| |
Ийм үед тэрээр нэг хэсэг алга болж оросын төдийгүй дэлхий нийтийн хандлагыг өөр тийш эргүүлэхийг зорьж байсан ч Киргыз улсын төрийн тэргүүн Алмазбек Атамбаевыг хүлээн авч уулзсанаар олны өмнө гарч ирлээ. Ингээд зогсохгүй энэхүү уулзалтынхаа дараа хэвлэлүүдэд байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр болж өгвөл өөрийг нь өвчинд нэрвэгдсэн, нас барсан гэх зэргээр бичүүлэх, хэлүүлэх нь илүүтэй олны анхааралд орно гэдгийг ч тооцоолсон бололтой. Тиймдээ ч түүний тухай хэвлэлүүд "Дождь” сонин Путиныг ханиад хүрээд Новогород муж дахь Валдай руу ниссэн, Австрийн "Kurier” сонин нуруу нь өвдсөн учраас манай улсаас эмч дуудсан, "Русский монитор” сайт Ерөнхийлөгчийн удирдах газрын төв эмнэлгийн ажилтны захидлыг мэйлийг эх сурвалж болгон Путиныг зүрхний шигдээс болсон, Швейцарийн "Blick” сайт түүний нууц амраг гимнастикч Алина Кабаева Швейцарийн нэгэн эмнэлэгт хүүхэд төрүүлсэн гэх мэтээр бичиж байв.
unen.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

