| |
Тус барилгыг анх зочид буудлын зориулалтаар барьсан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй байжээ.
Уг өргөтгөлийг нураах ажлыг "Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд тэд зөвхөн өргөтгөлийн хоёр давхарыг нураах гэрээ байгуулсан байна.
Хотын захирагч Э.Бат-Үүл 2012 онд уг барилгыг нураана гэж мэдэгдэж байжээ
Энэ барилга нь техникийн давхартайгаа нийт 13 давхар бөгөөд "Инкон” хэмээх Оросын хөрөнгө оруулалттай компани А, С гэсэн хоёр хэсгийн ажлыг гүйцэтгэжээ. Анх "G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг "Адоре пропертиз” ХХК-ийн нэр дээр барьсан байна. Тус барилгыг анх 2002 онд Нийслэлийн Засаг дарга байсан одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболд зочид буудлын зориулалтаар 490 метр кв газрын зөвшөөрлийг олгож байжээ.
2004 онд уг газрын хэмжээг нэмэгдүүлж нийтдээ 1320 метр квадрат талбайтай газрын зөвшөөрлийг бусдад шилжүүлэн худалдсан байдаг аж. Харин 2009 онд тухайн зочид буудлын ар талын орон сууцны оршин суугчдын гомдлын дагуу уг зөвшөөрлийг хүчингүй болгож, 2011 онд Захиргааны хэргийн шүүхээс уг барилгын ар талын хэсгийн С блокыг нураах шийдвэр гаргуулж байсан аж. Хотын захирагч Э.Бат-Үүл 2012 онд уг барилгыг нураана гэж мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ оллоо.
Нийтийн эзэмшил газарт, зөвшөөрөлгүй, дур зоргоороо барилга барьдаг барилгын компаниудад энэ үйлдэл том сануулга, сэрэмжлүүлэг болох биз.
mongolcom.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

