| |
Хятадын санхүүгийн зах зээлийн савлагаа тогтворжиж, аж үйлдвэрийн салбарынх нь эрэлт нэмэгдсэнээр голлох металл болох зэс, алтны ханш долоо хоногийн өмнөөс сэргэж эхэллээ. Тодруулбал, зэсийн ханш өнгөрсөн даваа гарагг 1.6 хувиар өсч, тонн нь 4659 ам.долларт хүрэв. "Goldman Sachs”-ын шинжээчид "Зэсийн ханшийн энэхүү сэргэлт нь богино хугацаанд эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” хэмээв. Олон улсын зах зээод зэсийн илүүдэл энэ жил 665 мянган тоннд хүрнэ хэмээн таамаглаж байгаа бөгөөд 2018 он хүртэл ханш дорвитой сэргэхгүйг дурдлаа. Лхагва гарагийн хаалтын ханшаар Лондоны металлын биржид тонн зэс 4696 ам.доллартай тэнцэж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

