| |

Сар шинийн өмнө Засгийн газар улсын сайн малчин, улсын сайн тариаланч, улсын тэргүүний фермэр, улсын тэргүүний тариаланч хамт олныг тус бүр шалгаруулж, шагналыг нь олгодог. Энэхүү шагналыг эздэд нь гардуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төв аймагт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр Сэлэнгэ аймгаас улсын тэргүүний тариаланч хамт олноор Цагааннуур сумын "Товхонхан” ХХК, Цагааннуур сумын "Ургацын хишиг” ХХК, Түшиг сумын "Бооцын тариа” ХХК тус бүр шалгарсан юм. Улсын тэргүүний тариаланчаар Цагааннуур сумын "Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Б.Амарсанаа шалгарсан юм.
Харин Төв аймгаас улсын сайн малчнаар Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Г.Насанбат, Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин П.Гөлгөө, Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Ц.Сандаглхагва, Баян сумын 2 дугаар багийн малчин Д.Батбуян, Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Р.Баяндүүрэн, Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин Б.Батдэлгэр, Баянцагаан сумын 5 дугаар багийн малчин Д.Жамъяндорж, Лүн сумын 2 дугаар багийн малчин Д.Эрдэнэбаяр нар шалгарсан юм.
Т.Гэрэл
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

