| |
Дорнод бүсэд Авангард багаас гадна Сибирь Новосибирск баг 3-0 гэсэн харьцаагаар цувралыг тэргүүлж байна. Сибирь Новосибирск баг Адмирал Владивосток багтай тоглож 3-1 харьцаагаар хожил байгуулжээ. ОХУ-ын Алс Дорнодын Номхон далайн эрэг дэх Владивосток хотноо зочлон Адмирал Владивосток багийн "Фетисов-Арена” ордонд цувралын 3 дахь тоглолтоо хийжээ. Тоглолтын эхний гоолыг Сибирь Новосибирск багийн К.Окулов 14 дэх минутанд оруулсан бол хариу гоолыг Адмирал багийн К.Макаров 1 миунтын дараа оруулсан. 1-р үед өөр гоол ороогүй бөгөөд 2-р үед Сибирь багийн С.Шумаков болон В.Наумов нар тус бүр нэг гоолыг оруулсан байна. Ингээд тоглолт 3-1 харьцаагаар Сибирийн багийн ялалтаар өндөрлөсөн. Одоо 4 дэх тоглолт мөн л Адмирал багийн талбайд болно.
Мөн энэ өдөр "Ногоон цуврал” хэмээгдэж буй Ак Барс болон Салавет Юлаев багуудын тоглолт тун сонирхолтой боллоо. Цувралын эхний хоёр тоглолтонд Салавет Юлаев баг өөрсдийн талбайдаа 2-0 харьцаагаар тэргүүллийг бүрдүүлээд байсан. Хэрвээ 3 дахь тоглолтонд Уфа хотын баг хожвол цувралыг 3-0 болгох байсан. Гэвч Ак Барс баг талбайдаа тун сайн тоглож анхны ялалтаа байгуулж, цувралыг 2-1 болгоод байна. Казань хотын "Татнефть Арена” ордонд болсон уг тоглолтонд талбайн эзэн Ак Барс баг өрсөлдөгчөө В.Ткачёв, Д.Архипов болон А.Лукоянов нарын гоолоор буулгаж авчээ. Оросын шилдэг тамирчин асан, одоо дасгалжуулагч З.Билялетдиновын шавь нар ийнхүү тоглолтын цувралыг 2-1 болгож бага боловч боломжийг үүсгээд байна. З.Билятетдинов ТХЛ-н анхны жилийн анхны цомыг Ак Барс багийнхаа хамтаар хүртэж байсан бөгөөд хамгийн багадаа шөвгийн 4-т тэмцээнийг өндөрлүүлж байсан. Харин энэ жил плэй-офф эхлэхэд тун тааруу эхлэлийг тавьж, хөгжөөн дэмжигчдээ гомдоогоод байсан юм. Одоо тэд талбай дээрээ цувралын 4 дэх тоглолтыг хийнэ. Ак Барс багт хожил хамгийн чухал байгаа.
Тэгвэл Металлург Магнитогорск баг Автомобилист Екатеринбург багийн талбайд зочлон тоглолоо. Цувралын 3 дахь тоглолтонд зочин баг Металлург Магнитогорск баг 6-0 харьцаагаар талбайн эздийг хожсон байна. Тоглолтын 1-р үед зочдоос А.Семин, Я.Косов болон О.Осала нар 8 минутын дотор 3 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан. Ингээд талбайн эзэн баг хүнд байдалд орсон бөгөөд энэ байдал нь 2 болон 3-р үед үргэлжилсэн юм. 2-р үед 2 гоол, 3-р үед нэмж нэг гоол алдснаар Автомобилист баг талбайдаа хүндхэн ялагдлыг хүлээжээ.
Өнөөдөр Өрнөд бүсийн цувралын 4 дэх тоглолт болно. Өнөөдрийн тоглолтуудаас Динамо Москва, ЦСКА Москва багууд хожил байгуулбал дараагийн шатанд шалгарна.
Өнөөдрийн хуваарийг танилцуулбал: Улаанбаатарын цагаар
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

