| |
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна.
2016 оны хоёрдугаар сарын 05-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 4-9 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны хоёрдугаар сарын 05-ны 20 цагаас хоёрдугаар сарын 06-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 07-наас хоёрдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд, 8-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 7-8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтний эрч эрс суларч Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

