| |
АНУ-ын Нью-Йорк мужид 2014 онд хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Юта мужид 2015 онд хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, өндөгний чулуужсан үүр зэрэг олдворыг манай улс эргүүлэн авахаар болжээ. Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа. Дээрх олдворуудыг Америкийн тал гэрээний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 5-нд Нью Йорк хотноо манай улсад албан ёсоор хүлээлгэх өгөх юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

