| |
Цаг агаар тогтворгүй байснаас өнгөрсөн жил Монгол Улс 513 мянган га талбайд тариалсан нийт ургацаасаа 215 мянган тонн үр тариаг хураан авсан. Хураан авсан нийт үр тарианы 203 тонн нь улаан буудай байсан юм.
Гэхдээ дээрх тооны улаан буудай нь дотоодынхоо нэг жилийн хэрэгцээнд хүрээгүй. Иймээс дутагдах 125 мянган тонн буудай, 40 мянган тонн гурилыг гаднаас импортлох шийдвэрийг салбарын яам нь гаргасан байна.
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хүнсний улаан буудайг импортоор оруулж ирэх гурилын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалтыг зарлаж, гурил үйлдвэрлэдэг "Алтан тариа ХХК", "Милл Хаус ", "Дархан Өег ", "Эрдэнэт Фүүдс ", "Хангайн гурил " зэрэг компаниудыг шалгаруулан буудай импортлох квотыг хуваан өгчээ.
Монгол Улсад нэг жилд 320-350 мянган тонн хүнсний улаан буудай шаардлагатай. Хүнс хөдөө аж ахуйн яам тооцооллоор 30 орчим мянган тонн гурил байвал дотоодын нэг жилийн хэрэглээг хангах юм. Улсын хэмжээнд 1400 орчим аж ахуйн нэгж, иргэн тариалалт эрхэлдэг ажээ.
Э.Сайнзаяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

