| |
"Антонов Ан-26” тээврийн нисэх онгоц Бангладешийн эргийн ойролцоо осолдож, наад зах нь нэг хүн буюу ОХУ-ын нисгэгч амиа алдсан байна. Түүний цогцсыг өнөө өглөө Бенгалийн булангаас олсон байна. Харин хоёрдугаар нисгэгч, Украины иргэн хүнд гэмтжээ.
Нийт дөрвөн хүн сууж явсан уг нисэх онгоц орон нутгийн цагаар өглөөний 09:30-д осолджээ. Ямар шалтгааны улмаас осолдсон тодорхойгүй байгаа бөгөөд онгоц өндрөө алдаж, тэнгист унасан байна.
Уг онгоцоор сам хорхой болон бусад далайн хоол тээвэрлэдэг байсан гэж Бангладешийн хэвлэлд мэдээлжээ.
Б.Дэжид
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

