| |
Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд зарласан. Үүний дараа буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг албан ёсоор зарласан юм.
Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийг шүүхийн замаар төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч практикийн дагуу шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд цаг хугацаа их зарцуулж байна гэж тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул байр сууриа илэрхийлсэн.
Тус банкнаас зарласан зээлдэгчийн мэдээллээс одоогийн байдлаар Шүүхэд нэхэмжлэл гаргаад буй 25 зээлийн мэдээллийг тодотгон хүргэж байна. Эдгээр зээлийн нийт дүн 906 тэрбум 881 сая төгрөг болж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

