| |
Н.Энхбаяр дарга Шадар сайд болох уу?
Хоёрдугаар сарын 15. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга мэдээлэл хийхдээ "Шадар сайдад хэнийг ч нэр дэвшүүлсэн манай намын бүлэг дэмжинэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлсэн ч бид дэмжээд ажиллана” хэмээв. Хэн ч нэр дэвшсэн УИХ-ын босго түүнд өндөр байхгүй нь ийн тодорхой боллоо. Ингэснээр нэр дэвшигчийн өмнө ганцхан даваа л үлдэж байна. Тэр нь Авлигатай тэмцэх газрын хариу.
Хоёрдугаар сарын 16. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар сайдад нэр дэвшигч ашиг сонирхлын зөрчилгэй эсэх тапаарх хариугаа Авлигатай тэмцэх газар ажлын арав хоногийн дотор Засгийн газарт ирүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор энэ сарын 9, 10, 11-ний өдрүүдийг албан ёсны амралтын өдөр болгосон. Тэгэхээр хуульд заасан ажлын арав хоногийн хугацаа нь хоёрдугаар сарын 16 буюу өчигдөр дууслаа. Ажлын цаг дуусахаас өмнө Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлзх газарт ирүүлсэн дугтуйн дахь хариу ямар байснаас Шийдлийн Засгийн газрын, эвслийн хувь заяа хамаарна. Авлигатай тэмцэх газрын ирүүлсэн хариу нь Н.Энхбаяр даргад таалагдах болов уу, яах бол? Энэ хариу өнөөдөр ил болно. Гэхдээ АТГ-аас түүнийг Шадар сайд болоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн бололтой.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

