| |
Хэдийгээр, Умардын эрх баригчидтай ойр эх сурвалжийн мэдээллийг иш татан Сөүлээс энэ тухай өмнө нь мэдээлж байсан ч, Умард Солонгос албан ёсоор зарлаагүй байсан юм.
Ардын аюулгүй байдлын яамны сайд асан Ри Мён Су Ардын Армийн Ерөнхий Штабын даргаар томилогджээ.
Сөүл дэх Умард Солонгосын судлалын их сургуулийн профессор Ян Мү Жины өгүүлж буйгаар шинээр томилогдсон армийн удирдагч нь Ким Чен Уны хамгийн ойрын гурван туслахын нэг бөгөөд пуужингийн технологид нэвтэрсэн хүн ажээ.
Түүний өмнө тус албыг хашиж байсан Ри Ён Гилийг албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн ашиг сонирхлоо хөөсөн, төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутган, цаазаар авсан юм.
Ким Чен Ун тангараг өргөж, төрийн эрх мэдлийг гартаа авснаас хойш 70 гаруй улс төр болон армийн дээд албан тушаалтныг цаазалж, заримыг нь гэрийн хорионд оруулсан юм. 2013 онд хүргэн ах Чан Сун Тек, өнгөрсөн онд Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолыг цаазалсан нь хамгийн шуугиан тарьсан хэрэг байсан бөгөөд ирэх тавдугаар сард болох Хөдөлмөрийн намын их хурлын өмнө өөрийн эрх мэдлийг бататгах гэсэн оролдлого гэж судлаачид үзэж байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

