| |
ХҮН-ын дотоодын зөрчилдөөн олон нийтийн анхаарлыг татаж байна. Монголын нийгэмд шинэ сайхан бүхнийг авч ирэхээр эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай салбар бүрийн шилдэг залуус хувийн эрх ашгаа хойш тавин нэгдлээ гэж анх эхэлсэн тэд одоо сандал ширээний төлөө хоорондоо тэмцэлдэж явна.
Гэвч С.Ганбаатар дарга болон ХҮН-ын зарим төлөөллүүд "нам дотор ийм асуудал үүсээгүй. Бид асуудлаа дотооддоо шийдэж чадлаа” гэж олон нийтэд удаа дараалан мэдээлээд байгаа. Тэгвэл ХҮН намын дэд дарга Б.Найдалаа ХҮН дотор болоод байгаа асуудлын талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Тэрбээр тус намын гишүүнийхээ бичсэн байр суурийг хүлээн зөвшөөрч "Харамсалтай нь энэ үнэн юм. Гадуур зориуд гүтгэсэн, худал мэдээлэл түгэж, үнэн мэдээллийг устгаж, хаалтын гэрээ хийсэн байна. Үүнд итгэж явсан нөхөд маань дэмнэж, төрөл арилжсан мэт өөрчлөгдөн бусдыгаа өшигчиж байгаа нь эмгэнэлтэй. Болж буй үйл явдлын талаар БИД жич тодорхой мэдээлэл өгч, олны итгэлийг ямар ч байсан бурангуй хүч, болшгүй нөхдөөс хямгадан хамгаалах болно.” гэж бичжээ.
Ийнхүү шинэхэн намын дотоод зөрчилдөөн улам л ширүүсэх хандлага ажиглагдаж эхэллээ. Бий болоод нэг жилийн нүүр үзээгүй хэрнээ тамга тэмдэгээ булаацалдаж байгаа энэ намд монголчууд хэр итгэх бол. Мөн ХҮН-ын сонгуульд оролцох намын жагсаалтын квотын үнэ "тэнгэрт хаджээ". Жагсаалтын гуравдугаарт бичигдэхийн тулд таван тэрбумыг төлөх ёстой аж. Үүнийг нь тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, анхны үүсгэн байгуулагчдын нэг Т.Бат-Оргил хүлээн зөвшөөрч өөрийн твиттер хуудснаа жиргэлээ.
Тэгвэл хамгийн сонирхолтой байж болохуйц нэгэн мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цахим ертөнцөд цацагдлаа. Тодруулбал, ХҮН-ын дарга С.Ганбаатарыг олон улсад хориглогдсон Мүүний шашинтай хэмээх яриа юм. Энэхүү шашин нь гишүүнчлэлийн хүрээгээ төдийлөн ил явуулдаггүйгээс иргэдийн дундах ойлголт ч янз бүр. Гэхдээ Монголчууд бид Мүүнийн шашныг хэдэн арван мянган хосыг дэлхий нийтэд нэг өдөр гэрлүүлдэг хачин уламжлалтайгаар нь түлхүү мэднэ. Түүгээр ч зогсохгүй энэхүү улс дамжсан гэрлэлтүүд нь ямар нэгэн хайр сэтгэлийн үндсэн дээр бус Мүүн хэмээх эцгийн шийдвэр байдаг нь хачирхалтай. Монголд 1994 онд Япон улсын гэр бүлийн хоёр хүн орж ирснээр Мүүний төлөөлөгчид "Энх тайвныг тогтоох” ажлаа эхэлсэн гэдэг. Эв Нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор ажиллагаа явуулж бүтцийн 18 байгууллагын сүлжээ бий болгож, ажлаа эрчимжүүлсэн. Эв нэгдлийн хөдөлгөөн Монголын нийгэмд үйлчлэх олон салбар байгууллагуудыг байгуулсан бөгөөд эдгээр байгууллагуудаараа дамжуулан хүчээ авсан шинэ цагийн боолчлол, хүний наймаа, бизнес улс төрийн нэгдэл сүлжээ юм. Ихэнхдээ Олон Улсын , Энх Тайвны, Залуу Лидер гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг тус хөдөлгөөн нь Хятад, Орос, Латви, Беларүсь, Киргиз болон Шенгений зарим оронд хориотой шашны урсгал. Мөн дашрамд сонирхуулахад 2001 оны долдугаар сард, 2008 оны есдүгээр сард Доктор Мүүний хүү Хён Жин Ним, 2005 оны аравдугаар сард мөн 2006 онд Доктор Мүүнийг Засгийн Газрын хэмжээнд хүлээн авсан нь энэ хөдөлгөөн Монгол Улсын төрийн хүрээнд ямар нөлөөтэй байгааг харуулж байлаа.
Ингээд ХҮН-ын дарга олон улсад хориглогдсон гаж хэмээх тодотгол зүйгээд буй хүний наймаа, хар тамхи, зэвсгийн болон боолчлолын сүлжээ гэгдээд буй Мүүнийн шашинтай эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Ямартаа ч тэрбээр тус шашины үүсгэн байгуулагч болон гол төлөөлөгчдийнх нь хамт авахуулсан зурагнууд нь твиттерт шуугиан тарьж байна.
Г.Ган
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

