| |
Тус газраар үйлчлүүлсэн дөрвөн залуу тооцоогоо хийх үед 150 мянган төгрөг дутжээ. Тйимээс үйлчлүүлэгч нар тус цэнгээний газрын хамгаалалтын албаны нэг залуутай тохиролцосны үндсэн дээр нэг хамгаалагчийг дагуулж яван мөнгийг нь төлөөд эргүүлэн ажлын газар нь хүргэж өгөхөөр тохиролцсон байна.
Гэтэл шөнийн цэнгээний газрынхны байр байдал гэнэт өөрчлөгдөн хамгаалалтын албаны 11 залуу тус газрын менежерийн хамт гарч ирэн үүдээ түгжиж байгаад үйлчлүүлэгчдийг бүлэглэн ээлж дараалан зодож "Өмнөх эзэний захиалгаар явна уу”, "Бид хуулийг зохиодог юм” хэмээн учир утгагүй асуулт асуун зодож, яргалсан байна. Уг яргалалт шөнийн 03 цаг өнгөрөөгөөд эхэлсэн тамлалт нь 05:39 дуусаж тус зодсон залуусаа гаргасан ажээ. Энэ үед тэдний нэг болох н.Энхтөр нь цагдаад мэдэгдсэн боловч цагдаагийн эргүүл ирж хаалгыг нь тогшиж үзчихээд л явсан гэнэ. Мөн тэдний утсыг нь хурааж авч үлдээд гурван хоногийн дараа эргүүлэн өгсөн ажээ.
Харин зодож тамлах үедээ ухаан алдсан, цус нөж нь ихээр урсах үед дамжлан аваачиж нүүрийг нь угаагаад бичлэг хийж бах таваа хангасан талаар хохирогч нар хэлж байна. Ер нь тус цэнгээний газрынхан энэ мэт үйлдэл нь ганц нэгээр тогтохгүй гэдгийг зарим нэгэн эх сурвалжууд мэдээллэж байгаа юм.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон шөнийн цэнгээний газруудад хууль үйлчилдэггүй, иргэдийн эрх ашигт халддаг байдал хэрээс хэтэрч байгааг энэ мэт олон үйлдэл харуулж байна. Учир нь нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн, албан тушаалтны хүүхдүүдийн зугаагаа гаргадаг шөнийн цэнгээний газруудад хууль цагдаагийн байгууллагын хүч дутдаг. Түүнчлэн үүрийн 06:00 хүртэл ажиллахад ч тэдэнд хэн ч хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй байгаа юм.
Бид хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

