logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ц.Эрдэнэбаатар: Шүлэг заавал зохиомжтой байх ёстой…

Бичсэн:namuunaa
2016/02/17/, 10:59
Tweet

Ц.Эрдэнэбаатар: Шүлэг заавал зохиомжтой байх ёстой…

 

"Болор цомын эзэн , МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар: Шүлэг заавал зохиомжтой байх ёстой. Шүлгийн дотрыг маш анзаарч урла!”

Яруу найргийн "Болор цом” наадам энэ жил 33 дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус наадамд тэргүүн байр хүртэж, Янжинлхам бурханд "таалуулсан”, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, отгон Болор цомын эзэн яруу найрагч Ц.Эрдэнэбаатар ийн "Утгын их хоймор”-т заларч буй.

Мянгад овогт Цэвэг-Очирын Эрдэнэбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Зоргол хайрхан уулын өвөр бэл "Хуучин уурхай”-н дэвсэгт 1981 онд мэндэлжээ. Нутагтаа бага, дунд сургууль, УЗНАДС-ийг төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш. утга зохиолын ажилтан мэргэжилтэй.

Яруу найргийн "Нялх зүүд”/2006/түүвэр, "Шөнийн солонго” СО хэвлүүлж уншигчдын хүртээл болгожээ. Түүний бүтээлүүд 2004 оноос хойш уран зохиолын олон ном товхимол, СD-нд багтсан байна. Түүний шүлгийг нь бичсэн "Би монгол” тэргүүтэй 40-өөд зохиолын дуу эх орондоо хийгээд Өмнөд Монголд дуулагдан зарим нь хит болжээ. Тэрбээр яруу найргийн шилдэг бүтээлээрээ шилдэг залуу зохиолчид олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал /2009/, Төв аймгийн "Хүндэт тэмдэг” /2011/, МЗЭ-ийн нэрэмжит шагнал /2013/-уудыг тус тус хүртжээ.

-Дорно дахины шинэ жилийн мэнд  дэвшүүлье, дүү минь.

-Сар сайхан гаргалаа Танд ч сар шинийн мэнд хүргэе

-Манзушир хийгээд Урлагийн охин тэнгэр Янжинлхам бурханы ивээлд багтсан танд баяр хүргэе. Өнжүүлийнхэн ч өндөлзөж байгаа даа.

-Би Өнжүүлийн цэлгэр талдаа эрх дураараа үймүүлж өссөн. Нутагтаа яарч, Зоргол хайрхан, зон олонтойгоо золголоо. "Болор цом”-ыг хүртсэн найз олонтой ч өөрөө гардахад сонин мэдрэмж төрдөг юм байна. Их хөөрүү сэтгэлийг минь нутгийн маань уулс  танихдаа дэмнэсэн ч байх.

20-иод жил яруу найраг бичиж, багшилсны үр шим юм даа. Тэгээд ч эр хүний мөчлөгийг 33 настай дүйцүүлдэг бол би энэ идэр настай золгож буй 33 дахь удаагийн наадмаас тэргүүн байр хүртлээ. "Болор цом” наадам бол зохиолч, уншигчдын хамгийн дөт гүүр. Яруу найрагч бүрийн хүслийг тээсэн болор цомыг хөлөрсөн атганд минь бариулж, их цэнгэл эдлүүлсэн мэргэн шүүгч нарт бас баярлалаа.

-Төв аймаг яруу найрагч олонтой. Ялангуяа Ардын уран зохиолч, Болор цомын эздээрээ бусад аймгийг хошуучилдаг.

-Манай аймаг бол яруу найргийн төв нутаг. Тэртээгээс л ахмад найрагчид маань энэ наадмын түрүүг хүртсэн. Цаашид ч олон тодорно. Нөгөөтэйгүүр Монголын утга зохиолын агуу ачааг дээрх өвгөд маань нуруун дээрээ үүрч яваа шүү.

-Энэ наадамд та хэд дэх удаагаа оролцож байна. Тэргүүн байр эзэлсэн шүлгээ хэзээ, ямар онгодоор буулгасан юм бол оо?

-2007 оноос хойш оролцохдоо Архангайд болсон "Болор цом”-д айрагдаж, Төв аймагт болсон "Болор цом”-д аман хүзүүдсэн. Дархан-Уул аймагт зохиогдсон "Болор цом” дээр шилдэг 10-т багтаж, тусгай шагнал авч байсан. Саяын түрүүлсэн шүлгээ би өнгөрсөн жил бичсэн. Сүүлийн үед манайхан суурин газар луу ихээр шилжих боллоо. Амьдралын их далайд хөл алдахгүйн тулд хүмүүс хүн чанараа гээж байна. Ийм л их айдаст автахдаа төрүүлсэн дээ. Манайхан эртнээс суурин газарт амьдарч сураагүй, их хотын соёлыг мэдэхгүй. Тэгсэн атлаа цаг хугацааны эрхээр өнөөдөр ингэж амьдрахдаа оюун санааны үзэл нь доройтож ч байж мэднэ. Миний энэ шүлэг зарим ухаантай хүнд таалагдаагүй нь мэдээж. Таалсан нь ч олон биз.

-Өнгөрсөн жилийн наадамд та дэд тэргүүн байрыг эзэлж байсан. Энэ жил даагаа нэхэхдээ гарцаагүй гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Яруу найраг гэдэг шүлгэн хүлэг мөн ч байнд нь адуу өгдөггүй болохоор би ногт ганзагалж ирээгүй. Зөвхөн шүлгээ уншиж, нөхөдтэйгөө сайхан өрсөлдье гэж бодсон.

-Айргийн тавд шалгарсан найрагчдын бүтээл ямар санагдав?

-Х.Эрдэнэбаатар, М.Уянсүх нар бол миний хуурай ах. Ялангуяа Эрдэнэбаатар ах бид хоёр их ойр. 90-ээд оны ах эгч нараас энэ хүнтэй олон жилийн өмнөөс нэлээдгүй ойрхон байж дээ. Л.Ганзул бид хоёр хар нялхаасаа нөхөрлөж ирсэн. Тэр миний амьдралд байдаг үнэ цэнэтэй хүмүүсийн нэг. Заримдаа би түүнд эрхэлж, зэмлэж ч явдаг. ёстой л өвөр түрийний андууд. Түүний шүлгүүд гайхалтай. О.Цэнд-Аюуш дүү маань яах аргагүй миний шавь. Би Д.Нацагдоржийн нэрэмжит УЗНАДС-ийг төгсч, ном заалгаж байсан. Харин сүүлийн жилүүдэд надтай яруу найргийн энэ их том наадамд дөрөө харшуулж, айраг амсч байгаад нь баярлаж бахдаж явдаг.

-Таны төгсөж, бас багшилж байсан УЗНАДС-иас авьяас билигт олон зохиолч, яруу найрагч төрсөн нь бахархалтай.

-Д.Нацагдоржийн нэрэмжит сургууль шүү дээ. Тэгэхээр Монголын утга зохиолын их ачааг  үүрч явах учиртай байж таарна.

-Шүлэг бичиж эхлэх үеийн шаналан танд хэр их мэдрэгддэг вэ?

-Бичиж байхдаа надад хачин сайхан мэдрэмж төрдөг. Харин сэдвээ олохдоо, олчихоод урлаж суухад тархины их тамлан хүртдэг бол төрүүлснийхээ дараа усанд живж, живж арай гэж амьд үлдсэн юм шиг тайвширдаг.

-Ихэвчлэн ямар сэдвээр бичдэг вэ. Анхны шүлгийнхээ талаар дурсаач?

-Яруу найрагч тухайн цаг үеийнхээ толь. Өнөөдөр нийгэмд юу болж байна вэ гэдгийг би илүүтэй мэдэрч бичихийг хүсдэг. Зарим үед онодог бол бусад үед цагаа олоогүй тохиолдол байж таарна. Үүнийг уншигчид тунгаах хэрэг. Анхны шүлгүүдээс би аавдаа зориулж бичсэн мөрүүдээ тод санадаг юм.

"…Намар оройхон шувууд ганганалдаж Нуураа цалгиан нисэн үймэлдэнэ Төрсөн нуурандаа эргэж хургасан дэгдээхэйгээ Төөрүүлж ядсан эх нь манан суухыг хүлээнэ Амьтны л үр дээ гэж аав минь санаашрахдаа Хавартаа эргэх нүүдлийн шувуудыг хараад Хагацаж ядан нулимс унагав…” гэж эхлүүлсэн. Тэр шувуудын ай, аав минь өрөвдөлт намайг хэтэрхий эмзэглүүлснээс утга зохиол руу хөтөлсөн ч байж мэднэ. Тэгээд ч миний аав аймаг орондоо шаггүй шүлэгч байсан.

-Чи бидний яруу найргийн багш яах аргагуй Бавуугийн Лхагвасүрэн. Өөрийн чинь дээлийн захыг мань хүн олон жил мушгисан байх. Сая бах нь ханаж баярласан биз ээ.

-Багш маань надад "Эрка, шүлэг гэдэг юм чинь өөрөө заавал зохиомжтой байх ёстой. Шүлгийн дотор талыг маш сайн анзаарч урлах Эстой. Тэрнээс биш олон гоё үгний цуглуулга, олон чамин давталт дэмий” гэдэг юм.

-Дүү минь, чи байн байн Өнжүүл тийш морддог. Улс төржөөд байдаг юм уу, эсвэл хэтэрхий нутаг амьтай хүү юү?

-Нутгийнхаа уул усанд очиход хийморь хачин гоё сэргэнэ шүү дээ, ах минь. Тэгээд ч нутагт маань, бүр хөдөө хоёр ах, эгчийнх байгаа. Миний хар нялхын хэвтэр болсон тэр дагшин нутагт бас болоогүй өөрийн минь нэр дээр хэдэн мал бий. Тэрийгээ бас эргэнэ. Та мэднэ дээ, манай Урд Өнжүүлийн уулс, Баруун, Зүүн Алтан-Овоо, Зараагийн булаг гайхалтай шүү дээ.

-Цом авсан даруйдаа өөрөө хан их Зоргол, Бага хайрханд баярлалаа гэж хэлж байх шиг байна билээ. Харин хүнд гэвэл хэнд чин сэтгэлээсээ илүү талархаж сууна?

-Мэдээж утга зохиол руу түлхсэн олон багш байна. Тэд бүгдэд баярлалаа гэнэ. Б.Лхагвасүрэн, Ш.Дулмаа, Шир.Цэнд-Аюуш болон Монголын эртний уран зохиол, дэлхийн уран зохиолыг амтлуулсан бүх багш нартаа талархаж байна.

-"Нялх зүүд”-ний дараа ном гарах шинж байна уу. Зүүдлээд л яваад байна уу?

-Яруу найргийн нэг түүвэр 2009 онд бэлэн болгосон. Гаргаж чадахгүй л яваад байна. Хэвлэх зардалгүйдээ гаргахгүй байгаа юм биш. Монголын утга зохиолд тэргүүхэндээ эвлэгхэн шиг үлгэр болчихоор ном гаргах юмсан гэсэндээ тэр. Түүхий шүлэг байж магадгүй гээд хадгалаад, дараад байгаа хэрэг. Өнөөдөр болсон болоогүй түүврээс илүүтэй "хариуцлагатай” туурвил чухал.

-Та саяны "Болор цом” дээр "Би хөдөө явлаа” гээд шүлгээрээ яруу тод тунхаглаж байна билээ. Нээрээ Төв аймаг руугаа явах гэж байгаа юм биш биз?

-"Суурин иргэншлийн цаг” шүлгийн дараа олон хүн "Жавхлан та хоёр айл амьдрах гэж байгаа юм уу” гэж асуугаад байна билээ. Болохгүй ч юм гэж байхгүй. Хамгийн гол нь бид нүүдлийн соёлоо эрхэмлэн дээдэлбээс их буяныг нь эдлэх юм аа. Энэ нь Монголын нийгмийн хөгжил болоод бусад олон юманд илүү дэмтэй. Заавал гэр орноо ачаалаад, авгай хүүхдээ чирээд сэвтээ чөлөөгүй нүүгээд байх нь хаашаа юм. Монгол хүн сэтгэл дотроо ч нүүж болно шүү дээ.

-Манай Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмаа, Н.Батжаргал нар аливаа соёлын арга хэмжээг үлгэр болохуйц сайхан хөтөлдөг. Өөрөө ч гэсэн тэднээс дутахааргүй туршлагатай сүрхий хөтлөгч. Яруу найрагч байх, хөтлөгч байх хоёр ялгаатай юу?

-Яруу найраг, арга хэмжээ хөтлөх хоёр тэнгэр, газар шиг зөрөөтэй. Юм хөтлөхөд би тийм сүслэлтэй биш. Хамгийн гол нь амьдрах хэрэгтэй байна. Хөтлөхгүй гээд яах юм.

-Зохиолч, яруу найрагчдын шинэ жилийн баярын арга хэмжээг та хөтөлж байсан. Нэг удаа "ёстой барахгүй юм байна” гээд татгалзаж байсныг чинь тод санах юм. Яагаад тэгж халширсан хэрэг вэ?

-Тэнд хэн ч намайг шоолж, басамжлаагүй. Маш их хүндэлж явдаг олон олон бичгийн мэргэд морилон ирсэн учраас өөрт үнэхээр хүнд байсан. Хүн өөрөө айдастай байвал юм хөтлөх битгий хэл нэг үгүүлбэрийг бүтэн эвлүүлээд хэлчих чадвар байхгүй болдог биз дээ. Тэгээд л сүрдсэний дээр болгоомжилсон хэрэг. Дараа нь ахиад нэг хөтөлж үзсэн. Задарч байна билээ шүү.

-Та цомоо гардаж аваад Зохиолчдын хороон дээрээ очиж хүндэтгэл үзүүлж байхад чинь би нэг үг хэлснийг санаж байна уу?

-Аан, хийсэн бүтээл тань 18.2 хувьтай байгаа шүү гэж үү. Би маш зөв гэдэг утга, ухаанаар хүлээж авсан шүү дээ, ах аа. Нас минь залуу байна. Хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байна. Таны хэлснээр 18.2 биш 1.8 хувьтай ч явж байж мэднэ.

-Чи өөрийгөө нас залуу хэмээн тайвширч үл болно. Яруу найрагчийн насны хувьд 30 гарчихна гэдэг хэвийж байна гэсэн үг шүү дээ.

-Яруу найргийн ертөнцөд өтөл хөгшин гэсэн ойлголт огт байдаггүй гэж боддог. Олон олон яруу найрагч 40 дөхөөд ирэхээрээ үргэлжилсэн үг рүү орцгоодог. Яруу найргаа чадахаа байж байгаа хэрэг биш. Томоохон хэмжээний бүтээл туурвия гэж өөрийнхөө өмнө том зорилго тавьж байгаа хэрэг байх.

-Яруу найраг гэдэг яг үнэндээ утга зохиолын хамгийн хүнд бөгөөд хамгийн том төрөл зүйл гэдэг нь нэгэнт батлагдсан шүү дээ.

-Уг нь яах аргагүй тийм.

-Хө.Эрка, Цэ.Эрка гээд  хоёр авьяаслаг яруу найрагч байна. Хоёулаа адил нуруутай, мөн ав адилхан шар царайтай, цацаа цалгиатай. Хоёулаа Болор цомын дэд болон тэргүүн шагналтай. Бас хоёулаа Ховдоос угсаа гарвалтай. Тийм болохоор өөрийгөө Эрка ахаасаа яаж салгаж авъя гэж бодож байна даа?

-Миний хувьд их том хүнтэй андуурагддаг тал бий. Салгаж авах нь ч хаашаа юм. Эрка ах бид хоёр уран бүтээлийн хувьд шал өөр үнэр, агаартай улс. Шүлгийн ай нь ч тэр. Эрка ахын шүлэг минийхээс тэс ондоо. Нэр нэгтний чих нэг гэдэг шиг ингээд л яваад байна даа.

-Мартсанаас, Болор цомыг тэргүүлсэн эхний гурван найрагчийг Монгол улсын Ерөнхийлөгч онцлон хүндэтгэлийн золголт хийсэн. Сэтгэгдэл ямар байв аа. Танд аминчилж юм хэлэх үү?

-Бидэнтэй Ц.Элбэгдорж гуай олон сайхан зүйлийн тухай ярьж, санал солилцсон. Яруу найрагчдыг Ерөнхийлөгч маань бусдаас онцолж, бусад зочид төлөөлөгчдөөс тусгайлан хүлээн авсан гээд бод доо. Тэгэхээр төр засаг маань монгол хүний сэтгэл оюуныг их дээдэлдэг болж байгаа юм байна даа гэсэн бодол эрхгүй төрсөн. Бид Хамаг Монгол хийгээд нүүдэлчдийн их утга зохиолын тухай олон юм ярилаа.

-"Утга зохиол, урлаг” сонины эрхэмсэг уншигч түмэнд хандаж та ярианыхаа төгсгөлд юу гэж хэлэх сэн бол?

-Үе үеийн цагийн нүүрэнд монголын их утга зохиолын болон дэлхийн утга зохиолын шимийг уншигч түмэндээ хүртээж байсан гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол -яах аргагүй нэгэн жарны түүхтэй "Утга зохиол, урлаг” сонин маань мөн юм. Тиймээс эл сонинд их ойр байсан халуун сэтгэлт уншигч хүн бүр гэгээрэлд их ойр байдаг байх гэж би ойлгодог. Уран зохиолд чин сэтгэлт уншигч түмэндээ ирж буй гал бичин жил танд дандаа гэгээн сайхан бүхэн цогцлон тогтноох болтугай гэсэн ерөөл хэлье дээ.

-Би асуулгүй үлдээсэн зүйл байж магад. Өөр нэмж хэлэх юм байна уу?

-Үгүй ээ, та зөндөө их юм асуулаа. Хангалттай.

-За тэгвэл, дараа улаан нүүрээр дахин учран золгож, хувийн бэлэг өгч дүүгийн амжилтыг мялаана аа. Ирж буй жил онгод урмыг тань улам их хөглөх болтугай!

2016 оны Хаврын эхэн сарын шиний тавны өдөр

Эх сурвалж: "Утга зохиол урлаг” сонин

Төстэй мэдээллүүд

“ЭХ ОРОН – ОЮУН САНАА – ЯРУУ НАЙРАГ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО

“ЭХ ОРОН – ОЮУН САНАА – ЯРУУ НАЙРАГ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО

2015/10/14, 16:16
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэргийнхээ талаар ийнхүү хуучиллаа

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэргийнхээ талаар ийнхүү хуучиллаа

2015/05/07, 14:42
Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2015/02/10, 18:40
“Маршалын нууц товчоо” номын нээлт боллоо

“Маршалын нууц товчоо” номын нээлт боллоо

2015/02/10, 08:56

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Сошиал буллид сайн юм бас байна

5 | 0 | 2026/09/22, 19:09
gallery image

Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна

7 | 0 | 2026/09/22, 11:13
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

7 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

5 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

10 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

17 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

15 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

20 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

17 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

18 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

15 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

17 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

16 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

15 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

25 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

38 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

27 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

41 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

31 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

29 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

31 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

20 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

19 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

33 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

26 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

23 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

21 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

35 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

65 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

29 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

99 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

33 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

37 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

35 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

44 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

51 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

27 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

31 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

28 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

25 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

26 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

28 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

34 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

40 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

39 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

26 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

36 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

36 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70044 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51025 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47415 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37301 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32067 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31525 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30413 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23942 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23261 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22146 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21584 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20980 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19861 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19475 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18467 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18354 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18063 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17646 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17609 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17377 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17364 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17070 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16877 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16704 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16687 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16560 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16285 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16226 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16112 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15865 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15864 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15538 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14942 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14821 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14406 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14397 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14305 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13970 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13709 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13570 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47415 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51025 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32067 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31525 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17364 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13402 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10352 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11767 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13094 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18467 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5939 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9937 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11354 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11847 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8891 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9838 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9364 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10855 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11079 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8700 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8319 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12179 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9910 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18063 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6688 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6909 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7531 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11446 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.