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

35 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

20 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

19 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

15 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

20 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

37 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

26 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

41 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

33 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

38 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

32 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

34 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

47 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

45 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

28 | 0 | 2026/11/02, 10:14
gallery image

Мэдлэгийн холбоосоор нөхөрлөлийн гүүрийг бүтээнэ

44 | 0 | 2026/11/01, 19:13
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

35 | 0 | 2026/11/01, 18:57
gallery image

Замын хөдөлгөөний хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

31 | 0 | 2026/11/01, 17:11
gallery image

Л.Нинжжамц: Худал мэдээлэл түгээж, нийгмийг турхирч, нэр хүндэд нь халдаж болохгүй

44 | 0 | 2026/11/01, 16:27
gallery image

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

28 | 0 | 2026/10/30, 20:20
gallery image

Үхэр “дижитал үнэмлэх”-тэй болж, аж үйлдвэр айл өрхүүдтэй холбогдов

32 | 0 | 2026/10/27, 19:53
gallery image

Элсэрхэг газрыг "Эрдэнэсийн сан" болгон хувиргав

38 | 0 | 2026/10/27, 19:48
gallery image

АНУ-ын цэргийн баазад Хятадын цахилгаан автомашиныг хориглолоо

44 | 0 | 2026/10/27, 18:02
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59584 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51081 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47459 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42481 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30476 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23959 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22896 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22162 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21596 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19517 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18909 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18542 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18389 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17664 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17621 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17388 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17276 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16719 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16702 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16650 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16596 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16304 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16238 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15879 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15805 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15773 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15550 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14584 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14424 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14411 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14321 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13981 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13815 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13590 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47459 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59584 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51081 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13815 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13420 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15805 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10382 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11793 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18542 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11365 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8598 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8330 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12204 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6701 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7088 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7556 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.