| |
Сирийн засгийн газрыг дэмжигч ОХУ-ын байлдааны онгоцууд дээрх хот, тосгонд агаарын ажиллагаа явуулсан гэж босогчдын талаас үзэж байгаа бол тус улс дах хамгийн том хяналтын байгууллагаас аль улс эсвэл эвслийн онгоц байсан нь тодорхой бус байгаа тухай хэлэв.
Тус онгоцууд нь гал зогсоох гэрээг зөрчсөн гэж үзэхэд эрт байна. Учир нь агаарын цохилтонд өртсөн дээрх хотууд түр эвлэрлийн гэрээнд багтсан эсэх нь тодорхойгүй байгаа гэж мэдээлжээ.
Сирийн үндэсний мэдээллийн хэрэгслээр агаарын цохилтын тухай албан ёсоор мэдээлээгүй бол ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас тус мэдээллийг няцаасан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ, ОХУ-аас хамтарсан төлөвлөгөөний дараа Сири улсад дайсагнасан үйлдлийг зогсоож, гал зогсоох түр хэлэлцээр байгуулсан.
Дээрх хэлэлцээрт "Лалын улс” "Аль Нусра” зэрэг террорист бүлгүүд хамаарахгүй бөгөөд тэдний эсрэг агаарын ажиллагааг үргэлжлүүлнэ.
Террорист бүлгүүдийн хяналтанд орших Дарет Азза, мөн Кабтан аль Жабаб, Андан, Хрейтан, Кфар Хамра, Маарет аль Артийк хот тосгод агаарын цохилтонд өртжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

