| |
Мексикт Зика вирусийн халдвартай эхээс эрүүл хүүхэд төрсөн билээ. Мексикийн өмнөд хэсгийн Чьяпас мужид Зика вирусийн халдвар авсан эмэгтэй 2.8 кг эрүүл хүү төрүүлсэн байна. Түүнээс гадна Мексикт таван жирэмсэн эмэгтэй Зика вирусийн халдвар авсан ч биеийн байдал нь хэвийн, эмч нарын хяналтад байгаа гээд "Хоёр эмэгтэй нь жирэмсний 28 дахь долоо хоногтой. Ургийн толгойн хэмжээ хэвийн байгаа” гэж мэргэжилтнүүд хэллээ.
Зика вирусийн халдварын голомт болоод байгаа Бразилд өнгөрсөн аравдугаар сараас хойш 508 жижиг толгойтой хүүхэд төрсөн гэх мэдээлэл бий. Латин Америк болон Карибын 20 гаруй оронд тархаж 1.5 сая хүнд халдварласан энэ вирус урагт сөргөөр нөлөөлж, жижиг толгойтой, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг юм. Одоогоор Колумбад хамгийн олон буюу 6000 гаруй жирэмсэн эмэгтэй Зика вирусийн халдвартай байгаа аж. Харин Мексикт Зикагийн халдвар гарснаас хойш жижиг толгойтой хүүхэд төрөөгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.
О.САША
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

