| |
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ Украинд зэвсэг нийлүүлэхэд зориулж Европын энх тайвны сангаас 500 сая еврогийн тав дахь санхүүжилтийг олгох эцсийн шийдвэр гарсныг тус холбооны гадаад бодлогын албаны дарга Жозеп Боррель лхагва гарагт мэдэгдлээ.
"Украины асуудлаар Холбоо тогтоох бүлгийн сайд нарын түвшний хурлаар тус улсын Зэвсэгт хүчинд цаашид дэмжлэг үзүүлэх зорилгоор 500 сая еврогийн тав дахь санхүүжилтийг олгохоор тохиролцлоо. ЕХ түншүүдтэйгээ хамт Украинд тусламж үзүүлэхэд тууштай анхаарсаар байх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

